Санасандаа хүрч хүссэнээ авахын тулд багагүй мэдлэг болон хугацаа орно. “Бидэнд яг ижил оногдсон цаг хугацааг хий дэмий үрээгүй хүмүүс бол суралцах ёстой гэдгийг ойлгосон хүмүүс” гэж “Вавилоны хамгийн баян хүн” ном дээр “Аркет” хэмээх дүр хэлсэн байдаг.
Цаг хугацаа хүн бүрд харилцан адилгүй хэмжигддэг ч элбэг арвин ногдсон байдаг. Суралцахын тухайд хүн хоёр аргаар мэдлэгийг олж авах боломжтой ба нэг нь уншиж судлаад сурах, нөгөө нь мэдэхгүй гэдгээ ойлгох. Тиймээс л өөрийгөө юунд хүрэхийг зорьж байгаа болон түүнийг гүйцэлдүүлэхийн тулд юу мэдэж авах ёстойгоо ойлгосон цагт бүх зүйл тодорхой болдог.

Хэрвээ та эд баялгийг бий болгох их аянд мордсон л бол олсон орлого бүрээсээ цааш хийх нь чухал. Баялаг бол өчүүхэн үрээс тэнгэрт цэцэглэх модтой ижил зүйл. Хадгалж чадсан эхний мөнгө баялгийн модны үр нь болдог. Тиймээс эртхэн тарьж байж л үр шимийг нь эрт хүртэнэ. Хэдий чинээ усалж тордоно сүүдэрт нь тухлаад суух цаг төдий чинээ ойрхон.
Дийлэнх хүмүүс маш хурдан их мөнгөтэй болж санхүүгийн эрх чөлөөтэй болохыг эрмэлзэж яардаг. Яарах тусам эрсдэл ихсэнэ. Тэгвэл хаанаас эхлэх, хөрөнгө оруулалт гэж юу болох талаар суралцаж өөрийн амьдралын хэв маягт тохирсон тогтмол хөрөнгө оруулалтын дадлыг бий болгох боломжтой.
Иймд урт хугацааны хөрөнгө оруулалтыг хийж эхлэхэд мэдэх шаардлагатай бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

- Гарсан зардал бүхэн өөрийн үнэ цэндээ бүрэн дүүрэн хүрч байх гэсэн санааг баримтлан амьдралын зуршил бүрийг сайтар ажигласнаар зарим нэг хэрэгцээгүй зардлаа ухаалгаар болиулж чадна. Цаг хугацаа хийгээд бидний үзэж харах газар, идэж уух зүйл ч хязгаартай байдаг, хөдөлмөрлөх нас ч мөн адил хязгаартай тул хамгийн эхний алхам бол орлого бүрийнхээ аравны нэгийг хадгалах.
- Мөнгөө үржүүлэхэд анхаарах ёстой зүйл бол, мөнгөө зүгээр хадгаллаа гээд өөрөө өсөхгүй, тухайн мөнгөө эргэлдүүлж урсгал болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг тогтмол хийх нь чухал юм. Хувьцаа, үл хөдлөх, бонд гэх мэт зүйлсийг аль болох эрт авах тусам л өгөөж нь их байна. Түүнчлэн туршлага болон мэдлэг гэдэг бол өөрөө маш том хөрөнгө оруулалт гэдгийг битгий мартаарай.
- Эрдэнэсээ алдахаас сэргийлэх буюу та ѳѳрийн үндсэн хѳрѳнгѳѳ хамгаалах нь туйлын чухал. Хүн мөнгөтэй болоод эхэлмэгц богино хугацаанд илүү их ашиг олох боломжийг эрэлхийлэн байгаа хѳрѳнгѳѳ дэнчин тавих хандлагатай байдаг. Хөрөнгө оруулалтын алтан зарчим бол үндсэн хөрөнгийн аюулгүй байдал юм. Бушуухан шиг их мөнгөтэй болох их хүсэлдээ авталгүйгээр зөв алхам хийх нь чухал. Тиймээс та өөрийн бүрэн ойлгож буй зүйлдээ хөрөнгө оруулаж тогтвортой болон тодорхой хѳрѳнгѳ оруулалтыг хийгээрэй.
- Ирээдүйн орлогын баталгаа буюу таны одоогийн суурь хѳрѳнгѳ бол ямар ч сорилтод бэлэн байх таны хамтрагч хэмээн ойлгож болно. Өдрөөс өдөрт хуримтлал үүсгэхгүй зөвхөн өнөөдрийг бодож явбал хүнд үе тулгарахад яаж ч чадахгүй хэцүү байдалд орно. Хөрөнгө оруулалт гэдэг урт хугацааны тоглолт, өөрийн болон гэр бүлийн ирээдүйгээ хамгаалж байгаа үйлдэл гэж хэлэхэд буруудахгүй.
Эцэст нь дүгнээд хэлэхэд хүний хамгийн том хөрөнгө бол мөнгө биш. Харин тухайн хүний мѳнгѳтэй харьцах дадал ба урт хугацаанд тууштай байх явдал юм. Тиймээс хувийн сахилга баттай байж орлого бүрээсээ дор хаяж 10 хувийг хадгалж, хадгалсан мөнгөө дэмий зарцуулах биш хөрөнгө оруулалт хийж ирээдүйдээ бэлдэн, өөрчлөлтийг маргааш биш өнөөдрөөс бий болгоорой.
Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэхийг хүсэж байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон 7510-7500 утсаар холбогдоно уу.
Apex Capital | Apply Persistence.
Leave a Reply