АНУ-н голлох индексүүд
2022 он гарснаар Орос болон Украины дайн, цар тахал, эдийн засгийн удаашрал, бараа бүтээгдэхүүний хомсдол зэрэг маш олон үйл явдал тохиолдсоор байна. Бүх мэдээллийн сувгуудаар эдгээрийг цаг алдалгүй хүргэж байгаа ч зарим чухал мэдээллүүд халхлагдан, хүмүүсийн сонорт хүрч чадаагүй. Үүний нэг яахын аргагүй нь хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээлэл. Дээр дурдсан асуудлуудаас үүдэлтэй АНУ-ын дэлхийд тэргүүлэгч технологийн салбарын аваргуудын хувьцаа сүүлийн 2-7 жилд хүрээгүй доод ханш дээрээ ирж хямдарсан байна. Иймд Апекс Капиталын зүгээс харилцагч та бүхэндээ АНУ-ын технологийн аваргуудын ерөнхий болон цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Бодлогын хүүгийн өсөлт ХЗЗ-д сөргөөр нөлөөлж байна
Ковидын цар тахал эхэлсний дараагаар АНУ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний зөөлөн бодлогыг баримталж байсан бол инфляцыг бууруулах зорилгоор шат дараатайгаар бодлогын хүүгээ буцаан нэмэгдүүлж байна.
Бодлогын хүү нэмэгдэх нь бондын хүүг өсгөх бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдыг хувьцаанаас татгалзаж бонд уруу хөрөнгө оруулах сонирхлыг төрүүлдэг.
АНУ-ын засгийн газрын бондын өгөөж
Зах зээл уналттай, тодорхойгүй байдал ихтэй үед дийлэнх хөрөнгө оруулагчид эрсдэл багатай бондын бүтээгдэхүүн рүү хөрөнгө оруулдаг. Тиймдээ ч ихэнх хөрөнгө оруулагчид сүүлийн саруудад хувьцаанаас гарч бонд худалдан авалтыг нэмэгдүүлснээр зах зээл дээрх бондын хүүг өсгөөд байна.
Үүнээс гадна АНУ-ын бодлогын хүү 2022 оны 1-р сард 0.08% байсан бол өнөөдрийн байдлаар 3.25% болон нэмэгдсэн. Мөн энэ хугацаанд АНУ-ын засгийн газрын 1 жилийн хугацаатай бондын хүү 0.38%-иас 4.17% болж өссөн байна.
Секторуудын сүүлийн 1 жилийн үзүүлэлт
Сүүлийн нэг жилийн хугацаанд эрчим хүчний салбараас бусад бүх салбар уналттай байлаа. Энэ нь мэдээж ОХУ Украины дайны асуудлаас шалтгаалж эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж зах зээл дээрх үнэ өссөнтэй холбоотой юм. Харин хамгийн уналттай байсан нь технологийн хувьцаанууд тэр дундаа харилцаа холбооны салбар байсан бөгөөд 1 жилийн хугацаанд 38 орчим хувиар буурсан байна.
S&P 500 индексийн PE ratio
S&P 500 индексийн PE ratio 2021 оны 11-р сарын 9-ны байдлаар 19.50 болж буурчээ. Энэ нь 2014 оны PE ratio-той тэнцэж байгаа юм. PE ratio нь бага байх буурах тусам хувьцаанууд зах зээл дээр хямдаар үнэлэгдэж байгааг илтгэдэг. Тус үзүүлэлт 2021 оны 1-р сараас хойш буурч байгаа нь хувьцаанууд тэр үеэс улам хямдарч байгааг бидэнд харуулж байна.
Сүүлийн 1 жилийн өөрчлөлт
🤔 Тэгвэл АНУ-ын технологийн томчууд энэ хугацаанд яаж өөрчлөгдөв ?
Facebook-ийн толгой компани Meta Platforms хамгийн их уналттай байсан бөгөөд 70 орчим хувиар хувьцааны ханш унаад байгаа бол дараа нь Amazon 48 хувийн уналттайгаар орсон байна. Мөн дээрх 5 компани нь S&P 500 индексэд эзлэх хувийн жингээр нийтдээ 20 орчим хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь тус 5 компани хэр том болох мөн 500 компани багтдаг индексэд ямар хэмжээний нөлөөг үзүүлж байгааг харж болох юм.
Meta Platforms INC (NASDAQ – META)
Meta Platform Inc буюу хуучнаар Facebook нь 2.93 тэрбум идэвхтэй харилцагчидтай, дэлхий хамгийн том олон нийтийн цахим сүлжээний компани. Family of Apps болон Reality Labs гэсэн үндсэн 2 сегментэд үйл ажиллагаа явуулдаг. Family of Apps: Facebook, Instagram, Messenger, WhatsApp зэрэг цахим сүлжээ багтдаг ба эдгээр нь компанийн нийт орлогын 90-ээс дээш хувийг бүрдүүлдэг. Reality Labs нь Виртуал ертѳнцийн зах зээлд хөгжүүлэлт хийж байгаа ба одоогоор алдагдалтай ажиллаж байна.
Хувьцааны ханш нь 11-р сарын 7 ны байдлаар $101.47 байсан нь ба энэхүү түвшинд хамгийн сүүлд 2015 оны 10-р сард хүрч байсан. Тухайн үеэс хойш копанийн нийт хөрөнгө 3.36 дахин, борлуулалт 6.58 дахин, цэвэр ашиг 10 .67 дахин өссөн байна.
Санхүүгийн үзүүлэлтүүд
Нийт хөрөнгө: Нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 3 жилд дунджаар 11.56 хувиар өссөн ба 2021 онд 165.99 тэрбум долларын хөрөнгөтэй болжээ. Үүний 34.8% нь үндсэн хөрөнгө эзэлж байна.
Борлуулалт: Цар тахлаас үүдэлтэй цахим сүлжээний хэрэглээ болон зар сурталчилгааны эрэлт нэмэгдсэнээр компанийн борлуулалт нэмэгдэж, сүүлийн 3 жилд дунджаар 29.15 хувиар өссөн.
Цэвэр ашиг: 2019-2021 онд цэвэр ашиг дунджаар 45.94 хувиар өссөн. Борлуулалтын хэмжээ нэмэгдэж, зардал тогтвортой байснаас үүдэн цэвэр ашиг өссөн байна.
2022 он гарснаар дэлхийн эдийн засаг удааширч, цар тахлын нөлөө буурч, зах зээлийн өрсөлдөөн нэмэгдсэнээс үүдэлтэй компанийн орлогын хэмжээ буурч эхэлсэн ба сүүлийн 12 сарын хугацаанд борлуулалтын хэмжээ дунджаар 6.33 хувь буурсан байна.
2022 онд цахим сүлжээнд Tik Tok хамгийн их өсөлттэй байгаа ба сүүлийн 12 сарын хугацаанд идэвхтэй харилцагчид нь 48.5 хувиар буюу 500 саяар нэмэгдэж 1.53 тэрбум болсон байна.
Цэвэр ашгийн хэмжээ сүүлийн 4 улирлын байдлаар 24.74 хувиар буурчээ. Шалтгаан нь компанийн зардлын хэмжээ улирал бүрд нэмэгджээ. Тухайлбал 2022 оны 1-р улиралд ББӨ 31 хувь, 2-р улиралд 22 хувь, 3-р улиралд 19 хувиар тус тус өссөн байна.
Amazon.com Inc (NASDAQ – AMZN)
AMZN 2022.11.09 байдлаар 86.14 дээр хаагдсан ба энэхүү ханш дээр сүүлд 2019 оны 9-р сард хүрч байсан байна. Тухайн үеэс хойш компанийн нийт хөрөнгө 1.87 дахин, борлуулалт 1.67 дахин, цэвэр ашиг 2.88 дахин нэмэгдсэн байна.
Санхүүгийн үзүүлэлтүүд
Нийт хөрөнгө: Нийт хөрөнгийн хэмжээ сүүлийн 3 жилд дунджаар 36.64 хувиар өссөн ба 2021 онд 420.55 тэрбум долларын хөрөнгөтэй болсон ба үүний 67.1 хувь нь өр төлбөр байна.
Борлуулалт: Нийт орлого дунджаар 29.41 хувиар өссөн ба үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь сурталчилгаа, гуравдагч талын болон нэгжийн борлуулалт өссөнөөс үүдэлтэй байна. Мөн AWS-ийн борлуулалт 2021 онд 37 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Цэвэр ашиг: Цэвэр ашиг сүүлийн 3-н жилд дунджаар 69.68 хувиар өссөн ба 2021 онд 56.4 хувиар нэмэгдэж 33.36 тэрбум хүрсэн. Үүний 55.5 хувь буюу 18.5 тэрбум нь AWS-ийн ашиг байна. Мөн 11.8 тэрбумын ашгийг Rivian Automative Inc. -ийн хөрөнгө оруулалтаас олсон бол цахим худалдаанаас 6.3 тэрбум ашиг олсон байна.
Хойд Америкийн борлуулалт 20 хувиар, AWS-ийн орлого 27 хувиар нэмэгдсэнээр нийт орлого сүүлийн улиралд 4.6 орчим хувиар нэмэгджээ.
2022 оны эхний 2 улирал алдагдалтай ажилсан шалтгаан нь Amazon-ий хөрөнгө оруулсан Rivian Automative Inc-ийн хувьцааны ханш унасантай холбоотой. Amazon 2022 оны 1-р улиралд энэхүү хөрөнгө оруулалтаас 8.5 тэрбумыг, 2-р улиралд 5.5 тэрбум долларыг тус тус алдсан. Харин 3-р улиралд уг хэлцлээс 759 сая долларын ашигтай гарчээ.
Apple Inc (NASDAQ – AAPL)
Apple, ухаалаг гар утас (iPhone), таблет (iPad), компьютер (Mac), ухаалаг цаг (Apple Watch), AirPods, ТВ (Apple TV) зэрэг өргөн хэрэглээний электрон төхөөрөмжүүдийг зохион бүтээдэг компани. Мөн Apple Pay, Apple Music, iCloud, Apple Care, Apple TV+ зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
Орлогын дийлэнх буюу 50-аас дээш хувийг iPhone-ны борлуулалт эзэлдэг ба Үүний дараагаар Үйлчилгээ буюу Apple Care, TV, Music зэрэг бүтээгдэхүүнүүд 20 орчим хувийг эзэлдэг байна. Үлдсэн 27 хувийг Mac, Ipad болон бусад орлогууд бүрдүүлжээ.
Санхүүгийн үзүүлэлтүүд
Нийт хөрөнгө: Хөрөнгийн хэмжээ сүүлийн жилүүдэд дунджаар 4.36 хувиар өссөн ба 2022 онд 352.76 тэрбум долларын хөрөнгөтэй дуусгажээ. Үүний 34.2 хувь буюу 120.81 тэрбум нь үнэт цаас байна.
Борлуулалт: Борлуулалт 3 жилд дунджаар 19.85 хувийн өсөлттэй байна. 2022 онд Apple 394 тэрбум долларын борлуулалт хийсэн ба өмнөх жилээс 7.7 хувиар өссөн. Нийт орлогын 52 хувийг Iphone-ий борлуулалт бүрдүүлжээ.
Цэвэр ашиг: Компанийн цэвэр ашиг 2021 онд өмнөх жилээс 60.6 хувь өссөн бол 2022 онд борлуулалтын өсөлт удааширч, ББӨ нэмэгдсэний улмаас цэвэр ашиг ердөө 5.4 хувиар өсжээ.
Alphabet Inc (NASDAQ – GOOGL)
Alphabet Inc. нь АНУ, Европ, Ойрх Дорнод, Африк, Ази Номхон далай, Канад, болон Латин Америкт программ хангамжийн хэрэглээ, вэб дээр суурилсан хайлт, байгууллагын шийдэл, техник хангамжийн бүтээгдэхүүн, зар сурталчилгаанаас эхлээд олон төрлийн хэрэгслийг санал болгодог. Тус компани нь Google Service, Google Cloud болон Other Bets гэх гурван сегментээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 11-р сарын 9-ны байдлаар тухайн компани зах зээлийн үнэлгээгээр дэлхийд гуравт жагсдаг байна.
Санхүүгийн үзүүлэлтүүд
Нийт хөрөнгө: Нийт хөрөнгө сүүлийн 3 жилд дунджаар 14 хувиар өссөн байна харин сүүлийн жилд 12.4 хувиар өсөж $359.3 тэрбумд хүрчээ. Компанийн өрийн харьцаа 30 хувьтай байна.
Борлуулалт: 2021 онд борлуулалт 41 хувийн өсөлт үзүүлж $257.6 тэрбумд хүрсэн нь томоохон амжилт болсон. Борлуулалт өсөхөд Google сурталчилгааны орлого 42.6 хувиар буюу $62.5 тэрбумаар өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.
Цэвэр ашиг: Цэвэр ашгийн хувьд 2021 онд 88.8 хувиар өсөж $76 тэрбумын ашигтай ажиллажээ. Борлуулалт өссөн хэдий ч зардлуудын борлуулалтад эзлэх хувийн жинг тогтвортой байлгаж чадсанаар цэвэр ашиг нэмэгдэх гол шалтгаан болсон.
Сүүлийн улирлуудад Google үйлчилгээний орлого буурч байгаа компанийн борлуулалтад сөргөөр нөлөөлжээ. Google үйлчилгээнд Android, Chrome, Google play, Google Maps, Search, YouTube зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ багтдаг байна. Цэвэр ашгийн хувьд 2022 оны 3-р улиралд өмнөх оны мөн үеэс 27 хувиар буюу $5 тэрбумаар буурсан байна. Компанийн судалгаа хөгжүүлэлт, борлуулалт гэх мэт үйл ажиллагааны зардлууд сүүлийн улирлуудад өссөн нь цэвэр ашиг буурахад нөлөөлж байна.
Microsoft Corporation (NASDAQ – MSFT)
Майкрософт корпорац нь өргөн хэрэглээний болон аж ахуйн нэгжийн программ хангамж, техник хангамж, үйлчилгээ, хэрэглээний электрон бараа бүтээж, борлуулдаг технологийн компани юм. Тус компани нь Бүтээмж ба бизнесийн үйл явц, Intelligent Cloud, Илүү хувийн тооцоолол гэсэн гурван сегментээр үйл ажиллагаагаа явуулдаг. Майкрософт корпорац нь ойролцоогоор 210 компанийг эзэмшдэг ба 2022 оны 1-р сарын 18-нд Америкийн видео тоглоомын холдинг Activision Blizzard-ийг 68.7 тэрбум доллароор худалдаж авсан. Энэ нь Майкрософтын одоогийн байдлаар хийсэн хамгийн том худалдан авалт бөгөөд Microsoft-ыг орлогынхоо хувьд гурав дахь том тоглоомын компани болгосон юм.
Санхүүгийн үзүүлэлтүүд

Нийт хөрөнгө: Компанийн нийт хөрөнгө 2022 онд 9.3 хувиар өсөж $364 тэрбумд хүрсэн бөгөөд сүүлийн 3 жилд дунджаар 10 хувиар өсжээ. Нийт хөрөнгийн 54 хувийг өр төлбөр эзэлж байна.
Борлуулалт: 2022 онд борлуулалтын орлого 18 хувиар өсөж $198 тэрбумд хүрсэн бол үүний $100 тэрбум нь Microsoft Cloud үйлчилгээний орлого байсан бөгөөд анх удаагаа $100 тэрбумыг давжээ. Azure болон бусад cloud үйлчилгээний орлого 14.7 тэрбумаар буюу 28 хувиар өссөн байна.
Цэвэр ашиг: Цэвэр ашгийн хувьд тус онд 18.7 хувиар өсөж $72.7 тэрбумын ашигтай ажиллажээ. Цэвэр ашгийн маржин 2022 37 орчим хувьтай байна. 2021 онд цэвэр ашиг 38 хувиар өсөж байсан хэдий ч 2022 онд 18.7 хувь болж өсөлтийн хувь буурсан байна.

Бусад технологийн томчуудтай харьцуулахад Microsoft компанийн сүүлийн 4 улирлын борлуулалт болон цэвэр ашгийн үзүүлэлт харьцангуй сайн буюу тогтвортой байгаа юм. Цэвэр ашиг хамгийн сүүлийн улиралд 5 хувиар өсөж $17.6 тэрбумд хүрчээ. Компани нь ББӨ-г 6 хувиар ерөнхий удирдлагын зардлыг 19 хувиар бууруулж чадсан нь ашиг өсөхөд нөлөөлжээ.
Харьцаа үзүүлэлтүүд
✍🏻 Дараагийн хэлэлцүүлэг ямар сэдэвтэй байх бол ?
🤩Үнэ цэнтэй мэдлэгийг олгох зорилгоор зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлгээ “Дотоодын зах зээл дэх хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр энэ Пүрэв гарагт зохион байгуулахаар боллоо.
Та санхүүгийн суурь мэдлэгээ дээшлүүлж, амжилттай хөрөнгө оруулагч болохыг хүсвэл БҮРТГҮҮЛЭХ хэсэгт дарж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.
📍 Хаана: New Horizons оффис, 9 давхар 901 тоот
📆 Хэзээ: 11 сарын 17-ны Пүрэв гараг
⏰ Хугацаа: 17:00 цагаас
✅ Бүртгэх хүний тоо: Зөвхөн Апекс Капитал ҮЦК-д бүртгэлтэй эхний 10 хүн
Хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлэх боломж 💥💥💥
Бид танд уян хатан хугацааны сонголт бүхий зах зээлийн дунджаас өндөр хүүтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Та улирал тутмын тогтмол хүүгийн төлөлтөөр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлээрэй.
Захиалга өгөх бол ЭНД дарна уу
✅ Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэхийг хүсэж байвал ЭНД дарж манай мэргэжлийн багтай холбогдож зөвлөгөө зөвлөмжүүдийг авах боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.
Apex Capital | Apply Persistence.
Leave a Reply