Манай орны санхүүгийн орчин, иргэдийн худалдан авах чадвар зэрэгт гадаад орчны таамаглашгүй хүнд нөхцөл байдлаас үүдэлтэй ачааллууд ирсээр байна. Энэхүү сорилтын үед та эдийн засгийн нөхцөл байдлыг цаашдаа хэр зэрэг байна гэж харж байгаа вэ?
Ер нь манай орны эдийн засаг өмнөх жилүүдэд хэрхэн өсөж байсан талаар та сонирхож байсан уу?
Үүнийг тодруулахын өмнө эдийн засгийн өсөлтийг тодорхойлъё.
Эдийн засгийн өсөлт нь улс орны үйлдвэрлэл, бараа, үйлчилгээний хангалт, технологийн дэвшил дэх ерөнхий өсөлтийг илэрхийлдэг. Гол агуулга нь улс орны бараа, үйлчилгээ үйлдвэрлэх эдийн засгийн чадавх хэр нэмэгдсэнийг харуулах байдаг.
Маш энгийнээр Дотоодын нийт бүтээгдэхүүний/ тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр / өсөлтийг хэлдэг.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 онд 1.2 их наяд төгрөг байсан бол 2021 оны байдлаар 43 их наяд төгрөгт хүрч 35.8 дахин өсжээ. Ингээд харвал бидний олж буй орлого, хэрэглээ, бизнесийн орчин хэд дахин өсөж, сайжирсан бэ? гэдэг асуулт мэдээж ургана.
Үүнд хариулах нэг хариулт бодит эдийн засгийн өсөлтийг хэмжих асуудал байдаг.
Эдийн засгийн бодит өсөлт гэдэг дан ганц ДНБ-ий өсөлт биш ба үүнд орлогын тэгш хуваарилалт, бүтээмжийн нэмэгдэл зэргийн өсөлтийг агуулж байдаг байхнээ.

Монгол улсын хувьд Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2000 оноос 36 дахин, дунджаар жилийн 19 хувийн өсөлтийг үзүүлж, 2010 оноос эхлэн уул уурхайн салбарын гадаадын томоохон хөрөнгө оруулалтуудтай холбоотой өсөлт илүү эрчимжиж эхэлсэн байдаг. Тодруулбал 2010,2011 онуудад 48%, 35%-ийн өсөлтүүдийг огцом үзүүлж үүнээс хойш саарч дунджаар 15 хувиар өсчээ.
Гэвч дээрх тоонууд нь нэрлэсэн үнээр буюу тухайн үеийн төгрөгийн ханшаар тооцсон дүн ба 2010 оноос хойш нэрлэсэн үнээрх ДНБ 4.4 дахин өссөн ч ам,доллароор тооцсон дүн 2.1 дахин өсчээ. Мөн 2010 оныг суурь оноор тооцсон ДНБ 2.2 дахин буюу бодитоор 2010 оноос хойш буюу 12 жилийн хугацаанд манай улсын эдийн засаг 2.2 дахин өсөөд байна. Энэ нь төгрөгийн ханшийн сулралын нөлөөлөл мөн уул уурхайн бүтээгдэхүүнээс бусад биетээр бүтээж буй бүтээгдэхүүн, томоохон үйлчилгээний өсөлт дутмаг байгаагын нэг илрэл юм.
Дараагийн нэг бодит ДНБ-г илэрхийлдэг үзүүлэлт бол нэг хүнд ногдох ДНБ.

Тодруулан харвал 2010 оноос 1 хүнд ногдох нэрлэсэн үнээрх ДНБ 3.5 дахин, жилд дунджаар 14.2 хувиар өсөж 2021 оны байдлаар 13.2 сая төгрөгт хүрээд байна. Харин 2010 оны суурь үнээр тооцоолон харвал дунджаар 5.6 хувь өсөж 2019 оны байдлаар 6 сая төгрөгийн үзүүлэлттэй байсан байна. Дэлхийн банкнаас сүүлийн 3 жилийн гадаад валютын ханшийн дундаж болон инфляцын нөлөөллийг авч үзэн тооцоолдог Атлас аргачлалаар тооцсон нэг хүнд ногдох ДНБ-г харвал эдийн засгийн их идэвхжилийн үед хурдацтай өсөж 2014 оноос хойш тасралтгүй буурсаар 2019 оны байдлаар 2.2 мянган ам.долларт хүрээд байна. Нэг хүнд ногдох ДНБ маань яг өссөн гэхэд хэцүү л юм.
Дараагийн бодит өсөлтийн чухал хүчин зүйлүүд нь ажлын байрны нэмэгдэл түүнийг дагасан бүтээмж, ядуурлын хэмжээ:
Макро эдийн засгийн үндсэн асуудлын нэг болох ажилгүйдэл нь тухайн улсын хэмжээнд хөдөлмөр хэмээх эдийн засгийн нөөц бүрэн ашиглагдахгүй байгааг илэрхийлдэг.

2010 оноос эхлэлтэй огцом өсөлтийн үр дүнд 2009 оны хямралаас үүдэлтэй ажилгүйдлийн өндөр түвшин идэвхтэй буурч нийт хөдөлмөрлөх боломжтой насны иргэдийн ажиллах хүчний оролцоо эрчимтэй нэмэгджээ. Гэвч энэхүү өсөлт бодитоор ажлын байрны өсөлтөд нөлөөлөөгүйг 2013 оноос ажилгүйдлийн төвшин 8.4 орчимдоо хэлбэлзэн, ажиллах хүчний оролцооны төвшин тасралтгүй буурсаар ирснийг харж болно.

Тэгвэл хамгийн чухал үзүүлэлтийн нэг хүн амын амьжиргааны нөхцөл байдлыг илтгэгч ядуурлын төвшнийг ажиглавал. 2000 оноос хойш 36 хувиас 2014 он хүртэл 26 хувь хүртэл буурсан ч одоогоор 27.8 хувьтай буюу 4 хүн тутмын нэг нь ядуу гэх үзүүлэлттэй хэвээр байна.
Сонирхуулахад эдийн засгийн өсөлт болон ядуурлын хамаарлыг шинжилсэн сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс дараах дүгнэлтийг хийж болохоор байна. Үүнд:
Эдийн засгийн өсөлт нь ядуурлыг бууруулахад дангаар нөлөөлдөггүй. Тэр тусмаа байгалийн баялаг ихтэй байх нь эдийн засгийн өсөлтийг байнга нэмэгдүүлэхгүй гэж дүгнэсэн байна. ДНБ-ий өсөлт нь ядуурлыг бууруулсан өсөлт байсан гэж тодорхойлж болох ч дан ганц ДНБ-ий өсөлтөөс илүүтэйгээр орлогын хуваарилалт нь ядуурлыг бууруулахад чухал хүчин зүйл болдог гэжээ. Орлогын тэгш хувиарилалт…
Гэвч манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтаар орж ирсэн мөнгөн урсгалыг шууд баялаг бүтээхэд нөлөөлөхгүй бэлэн мөнгөөрх халамжуудыг ихээр тараасан нь дам нөлөөгөөрх үнийн өсөлт, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байдаг.
Түүнчлэн АХБ-наас 2011 онд хийсэн “Монгол дахь эдийн засгийн өсөлт, ядуурал, тэгш бус байдлын хоорондын гурвалсан хамаарлын шинжилгээ” судалгаанд Монгол улсад эдийн засгийн өсөлт хангалттай өндөр байгаа хэдий ч ядуурал буурсангүй, харин ядууралд өртөх эмзэг байдал болон орлогын тэгш бус байдал нэмэгдсээр байна гэх таагүй дүгнэлтийг гаргажээ.

Тэгвэл бидний бүтээмж хэр байгаа бол,
Эдийн засгийн бодит өсөлт нь нийгэм дэх тал бүрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн байдаг. Тэгвэл гол баялаг бүтээгч бизнесийн байгууллагуудын бүтээмж буюу үйлдвэр, үйлчилгээний өсөлтийг нэг ажилчдад ногдох ДНБ-р тооцвол 2010 оноос дунджаар 5.4 хувийн өсөлт хамгийн өндөртөө 18.4 хувийн өсөлтийг үзүүлж байжээ. Тодорхой нэг жилүүдэд огцом өсөн цаашлан өсөлтгүй болох хүртэл буурсаар байх хандлага ажиглагдаж байна.
Тодруулбал өсөлт хүртээмжтэй байна гэдэг нь бага ба дунд орлоготой иргэд, үүний дотор эмзэг бүлгийн амьдралын төвшнийг дээшлүүлэх, орлогын болон орлогын бус ялгаатай байдлыг багасгах, бизнесийн бүтээмжийн өсөлтийг хангахад орших бөгөөд нийтийн үйлчилгээний хүртээмж сайжирч, нийгмийн хамгааллын үр дүнтэй тогтолцоо бүрэлдэн, нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангаснаар хэрэгжих ажээ.
Тэгвэл одоо яана вэ?
Гадаад, дотоод макро орчин муу байна гээд итгэлээ алдах хэрэггүй дээ. Санхүүгийн нөхцөл байдал маань биднээс өөрсдөөс маань шалтгаалж нөлөөлөх олон хүчин зүйлүүд бий. Эдгээрээс хамгийн том нь мэдээж бидний бүтээмж юм.
Солонгосын хөдөлмөрийн судалгааны хүрээлэнгээс хүний 1 цагийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх 1 хувиар нэмэгдэхэд орлого 1.4 хувиар өсөж байна гэж судалгаандаа дүгнэжээ.
Тиймээс олон төрлийн чадварууд,санхүүгийн мэдлэгээ нэмэгдүүлэх, эрүүл мэнддээ анхаарах нь орчин цагийн хэв маяг, цаашлаад зөвхөн цалин хөлс гэх мэт цөөн бус олон талаас хамааралтай орлогын эх үүсвэрийг бүтээх үндэс юм.
Орлого нэмэгдэх нь хуримтлал үүсгэх боломжийг даган нэмэгдүүлнэ. Цаашлаад санхүүгийн эрх чөлөөнд хүрэхээр зорьж байгаа бол, танд зөвлөхөд хөрөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулах хамгийн энгийн бөгөөд ухаалаг сонголт бол хөрөнгө оруулалт хийх. Та хэдэн ч настай, ямар ч ажил, мэргэжилтэй бай урт хугацаанд, тогтмол чанартай сайн, хөрөнгө оруулалтуудыг хийснээр эдийн засгийн ямар ч хүнд нөхцөлд эрсдэлийг хамгийн бага байлгах замыг засаж буй хэрэг юм.
Бид Апекс Капитал ҮЦК, өдгөө салбарын топ 3 аж ахуй нэгжийн нэг болоод байна.
Бид танд гадаад, дотоод зах зээлийн судалгаа, мэдээлэл, хялбар арилжаа хийх боломж, дотоодын сайн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй, баталгаатай, чадамж бүхий компаниудын тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүн зэргийг үргэлж санал болгосоор ирсэн билээ.
Апекс Капиталын зүгээс харилцагч та бүхэндээ энэ долоо хоногт “Дотоодын зах зээл дэх хөрөнгө оруулалтын орчин“-ын ерөнхий болон цаг үеийн мэдээллийг хүргэсэн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Харин ирэх долоо хоногт….
✍🏻 Хэлэлцүүлэг ямар сэдэвтэй байх бол ? 🤩Үнэ цэнтэй мэдлэгийг олгох зорилгоор зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлгээ “Голомт банкны IPO-д оролцох уу? Бусад банкийг хүлээх үү? ” сэдвээр энэ Мягмар гарагт зохион байгуулахаар боллоо.
Та санхүүгийн суурь мэдлэгээ дээшлүүлж, амжилттай хөрөнгө оруулагч болохыг хүсвэл БҮРТГҮҮЛЭХ хэсэгт дарж бидэнд хүсэлтээ ирүүлээрэй.
📍 Хаана: New Horizons оффис, 9 давхар 901 тоот 📆 Хэзээ: 11 сарын 17-ны Пүрэв гараг ⏰ Хугацаа: 17:00 цагаас
Хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлэх боломж 💥💥💥 Бид танд уян хатан хугацааны сонголт бүхий зах зээлийн дунджаас өндөр хүүтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. Та улирал тутмын тогтмол хүүгийн төлөлтөөр орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлээрэй.
Захиалга өгөх бол ЭНД дарна уу
✅ Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэх зөвлөгөө авахыг хүсэж байвал манай мэргэжлийн багтай холбогдох боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.
Apex Capital | Apply Persistence.
Leave a Reply