Зөвхөн санхүү бус өөрийн бие, сэтгэлийн эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийе
Санхүүгийн тогтвортой байдалд хүрэхийн тулд өдөр бүрийг өндөр ачаалалтай өнгөрүүлж, ажил амьдралын тэнцэргүй байдлаас эрүүл мэндээ хямрааж байгаа дүр зураг дэлхий нийтэд түгээмэл байна. АНУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаагаар гэхэд нийт асуулгад оролцсон хүмүүсийн 19 хувь нь долоо хоногийн 3-4 өдөрт тогтмол илүү цагаар ажилладаг гэх статистик гарчээ.
Та дараах асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Таны ажил амьдралын баланс тэнцвэртэй байж чадаж байна уу?
1. Байнга ядардаг уу?
Хэт их стресс нь бие махбодид өвчлөлийг үүсгэж, дархлааг бууруулдаг тул ядрах, өвчлөлд өртөмтгий болгодог. Стресс нь булчин болон тархийг “хэт ачаалалд” оруулдаг бөгөөд энэ нь таны биеийг амархан өвдөж, ядарч сульдсан мэт болгодог. Стресстэй холбоотой дараах шинж тэмдгүүдийг ажиглаарай: булчин өвдөх, архаг толгой өвдөх, толгой эргэх, хоолны дуршил буурах, санах ой муу, сэтгэл санааны байдал, урам зориг дутмаг байх.
2. Тогтмол илүү цагаар ажиллах
Хэрвээ та өдрийн ихэнхи цагаа ажил дээрээ өнгөрүүлж байгаа бол өөрийн цагийн хуваарьтаа шинэчлэл хийх хэрэгтэй болжээ.
3. Ажлаа гэртээ хийх
Торонтогийн Их сургуулийн судлаачдын судалгаанд оролцсон хүмүүсийн 50 хувь нь гэртээ ажлаа үргэлжлүүлэн хийдэг гэжээ. Энэ төрлийн хүмүүс нь ихэнхидээ эрх мэдэл өндөртэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс байдаг талаар мөн дурдсан байна.
Гэртээ ажлаа байнга авчирч хийх нь “ажил таны хувийн орон зай руу нэвтэрч” буй хэрэг бөгөөд энэ байдал удаан үргэлжилснээр гэр бүлийн харилцаанд нөлөөлж эхэлнэ. Иймээс ажлын дараах цагийг өөртөө болон хайртай хүмүүстээ зориулах ёстой гэдэг дүрмийг баримталж ажлаарай.
4. Биеийн галбирт өөрчлөлт орох
Нэг мэдсэн та хэт турсан эсвэл таргалчихсан байна уу?
Таны биеийн хэлбэр таны амдралын хэв маягийг тодорхойлно. Иймээс сайн амарч, сайн хооллож, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь чухал юм.
5. Өөрөө өөртөө зарцуулах цаг
Хамгийн сүүлд хэзээ кино театрт кино үзэж, найзуудтайгаа уулзсан бэ? Ажил гэр, хүүхдийн хичээл ном дээрээс нь хотын түгржэл гээд зав гарахгүй л байгаа байх.
Гэхдээ 7 хоногт өөрийн дуртай зүйлдээ хамгийн багадаа 1 цагийг гаргаж сураарай. 168 цагаас ганцхан цаг шүү дээ.
6. Харилцаанд хүндрэл гарч байна уу?
Ажил амьдралын тэнцвэргүй байдлаас үүдэж бие биетэйгээ харилцах цаг хомс болсноор харилцаанд дарамт учрах нь гарцаагүй. Хэрэв та хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх цагийг хуваарьдаа багтааж чадаагүй бол дахин бодож, тэдэнтэйгээ өнгөрүүлэх цагийг арай илүү болгох хэрэгтэй.
Завгүй амьдарлын хэв маяг түүний хажуугаар хөрөнгө оруулалтаа оновчтой удирдаж чаддаг хүн хэр олон бол? Хөрөнгө оруулалт хийх нь олон төрлийн судалгаа болон туршлага шаарддаг зүйл. Иймд хамгийн завгүй нэгэнд ч тохиромжтой, хамгийн эрсдэл багатай, ирээдүйд үнэ цэнээ өгөх хөрөнгө оруулалтын хувилбарыг танд санал болгож байна.
Бужигнасан хотын хэмнэлийг өөрчилж, ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэх зорилготой Мишээл Сити төслийн бондын санхүүжилтэд хөрөнгө оруулах боломж нээгдлээ.
Тодруулбал, бүх хэрэгцээг нэг дор төвлөрүүлсэн Мишээл сити мега төслийн хүрээнд
- 11,000 м.кв их дэлгүүр,
- 1000 компани байрлах 20 давхар боловсрол, эмнэлэг, оффисын барилгууд,
- 1600 авто машины ил болон далд зогсоол,
- 227 айлын бизнес зэрэглэлийн орон сууц,
- 11 га Байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн,
- 5000 хүн хүлээн авах чадалтай аялал жуулчлалын гудамж,
- 6350 м.кв олон улсын экспо төв,
- Sherаton сүлжээний таван одтой зочид буудлын барилга, кино театр, спортын талбай, тоглоомын төв, аялал жуулчлалын гудамж,
- Монголын анхны дотор байрлалтай Сёрфингийн төв,
- Монголын 12 чухал үйл явдлыг өгүүлсэн 16 их хаадын хөшөө бүхий цогцолбор баригдаж байна.
2021 оны шилдэг барилгын төсөл, үнэ цэнээ хадгалсаар байх мишээл сити бүтээн байгуулалтын санхүүжилтад хамтран оролцохыг хүсвэл энд дарж захиалгаа өгөөрэй.
Leave a Reply