📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хөрөнгө оруулах дадал үүсгэхэд 2 минут л хангалттай ⏳

Хөрөнгө оруулалт гэх агуулга, мөн чанарыг та өөрийн өдөр тутамын амьдралын салшгүй хэсэг болгохгүй бол та одоо байгаа газраа үлдэх, эсхүл цаг хугацаа явах тусам илүү муудаж, үнэ цэнэгүй болох болно. Хөрөнгө оруулалт гэдэг нь хэн нэгэн ирээдүйд өгөөж, ашиг хүртэх зорилгоор олж авсан ямар нэгэн хөрөнгийг хэлдэг. Эдгээр хөрөнгө нь юу ч байж болох ба гол шалгуур нь цаг хугацааны явцад үнэ цэнэ нь өсөн нэмэгддэг, танд хүртээмжтэй байх хэрэгтэй.

Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө зэрэг санхүүгийн хөрөнгө оруулалт талаас нь ихэнх хүмүүс мэддэг. Гэвч хөрөнгө оруулалт нь нь санхүүгээс гадна эрүүл мэнд, мэдлэг боловсрол, хувь хүний сонирхол гэх мэт бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй байдаг зүйлүүд дээр мөн байдаг. Тухайлбал дасгал хийж, зөв хооллох нь таны өөрийн эрүүл мэнддээ оруулж буй хөрөнгө оруулалт. Ингэснээр та ойрын болон холын ирээдүйд эрүүл биетэй, ямар нэгэн эмнэлгээс харьяалалгүй амьдарч чадах юм. Боловсролын хувьд сургууль болон сургалтанд явах, ном унших зэргээр өөрийн мэдлэгт хөрөнгө нэмснээр ирээдүйд хаана ч очсон үнэлэгддэг, өндөр орлоготой, мэдлэгтэй нэгэн болно гэх мэт.

Нэг үгээр хөрөнгө оруулалт нь та өөрийн ирээдүйн төлөө таны яг одоо хийж буй үйлдэл юм Аливаа хөрөнгө оруулалтын ашиг, үр дүнг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл бол тууштай байдал болон давтамж юм. Өөрөөр хэлбэл, таны хөрөнгө оруулалт таны амьдралын өдөр тутмын хэв маягийн нэгэн хэсэг болж, дадал болон зуршил болох. Гэвч амьдралын хэв маягаа өөрчлөн, шинэ дадал үүсгэх нь тийм ч амархан зүйл биш байсаар ирсэн (Магадгүй зөвхөн миний хувьд байх). Хэрвээ танд ч мөн шинэ дадал суулгахад хэцүү бол дараах туршиж “2 минутын дүрэм”-ийг хэрэгжүүлээд үзээрэй.

Санхүүгийн хөрөнгө оруулалт

Санхүүгийн аюулгүй, өсөн нэмэгдэх байдлыг бий болгоход мөн л хөрөнгө оруулалт, тасралтгүй байдал чухал. Гэхдээ нэг онцлог нь та үүнд заавал өдөр бүр цаг зарцуулах бус эхний ээлжинд өөрийн суурь зуршил хандлагаа өөрчлөх, дараа нь яаг таны зорилгод нийцэх хөрөнгө оруулалтыг орлогын төвшин, орлогын давтамжтайгаа уялдуулан хийх нь зүйтэй.

Хөрөнгө оруулалтын орчин нь тодорхой туршлага, судалгаа хийн харьцуулах цаг болон мэдлэг шаарддаг тул танд зөвлөгөө болон чиглэл өгөх мэргэжлийн байгууллагад хандаж өөрт тохирсон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ тодорхой болгох нь хамгийн зөв алхам болох юм. Энэ нь таны цагыг хэмнэж, эрсдлийг бууруулах болно.

Хэрэв та Апекс капиталын хөрөнгө оруулалтын зөвлөхтэй холбогдох бол ЭНД дарж мэдээллээ үлдээгээрэй. Төлөвлөгөөний дараагийн алхам бол үйлдэл хийж эхлэх. Хөрөнгө оруулалтын дадал үүсгэх хамгийн энгийн бөгөөд шилдэг арга бол өөрийн орлогоос тодорхой хэмжээнд, тогтмол хөрөнгө оруулалт хийх юм. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь таны өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлэхээргүй байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтаас олсон орлогоороо буцаан Х.О хийж багцын хэмжээг нэмэх нь илүү хурдан үр дүнд хүргэдэг. Монголын болон олон улсын шилэг компаниудын хувьцааны ханш уналттай байгаа ийм үед маш бага эрсдэлтэй, өндөр өгөөжтэй бондын бүтээгдэхүүн авч түүнийхээ өгөөжөөр өсөх ирээдүйтэй үнэт цаасанд хөрөнгө оруулах боломжтой байгаа.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: