Updated: Nov 16, 2022
ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ
1978 онд Хятад улс эдийн засгаа шинэчилж, нээж эхэлснээр ДНБ жил бүр дунджаар 9 орчим хувь өсөж байна. 2011 онд 7.5 их наяд доллар байсан Хятадын ДНБ 2021 оны байдлаар 17.7 их наяд доллар хүрч 2.3 дахин нэмэгджээ. Мөн Хятад улс дэлхийн нийт ДНБий 19 хувийг бүрдүүлдэг. АНУ-ын 23 их наяд долларын дотоодын бүтээгдэхүүний араас 2-р байранд орж байна.

2021 онд хөл хорио буурч, Хятадын ДНБ 8.1 хувиар өсөн, хурдтай сэргэж байсан ч 2022 оны 1-р улиралд гарсан Ковидийн 2-р давлагааны улмаас хүн ам ихтэй Шанхай, Бээжин, Шинжин зэрэг хотуудад ахин олон нийтийн шинжилгээ, хорио цээрийн арга хэмжээ авснаар дэлхийн банк Хятадын өсөлтийг 2022 онд 2.8 хувь байна гэж тооцоолжээ. Цар тахал нь эдийн засгаар зогсохгүй хөрөнгийн зах зээлд мөн хүчтэй нөлөөлж байна. Тухайлбал Хонг Конгын Хан Сэнг Индекс (HIS) сүүлийн 12 сарын хугацаанд 39 гаруй хувиар уналаа.

Хөл хорионы дэглэм буурснаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон иргэдийн хэвийн амьдрал сэргэж эхэлсэн. 2022 оны 3-р улиралд ДНБ өмнөх жилийн мөн үеэс 3.9 хувийн өсөж, HSI 22,000 давсан хэдий ч АНУ-ын мөнгөний бодлого нэмэгдэж, Хятадын ерөнхийлөгчөөр Ши Жиньпин ахин сонгогдсоноор Hang Seng Index уналаа. Хятадын эдийн засагт хүчтэй нөлөөлж буй цар тахлын “Тэг Ковид” бодлогод Ши Жиньпин ямар нэгэн өөрчлөлт оруулах бодолгүй байгаагаа намын хурлын үеэр илэрхийлсэн. Энэхүү шийдвэр нь Хятадын эдийн засгийн цаашдын байдлыг ахин тодорхойгүй болгож, доройтуулна гэсэн айдсыг олон улсын хөрөнгө оруулагч нарт үүсгэлээ. Үүнээс үүдэлтэй хөрөнгө оруулагчид “panic-sell” хийснээр Hang Seng Index хамгийн сүүлд 2009 онд хүрч байсан 14,600 түвшинд хүрэв.
УНАЛТ ХЭР УДААН ҮРГЭЛЖЛЭХ ВЭ ?

Дээрх ханшийн график дээр тэмдэглэсэн хамгийн доод хоёр шугам болон ягаан цэг дээр ханш эргэж ойх магадлалтай байна. Эдгээр нь ханшийн хүчтэй уналт дуусаж, өсөх хөдөлгөөн эхэлсэн чухал цэгүүд юм. Хамгийн эхний ханш эргэх магадлалтай нь 2009 оны хамгийн доод ёроол ба одоо байгаа ханшаас тухайн цэг хүртэл ойролцоогоор ахин 10-15% унах боломжтой харагдаж байгаа. Хэрэв та Хятадын зах зээлд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бол HSI 0.25 түвшнээс доош, Discount zone-д орж ирсэн үед буюу 9,000-14,000 оролцвол зохимжтой.
СҮҮЛИЙН ҮЕД
Цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулж эдийн засгийг сэргээх зорилготой багц бодлогыг Хятадын засгийн газар энэ 5-р сарын 31-нд танилцуулсан. Энэхүү бодлого нь COVID-19-д нэрвэгдсэн жижиг дунд үйлдвэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, ипотек болон хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, нийлүүлэлтийн сүлжээг сэргээх болон зэргийг багтаасан.

Энэхүү бодлого нь зун хэрэгжиж эхэлсэн ба үүний үр дүнд Хятадын ДНБ энэ 3-р улиралд өмнөх улирлаас 0.4 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеэс 3.9 хувиар өссөн. Үндсэн салбарууд дундаас аж үйлдвэрлэл хамгийн их буюу 6.3 хувиар өсөв. Боомтуудын хөл хориог багасгаснаар нийлүүлэлтийн сүлжээ сайжирч, логистикийн хурд нэмэгдсэнээр дээрх үр дүнд хүрсэн байна.
Коммунист намын хурлаар Ши Жиньпин Хятад улсын ерөнхийлөгчөөр ахин сонгогдож, өөрийн үнэнч албатуудаар төрийн хүрээллийг тогтоолоо. Хурлын үед тэрээр “Хятадын эдийн засгийн хараат байдлыг багасгахаар зорин ажиллахаа” онцгойлон мэдэгдсэн. Мөн үндэстний аюулгүй байдал болон эдийн засгийг сайжруулах үүднээс дотоодын инновац, судалгаа шинжилгээг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг дурдав. Хурлын үед тэрээр “Хятад улсын үндэстний аюулгүй байдал”, “технологийн салбарт бие даах чадвар”-ыг чухалчлан онцоллоо.
САНАЛ БОЛГОЖ БУЙ ХУВЬЦААНУУД
Хятад Тайваны хурцадмал байдал, Ковидыг тэглэх бодлого зэрэг нь хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгаа тул зах зээлийн үнэлгээ том ханшийн хөдөлгөөн бусад жижиг хувьцаануудыг бодвол багатай эрсдэл багатай хувьцаануудыг санал болгож байна.
Сүүлийн 1 жилийн өөрчлөлт:

Alibaba Group Holdings /HKEX – 9988/
Алибаба бол Хятадын болон зарим талаараа дэлхийн хамгийн том онлайн худалдааны компани юм. Түүний гурван үндсэн сайт болох Taobao, Tmall болон Alibaba.com нь хэдэн зуун сая хэрэглэгчтэй бөгөөд сая сая худалдаачид, бизнес эрхлэгчидтэй. Алибаба АНУ-ын IPO-оос 25 тэрбум ам.доллар босгосноор дэлхийн хамгийн үнэ цэнтэй технологийн компаниудын нэг болжээ. Мөн тус улсын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд ордог Хятадын хамгийн үнэ цэнтэй олон нийтийн компаниудын нэг юм.

Ханшийн хувьд одоогоор $69.7 той байгаа нь анх 2014 онд IPO хийсэн ханштай ижил түвшинд хүрч ирээд байгаа юм. Харин 2014 оноос хойш нийт хөрөнгө 7 дахин, борлуулалт 11 дахин, цэвэр ашиг 2.6 дахин өсжээ.
Alibaba-ийн ханш 2020 онд бүх цаг үеийн дээд ханшдаа байсан бол одоогийн байдлаар тус ханшнаас 79 хувиар унасан үзүүлэлттэй байна.

Санхүүгийн үзүүлэлт

Нийт хөрөнгө /тэрбум.юань/
Нийт хөрөнгийн сүүлийн 3 жил дунджаар 13.64%-иар өссөн бөгөөд 2021 оны жилийн эцсээр 1.69 их наяд юаньд хүрчээ. Хөрөнгийн 36.7%-ийг өр төлбөр эзэлж байна.
Борлуулалтын орлого/тэрбум.юань/
2021 онд борлуулалт 19%-иар өсөж 853 тэрбум.юаньд хүрсэн байна. Харин сүүлийн 3 жилийн дундаж өсөлт 29.37% байгаа юм.
Цэвэр ашиг /тэрбум.юань/
2020 онд 150 тэрбум юанийн ашигтай ажиллаж байсан бол 2021 онд 59%-иар буурсан байна. Борлуулалт өссөн хэдий ч ББӨ болон маркетингийн зардлууд өссөн, хөрөнгө оруулалт хүүгийн орлого 88 орчим тэрбум юаниар буурсан зэрэг нь цэвэр ашиг буурах гол шалтгаан болжээ.
Tencent Holdings /HKEX – 0700/
Tencent Holdings Limited бол нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ (VAS) болон онлайн сурталчилгааны үйлчилгээ үзүүлэх чиглэлээр голчлон оролцдог хөрөнгө оруулалтын компани юм. Компани нь үндсэн гурван сегментээр үйл ажиллагаагаа явуулдаг. VAS сегмент нь янз бүрийн интернэт болон гар утасны платформ дээр онлайн/гар утасны тоглоом, олон нийтийн нэмүү өртөг шингэсэн үйлчилгээ, программ хангамжийг хангахад голчлон оролцдог. Онлайн сурталчилгааны сегмент нь ихэвчлэн дэлгэц дээр суурилсан, гүйцэтгэлд суурилсан зар сурталчилгаанд оролцдог. Бусад сегмент нь төлбөртэй холбоотой үйлчилгээ, үүлэн үйлчилгээ болон бусад үйлчилгээнд голчлон оролцдог.

Ханшийн хувьд одоогоор HKD 230-той байгаа бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 4-р сард уг ханш дээр арилжаа хийгдэж байсан юм. Тэгвэл 2017 оноос хойш тус компанийн нийт хөрөнгө 2.9 дахин, борлуулалт 2.4 дахин, цэвэр ашиг 3 дахин өссөн байна.


Санхүүгийн үзүүлэлт

Нийт хөрөнгө /тэрбум.юань/
Нийт хөрөнгийн 2017 оноос хойш тогтмол өссөн бөгөөд 2021 онд 21%-иар өсөж 1.6 их наяд юаньд хүрсэн байна. Түүнчлэн сүүлийн 3 жилийн хугацаанд жилд дунджаар 21.84%-иар өссөн байна.
Борлуулалтын орлого /тэрбум.юань/
2021 онд борлуулалт 16%-иар өсөж 560 тэрбум юаньд хүрсэн. Борлуулалтын 52 хувийг буюу тал хэсгийг VAS буюу тоглоомын болон сошиал платформын борлуулалт бүрдүүлдэг. Сүүлийн 3 жилд борлуулалт жилд дунджаар 21.8%-иар өсжээ.
Цэвэр ашиг/тэрбум.юань/
Ихэнх Хятадын компаниуд 2021 онд цэвэр ашиг буурсан үзүүлэлттэй байсан бол Tencent-ийн хувьд 2021 онд 42%-иар өсөж 227.8 тэрбум юанийн ашигтай ажиллажээ. Гэвч цэвэр ашиг өссөн гол шалтгаан нь охин компаниа татан буулган олсон ашиг нөлөөлсөн бөгөөд энэ нь нэг удаагийн шинжтэй тул компанийн дараа дараагийн ашигт ажиллагаанд нөлөөлөх бус тухайн онд л харагдаж олз юм.
BYD Co /HKEX – 1211/
BYD Company Limited нь БНХАУ-д болон олон улсын хэмжээнд автомашин ба холбогдох бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлт, үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 6 тивд 30 гаруй аж үйлдвэрийн парк байгуулж, цахилгаан авто машин, сэргээгдэх эрчим хүч, төмөр замын транзит зэрэг салбаруудад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Өнгөрсөн жил BYD нь дэлхийн хамгийн том батарейны үйлдвэрүүдийн нэг болох Чинхай мужид 10 сая квадрат метр талбайтай байгууламжийг нээсэн бөгөөд хоёрдугаар сард мөн адил хэмжээтэй өөр нэг байгууламжийг нээгээд байна.
BYD нь 2022 оны 7-р сард бүх цаг үеийн дээд ханшдаа хүрсэн бөгөөд тухайн үеэс одоогийн байдлаар 43%-иар ханш унаад байгаа юм.

Санхүүгийн үзүүлэлт

Нийт хөрөнгө /тэрбум.юань/
Нийт хөрөнгө сүүлийн 3 жилд дунджаар 22.7 хувиар өссөн байна. 2021 онд компанийн мөнгөн хөрөнгө 3 дахин өсөж 49.8 тэрбум юаньд хүрсэн байна. Компанийн өрийн харьцаа өндөр байгаа бөгөөд 2021 оны байдлаар 64.7%-тай гарчээ.
Борлуулалтын орлого /тэрбум.юань/
Борлуулалт сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа бөгөөд сүүлийн жилд 38%-иар өсжээ. Компанийн борлуулалтын 90 гаруй хувийг автомашин болон гар утас түүнтэй холбоотой хэрэгслүүдийг борлуулалт бүрдүүлдэг байна.
Цэвэр ашиг/тэрбум.юань/
Борлуулалт өссөн хэдий ч цэвэр ашиг буурсан шалтгаан нь ББӨ өссөн нь голлох шалтгаан болжээ. 2020 онд ББӨ нь борлуулалтын 82%-ийг эзэлж байсан бол 2021 онд 89% болж өссөн байна.
Baidu Inc /HKEX – 9888/
Baidu бол хиймэл оюун ухаан, интернэттэй холбоотой үйлчилгээ, бүтээгдэхүүнээр мэргэшсэн Хятадын технологийн компани юм. Тус компани нь Baidu Core сегмент ба iQIYI сегмент гэсэн хоёр сегментээр үйл ажиллагаагаа явуулдаг. Baidu Core нь голчлон хайлтад суурилсан болон бусад онлайн маркетингийн үйлчилгээ үзүүлдэг. Baidu Core-ийн хүрээнд компанийн санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг Мобайл экосистем, Baidu AI Cloud болон Ухаалаг жолоодлого ба бусад гэж ангилдаг. iQIYI сегмент нь платформ дээрээ анхны, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн, түншүүдийн үүсгэсэн контентыг санал болгодог онлайн энтертайнмент үйлчилгээ үзүүлэгч юм.

Baidu нь 2021 оны 2-р сард бүх цаг үеийн дээд ханшдаа хүрээд байсан бол одоогийн байдлаар 77%-иар унаад байна.
Санхүүгийн үзүүлэлт

Нийт хөрөнгө /тэрбум.юань/
Нийт хөрөнгө сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа бөгөөд сүүлийн жилд 14 хувиар өсөж 380 тэрбум юаньд хүрсэн байна. Сүүлийн 3 жилд дунджаар 12.3%-иар өсжээ.
Борлуулалтын орлого /тэрбум.юань/
2021 онд борлуулалт 16 хувиар өсөж 124 тэрбум юаньд хүрчээ. Борлуулалтын 65 орчим хувийг цахим сурталчилгааны орлого бүрдүүлж байна. Үлдсэн 35 хувийг клауд үйлчилгээ, гишүүнчлэлийн үйлчилгээ гэх мэт бусад орлого бүрдүүлж байгаа бөгөөд 2021 28 хувиар өссөн байна.
Цэвэр ашиг/тэрбум.юань/
Цэвэр ашиг 2021 онд 52%-иар буурч 10.2 тэрбум юан ашигтай ажиллажээ. Ашиг буурахад үйл ажиллагааны зардал 23%-иар өссөн нь гол нөлөөг үзүүлсэн байна.
Харьцаа үзүүлэлт
Дээрх компаниудыг санхүүгийн нөхцөл байдал болон гол харьцаа үзүүлэлтүүдээр нь оноо өгч дараах байдлаар үнэллээ.

- Pe ratio /үнэ ашгийн харьцаа/ – Хувьцааны ханшийг нэгж хувьцаанд ногдох ашигт харьцуулдаг бөгөөд компанийг хэр үнэтэй эсвэл хямд үнэлэгдэж байгаа илтгэдэг үзүүлэлт юм. Тус үзүүлэлтийг 22-с бага байвал тохиромжтой гэж үзэн 22-с бага гарсан компаниуд дээр оноо өгсөн болно.
- ROA /нийт хөрөнгийн өгөөж/ – Нийт хөрөнгөө ашиглаж хэр зэрэг ашигтай ажиллаж байгааг харуулдаг. Нөгөө талаар нийт хөрөнгөө хэр үр ашигтай зарцуулж байгааг харуулж буй харьцаа үзүүлэлт юм. Тус үзүүлэлт нь өндөр байх тусам компани хөрөнгөө илүү үр дүнтэй зарцуулж байгааг илтгэдэг байна.
- ROE /Эздийн өмчийн өгөөж/ – Тус үзүүлэлт нь компанийн удирдлага өөрийн хөрөнгийг ашиглаж хэр үр дүнтэй ажиллаж байгааг хэмждэг хэмжүүр юм. Өндөр байх тусам компани өөрийн хөрөнгийн санхүүжилтээ илүү үр дүнтэй ашиглаж байгааг илтгэдэг.
- Debt ratio /Өрийн харьцаа/ – Компанийн хөрөнгийн хэд орчим хувь нь өрөөр санхүүжүүлж байгааг илтгэдэг. Тус үзүүлэлт өндөр байх нь өрийн дарамттай зээлийн хүү өсөхөд компанийн нөхцөл байдал хүндрэх боломжтойг харуулдаг үзүүлэлт юм.
- Revenue growth 3 year – Компанийн үйл ажиллагаа болон цар хүрээ томорч байгааг нийт хөрөнгийн өсөлтөөс гадна борлуулалтын орлогын өсөлтөөс харж боломжтой. Компанийн нийт хөрөнгө өсөж байгаагаас гадна цаанаа заавал бодит борлуулалт хийж борлуулалтын орлого өсөж байх зайлшгүй шаардлагатай байдаг.
- Income growth 3 year – Борлуулалтын орлого тасралтгүй өсөж байгааг сайн гэж харж болох хэдий ч тэр хэрээрээ ашигтай ажиллаж чадаж байна уу цэвэр ашиг өсөж байна уу гэдгийг харах шаардлагатай болдог. Борлуулалт нэмэгдэж байгаа хэдий ч ашигт ажиллагаа буурч байвал энэ нь тийм ч сайн үзүүлэлт биш тул цэвэр ашгийн өсөлтийг харж үзэх нь маш чухал үзүүлэлт юм.
- Cash flow growth 3 year – Эцэст нь магадгүй хамгийн чухал үзүүлэлтийн нэг болох мөнгөн урсгалын өсөлт. Энгийнээр компанийн орох болон гарах мөнгөн хөрөнгийн зөрүүгээр цэвэр мөнгөн урсгал гарч ирдэг бөгөөд тус үзүүлэлт нь эерэг мөн жил бүр өсөж байх нь сайн үзүүлэлт юм. Зарим компанийн цэвэр ашиг өсөж байгаа хэдий ч цаанаа мөнгөн урсгал нь сөрөг эсвэл бууралттай байх боломжтой тул зайлшгүй харах шаардлагатай үзүүлэлтүүдийн нэг юм.
Хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлэх боломж 💥💥💥
Бид танд уян хатан хугацааны сонголт бүхий зах зээлийн дунджаас өндөр хүүтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Та улирал тутмын тогтмол хүүгийн төлөлтөөр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлээрэй.
Захиалга өгөх бол ЭНД дарна уу
✅ Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэхийг хүсэж байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.
Apex Capital | Apply Persistence.
Leave a Reply