📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Амжилтад хүрэх хүслийг бадраасан хѳлбѳмбѳг

Хорвоо дэлхийг хуйлруулсан хѳлбѳмбѳгийн дэлхийн аваргын тэмцээн олон хүнд баяр, бахдал, болон харууслын мэдрэмжийг хүчтэй тѳрүүлж байна. Түүнчлэн энэхүү спорт нь Монголын хүүхэд залуучуудыг хүссэн оргилдоо хүрч ѳѳрийгѳѳ илэрхийлэх хүслийг бадрааж, эрүүл биеийн хѳгжил болоод ёс зүйтэй хүн байх суурийг бүрдүүлж байна. Энэ ч утгаараа Б.Чин-Оргил багш дасгалжуулагчаар удирдуулсан “Би си эйч Лайонс” хѳлбѳмбѳгийн клуб нь Азийн хѳлбѳмбѳгийн холбоонд данстай ѳв тэгш залуу тамирчдыг дасгалжуулахын зэрэгцээ нийгэмд тустай иргэдийг бэлтгэхэд зорьж байна.

Энэхүү зорилго нь “Апекс капитал”-ын үнэт зүйлтэй нийцэж байгаа тул хамтын ажиллагааг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба залуу тамирчдын эцэг эхчүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулж, урт хугацаанд тогтвортой хѳгжих тѳлѳвлѳгѳѳг танилцуулсан юм.

Спортын үйл ажиллагаа тогтвортой явагдахын тулд тухайн клубийн санхүүгийн сахилга бат болоод хѳгжѳѳн дэмжигчдийн суурь бааз чухал нѳлѳѳг үзүүлдэг. Учир нь тухайн хѳгжѳѳн дэмжигч нар клубийн зүгээс санаачилж буй бүтээгдэхүүнийг худалдан авч зохион байгуулж буй үйл ажиллагаанд оролцох байдлаар спортын хѳгжилд шууд хувь нэмэр оруулдаг.

Гэвч, үнэнч хѳгжѳѳн дэмжигчдийг бий болгохын тулд тухайн клуб нь үзүүштэй тоглолтуудыг хийхээс гадна багийн дотоод зорилго болоод үнэт зүйлээ хѳгжѳѳн дэмжигчидтэй тогтмол хуваалцах шаардлагатай. Ялангуяа, Монголын спортын ертѳнцѳд үнэнч хѳгжѳѳн дэмжигчдийг үүсгэх орон зай маш их байгаа тул энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан клубийн зүгээс хѳгжилд тэмүүлэх эхний том алхамаа хийлээ.

“Улаанбаатар кофе” компани ѳѳрсдийн бүтээгдэхүүнээр эцэг эхчүүдийг дайллаа.

Нэрийн утга учир

Клубийн нэр нь “BCH Lions” буюу “Brave Curious Humble” гэсэн үгнүүдээс үүдэлтэй ба доорх байдлаар утга илэрхийлнэ.

Brave – Зоригтой шийдэмгий үйлдлийг гаргах ба хамгийн чухал нь оновчтой байна.

Curious – Сониуч, шинэ зүйлд үргэлж соргог байж ѳѳрийгѳѳ тогтвортой хѳгжүүлнэ.

Humble – Ёс зүйтэй, хүндлэлтэй, тѳлѳв хүн байж бусдыг уриална.

Зѳв, бүтээлч иргэнийг бэлтгэхэд гол тулгуур болно хэмээн үзэж эдгээр зарчмыг клубийн гол чиглэл болгон баримталж байгаа ба клубийн удирдлага, тамирчин, хѳгжѳѳн дэмжигч нар гэх мэт хамааралтай хүн бүр “BCH” зарчмыг эрхэмлэж амьдралдаа хэрэгжүүлэхийг уриалга болгон ажиллаж байна.

“Апекс капитал ҮЦК” болон “Би си эйч Лайонс” клубийн хамт олон.

Хамтын ажиллагаа

Английн алдарт “Челси” хѳлбѳмбѳгийн клубийн дэмжигчдийн албан ёсны “Улаанбаатар” фен клуб нь “Би си эйч Лайонс” хѳлбѳмбѳгийн клубтэй 2022 оноос хамтран ажиллаж байна. Фен клуб нь Монгол Улсад албан ёсны 1000 дэмжигч бүртгүүлсэн анхны Челси фен клуб бѳгѳѳд хамтын ажиллагаа дэлгэрч цаашид “Челси” хѳлбѳмбѳгийн клубтэй албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэх нѳхцѳл бүрдэж байгаа юм.

Шинэ брэндинг “Би си эйч Лайонс” клубийн ѳнгийг тодорхойлох ба тухайн клубийн удирдлагууд болон хамтрагч байгууллагууд санал нэгдсэний үр дүнд 2022 оноос логог шинэчилж стандартын дагуу шинэ ѳнгѳ тѳрхийг бүтээж, сошиал орчны хѳгжилд анхаарч эхэлсэн. Үүний үр дүнд, дэмжигч нар клубийн хѳгжил дэвшилтэй үргэлж хамт байх боломж бүрдсэн тѳдийгүй олон улсаас хѳгжѳѳн дэмжигчид бий болгох боломжийг бүрдүүлсэн юм.

“Би си эйч Лайонс” клуб нь анх 2018 онд үүсгэн байгуулагдаж 2019 онд Улсын аварга болон Үндэсний 2-р лигийн аваргын цомыг ѳргѳсѳн. Улмаар 2020 онд Үндэсний 1-р лигийн аварга болж 2021 онд Монголын хѳлбѳмбѳгийн хамгийн том лиг буюу Үндэсний дээд лигт тоглох эрхээ авсан нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш жил дарааллан дэвшсэн түүхэнд үлдэх амжилтыг бүтээсэн юм. Азийн хѳлбѳмбѳгийн холбоо болон Монголын хѳлбѳмбѳгийн холбооны тодорхой шаардлагыг биелүүлсний үндсэнд хѳлбѳмбѳгийн клубын үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхийг олгодог бѳгѳѳд “Би си эйч Лайонс” клубийн бүх насны тамирчид Азид данстай байдаг нь Монголын хѳлбѳмбѳгийн хѳгжил аль хэдийн дэлхийн стандартын дагуу хѳгжих боломж бүрдсэнийг харуулж байна.

Энэхүү клубийн гол суурь бааз нь залуу тамирчдын академи бѳгѳѳд түүхэнд нэрээ үлдээх олон тамирчдын сургууль болж байна. 2022 оны зун клубийн тѳвийн хамгаалагч Сасаки Мизухо нь Монголын лигт 100 дахь тоглолтондоо оролцож легионер тоглогчийн мѳрѳѳ Монголын хѳлбѳмбѳгийн түүхэнд тодоор үлдээсэн. Мѳн “Би си эйч Лайонс” хүүхдийн академийн залуу тамирчдыг Япон туршлагаар бэлтгэхэд гар бие оролцож байгаа нь Монголын хѳлбѳмбѳгийн хѳгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нотолгоо юм.

Хэрэв та “Би си эйч Лайонс” клубийн хѳгжил дэвшилтэй цуг байхыг хүсвэл доорх хаягуудаар нэвтэрч сошиал хаягуудыг дагаарай:

Facebook | Instagram | TikTok |

БИЧЛЭГ ҮЗЭХ

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: