📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН

Хөрөнгийн зах зээлийн хэмжээ

Манай улсын хөрөнгийн зах зээл хэр хэмжээтэй вэ? зарим нь хэт жижиг, зарим нь хэт өсөлтүүдээс үүдэлтэй өссөн гэж харах нь ч буй. Үүнийг хэмжих хамгийн энгийн аргуудын нэг нь тухайн улсын эдийн засагт эзлэх хөрөнгийн зах зээлийн хэмжээг харьцуулах байдаг. Олон улсын дунджийг харвал нийт ДНБ-д эзлэх хэмжээ нь дунджаар 99 /медиан 47/орчим хувьтай байна.

Манай улсын хөрөнгийн зах зээл хэр хэмжээтэй вэ? зарим нь хэт жижиг, зарим нь хэт өсөлтүүдээс үүдэлтэй өссөн гэж харах нь ч буй. Үүнийг хэмжих хамгийн энгийн аргуудын нэг нь тухайн улсын эдийн засагт эзлэх хөрөнгийн зах зээлийн хэмжээг харьцуулах байдаг. Олон улсын дунджийг харвал нийт ДНБ-д эзлэх хэмжээ нь дунджаар 99 /медиан 47/орчим хувьтай байна. Энэ нь санхүүгийн зах зээлийн томоохон хэсэг болох хөрөнгийн зах зээл олон улсад тухайн улсын эдийн засагтайгаа бараг дүйхэц хэмжээнд байдаг ажээ. Тэгвэл манай орны хувьд энэхүү үзүүлэлт хэр байгааг ажиглавал 2015 онд 5.5 хувьтай байсан бол 2022 оны 3-р улирлын байдлаар 13.5 хувийг эзэлж байна. Үүнээс тус зах зээлд оролцогчид идэвх одоогоор сул, бага байна дүгнэж болохоор байна.

MSE: НӨХЦӨЛ БАЙДАЛ

Өнгөрөгч оныг эргэн харвал олон шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэн ч арилжааны идэвх, оролцогчдын хүлээлт доогуур байж зах зээл уналттай байсныг илтгэж ТОП-20 индекс 2022 оны эхнээс одоог хүртэл 13.5 хувь унаад байна.

Нийт зах зээлийн хэмжээ маань сүүлийн жилүүдэд тэлсээр байна. 2022 оныг ажиглавал өмнөх оноос 15 хувиар өсчээ. Гэвч энэ нь компаниудын үнэлгээний өсөлтөөс үүдэлтэй юу эсвэл шинэ бүтээгдэхүүний нөлөө түлхүү байв уу гэдгийг ажиглавал: Нийт арилжааны хэмжээ 2021 оноос 59 хувиар буурав. Энэ нь дотоодын нээлттэй томоохон компаниудын үнэлгээнд шууд нөлөөтэй. Нөгөө талаас олон хэмжээний ХБҮЦ, төрийн өмчийн компаниудын хувьчлалууд, банкуудын нээлт компани болж буйтай холбоотой томоохон үнэлгээ бүхий олон компани энэ зах зээлд нэмэгдсэн нь үнэлгээг өсөхөд шууд нөлөөлжээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХ

Сарын дундаж гүйлгээний дүн:

2018 он: 30 тэрбум 2019 он: 13.4 тэрбум 2020 он: 4.4 тэрбум 2021 он: 97.2 тэрбум 2022 он: 36.7 тэрбум

Арилжааны идэвх нь хувьцааны хөрвөх чадвартай байгаа эсэхийг харуулдаг.

ТОП 10 НЭЭЛТТЭЙ КОМПАНИ

Нийт зах зээлийн үнэлгээг харвал топ 10 компани зах зээлийн 70 орчим хувийг үлдсэн 172 компани үлдсэн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Эдгээрийг ажиглан санхүүгийн болон, үйл ажиллагааны идэвхийг ажиглан хөрөнгө оруулалтын багцда судлан оруулахад найдвартай бйаж болох юм гэсэн дараах 4 компанийг онцлон танилцуулж байна.

ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ГҮЙЦЭТГЭЛ

Онцлох хувьцаа

АПУ ХК – MSE:APU

АПУ ХК-ийн ханш 2022 оны эхнээс өнөөдрийг хүртэл 22.5 хувиар буурчээ. Тус компанийн хувьд Монголын хөрөнгийн бирж дэх хамгийн өндөр үнэлгээтэй компани бөгөөд одоогийн байдлаар ₮1.53 их наядын үнэлгээтэй байна. Үнэлгээнээс гадна бирж дэх арилжааны идэвх хөрвөх чадвараараа тэргүүлэх цөөн хувьцаануудын нэг билээ.

Сүүлийн жилүүдэд компанийн хөрөнгө болон борлуулалт тогтмол өсөлттэй байгаа бөгөөд цэвэр ашгийн хувьд 2021 онд огцом өсөлт буюу 73% хувийн өсөлт үзүүлсэн байна. Харин цэвэр ашиг сүүлийн 3 жилийн ЖДНӨ 42 хувь байгаа юм.

ЯАГААД АПУ ХК-ийг сонгох ёстой вэ ?

1). Засаглал – компанийн хувьд МХБ дахь засаглал сайтай компаниудын нэг билээ. МХБ дахь ихэнх компаниудын хувьд 70-90 хувьд нь зөвхөн нэг хувьцаа эзэмшигч эсвэл түүний хамаарал бүхий этгээдүүдийн эзэмшилд байх нь түгээмэл байдаг. Хувьцаа эзэмшлийн дийлэнх хэсэг нь нэг хувьцаа эзэмшилд байх нь жижиг хувьцаа эзэмшигчдийн нөлөөлөл бага эрх зөрчигдөх эрсдэлтэй байдаг. Харин АПУ-ын хувьд гадны Heineken, Steppe Beverage KFT зэрэг хувьцаа эзэмшил цаашлаад ТУЗ-д байх нь засаглалын хувьд сайн үзүүлэлт юм.

2). Ногдол ашиг – компанийн хувьд тогтмол мөн өндөр хувиар тараадаг цөөн хэдэн компаниудын нэг бөгөөд ногдол ашгийн дундаж өгөөж 10%-тай байна. Түүнчлэн 2021 болон 2022 онуудад хагас жилээр ногдол ашиг олгоод байгаа юм.

ЭКСПОРТ БА БОРЛУУЛАЛТЫН ӨСӨЛТ

3). Борлуулалт – компанийн борлуулалт сүүлийн жилүүдэд тогтмол өсөж тэлж байгаа бөгөөд 2022 оны эхний хагас жилд $391 тэрбумын борлуулалт хийж өмнөх жилийн мөн үеэс 28.2 хувиар өсжээ.

4). Экспорт – АПУ ХК-г сонгох өөр нэгэн шалтгаан бол экспортын борлуулалт юм. 2021 онд ОХУ-ын экспорт 220%, БНХАУ-ын экспорт 440%-иар тус тус өссөн байна. Дотоодын зах зээлээ нэгэнт эзэлж бараг өрсөлдөгчгүй болсон тул гадагшаа гарах нь тэдний дараагийн зорилго юм. Харин 2022 оны эхний хагасд Өмнөд Солонгосын GS25 сүлжээ дэлгүүрүүдэд экспортоо хийж эхэлжээ.

ИНВЕСКОР ББСБ ХК – MSE:INV

Инвескор ББСБ ХК-ийн хувьд 2019 IPO хийсэн бөгөөд IPO хийснээсээ хойш ханш нь унаагүй маш сайн үзүүлэлттэй өнөөдрийг хүрсэн компани юм. 2022 оны эхнээс ханш өнөөдрийн байдлаар 13.6 хувиар өсжээ.

Бирж дээрх арилжаалагдаж буй ББСБ-уудаас сүүлийн жилүүдэд хамгийн томоохон өсөлтэтй байсан нь тус компани билээ. Нийт хөрөнгө 2021 онд 56 хувиар өсөж $212 тэрбумд хүрчээ.

Борлуулалтын болон цэвэр ашгийн сүүлийн 3 жилийн ЖДНӨ хоёул 45 гаруй хувиас өндөр гарсан байна. Компанийн өөрсдийн цахим хуудсан дээр мэдээллэснээр 2022 онд ₮32.9 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж төлөвлөгөөгөө 35.4 хувиар давуулан гүйцэтгэжээ.

ЯАГААД ИНВЕСКОР ГЭЖ ?

1). Стратегийн хөрөнгө оруулагч

2019 онд IPO хийхдээ нийт татан төвлөрүүлэх хөрөнгийн 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд олон нийтийн хувь бага байсан юм. Стратегийн хөрөнгө оруулагчид нь өндөр дүнгээр урт хугацаанд барих сонирхолтой ихэвчлэн аж ахуйн нэгж байдаг тул хувьцааны хувьд урт хугацаанд тогтвортой байх боломж бүрддэг. Эсэргээрээ жижиглэнгийн хөрөнгө оруулагчид тэр дундаа Монгол хөрөнгө оруулагчдын IPO-д оролцож буй дийлэнх хандлага анхдагч зах зээлд аваад хоёрдогч зах зээлд ханш нь өсвөл зарж богино хугацаанд ашиг хийх сонирхол давамгайлдаг. Харин ханш өсөхгүй бол богино хугацаанд компани дээр муу мэдээ гараагүй байсан ч ханш унах эрсдэлтэй байдаг. Компанийн хувьд 85 хувиа стратегийн хөрөнгө оруулагчдаас татсан нь ханшийг өнөөдрийг хүртэл тогтвортой өсөлттэй байлгасан томоохон шалтгаануудын нэг билээ.

2). Төв Азид үйл ажиллагаагаа тэлж байна.

Одоогийн байдлаар Киркизстан улсад сал компаниа байгуулан 2022 оны эхний хагасийн байдлаар 7.6 тэрбум төгрөгийн зээлийн багцтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Харин компани ирээдүйд төв азид үйл ажиллагаагаа тэлэх бодлогоо баримтлан Казактсан болон Узбекистан улсын зах зээлд нэвтрэхээр ажиллаж байгаа юм.

ТҮМЭН ШУВУУТ ХК – MSE:TUM

Дотоодын өндөгний үйлдвэрлэлийн 30 орчим хувийг дангаараа хангаж буй Түмэн Шувуут ХК нь 2022 онд өмнөх үзүүлэлтүүдээ мөн л ахиулан тогтоов. Хувьцааны ханш оргил үеэсээ одоогоор 47 хувь буурсан ба үүний эсрэг борлуулалтын орлогын хэмжээ өмөнөх оноос 28 хувиар, сүүлийн 4 жилийн дундаж өсөлт 32 хувь, цэвэр ашгийн өсөлт өмнөх оноос 3 хувиар, сүүлийн 4 жилийн жилий дундаж өсөлт 33 хувьтай байна. Яг одоогийн байдлаар хувьцааг шинждэг гол үзүүлэлт болох үнэ ашгийн харьцаа 10 орчимтой байгаа нь худалдан авалт хийхэд таатай үе ирснийг илтгэж буй гэлтэй.

ЗАСАГЛАЛ БА НОГДОЛ АШИГ

Мөн адил хөрөнгө оруулагч нартаа тогтмол ногдол ашгаа тараасаар ирсэн ба ногдол ашгийн дунлаж өгөөж 2.7 хувьтай байна.

Цаашид: Бүтээгдэхүүний томоохон ялгарал, сонголтыг үүсгэж шингэн өндөг үйлдвэрлэж байгаа ба өртөг бууруулах үүднээс шувууны сангаснаас бордоо үйлдвэрлэх үйлдвэр, хаягдал цаасаар өндөгний сав зэргийг өөрсдийн дотоод нөөцөөр үйлдвэрлэж байгаа нь урт хугацааны ашигт ажиллагаанд маш эерэг нөлөөтэй юм. Үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2021-2024 онуудад Түмэн Шувуут -2 төслийг гүйцэтгэж байгаа нь энэ нийт хүчин чадлын хэмжээг 30 гаруй хувиар нэмэгдүүлэх ажээ.

МОНОС ХҮНС ХК – MSE:MFC

Эрүүл. мэндийг эрхэмлэгч Монос Хүнс ХК нь өнгөрөгч онд борлуулалтын орлого, ашигт ажиллагаа хурдтай өсөж буй жил байна. Харьцуулан харвал борлуулалтын орлогын хэмжээ 2022 оны 3-р улиралд

өмнөх оноос 16 хувиар , жилд дунджаар 42 хувиар, цэвэр ашгийн хэмжээ 3-р улирал гэхэд өмнөх оноос 32 хувиар, жилд дунджаар 67 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хувьцааны ханш өнгөрсөн онд их хэмжээний савлагаагүй буюу 110 орчимд хэлбэлзээд байгаа, мөн дээрх санхүүгийн үзүүлэлтийн өсөлтийн хэмжээ зэрэг сонирхол татах томоохон шалтгаанууд болоод байна.

ЗАСАГЛАЛ БА НОГДОЛ АШИГ

Хувьцаа эзэмшигч Монос группын ТУЗ-н дарга Л.Хүрэлбаатар 70 хувь, олон нийт 30 хувийг эзэмшиж байна. Олон нийтийн компани болсон цагаасаа ногдол ашгийг жил бүр тараасаар ирсэн ба ногдол ашгийн дундаж өгөөж 1.9 хувьтай байна.

Үйл ажиллагааны хүрээнд гялгар уут болон, сав баглаа боодолд ашиглах цаасан материалын хэмжээг хурдацтай бууруулан ажиллаж байгаа нь онцолмоор байв. Мөн нэгдсэн томоохон үйлдвэр, оффисын барилгын төслийн бүтээн байгуулалт өнгөрөгч онд эхэлсэн ба энэ нь олон улсын томоохон стандарт, үйлдвэрлэлийн хүчин чадлын хэмжээг нэмэгдүүлсэн, тохь тух бүхий томоохон төслийг эхлүүлээд байна.

Хэрэв та илүү мэргэжлийн буюу олон төрлийн сайн бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол хувьцааны багцаас гадна, олон салбарын компаниудаас бүрдсэн найдвартай бондын багцыг бид мөн танд санал болгож байгааг дуулгахад таатай байна.

“Апекс Капитал ҮЦК”-ийн мэргэжлийн баг багцад багтаж буй компани тус бүр дээр судалгаа хийн, бондуудын найдвартай байдал дээр ажилласан бөгөөд энэ нь хөрөнгө оруулагч таны цагыг хэмнэх, эрсдлийг бууруулах олон талын ач холбогдолтой юм. Та зөвхөн нэг гэрээгээр тус бондын багцыг хялбар эзэмших боломжтой. Бондын багцын дэлгэрэнгүй танилцуулга үзэх болон захиалга өгөх бол ЭНД дарж хүсэлтээ ирүүлээрэй.

Apex Capital – Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: