📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Цагаан сараас төрсөн бодол

  • Монголчууд бидний хэрэглээ яагаад ихэнх нь гадаад бүтээгдэхүүн байж, валютын нөөц ихэнхдээ хэрэглээнд урсаад байна вэ?
  • Яагаад дотоодын үйлдвэрлэл сайн хөгжиж чадахгүй байгаа юм бэ?
  • Бидний хөрөнгө оруулалтын өнөөдрийн сонголт утга учиртай байж, урт хугацаандаа энэ бүхнийг өөрчлөх боломжтой юу ?

Монгол түмний уламжлал болсон сар шинийн баярын өдөр тохиож, бид Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилтэй золголоо. Аав ээж, ах дүү хамаатан садан, удаан уулзаагүй ураг төрлийн хүмүүстэйгээ мэнд мэдэж, уулзах энэ баярын өдрүүдэд айл бүр тодорхой хэмжээний бэлтгэл хийж, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Санхүүч хүний хувьд сар шинийн баярын өдрүүдээр төрсөн бодлоо хуваалцъя.

Үндэсний Статистикийн Хороо /ҮСХ/-оос Монголчууд цагаан сарын баярын өдрүүдэд зориулж ойролцоогоор 1.2 их наяд төгрөг эргэлтэд ордог гэсэн тооцоог өрхөд суурилсан судалгаан дээр үндэслэж гаргажээ. КОВИД цар тахлаас үүдэлтэй 2020-2022 онд бүх нийтээр Цагаан сарыг өргөн тэмдэглээгүй учир өрхийн зарцуулалтыг 2019 оны статистакаас үзэхэд нэг өрх ойролцоогоор 930 мянга орчим төгрөгийг цагаан сарын баярт зарцуулж байсан бол одоо инфляц өссөн дүнгээр тооцоход нэг өрх дор хаяж 1.3 сая төгрөгийг зарцуулж байна.

Монгол улсын хэмжээнд 2022 оны эцсийн байдлаар тооцоход 960,000 гаруй өрх тус бүр цагаан сардаа зарцуулж буй идээ цагаа, золголтын бэлэн мөнгө, гарын бэлэг зэрэг зардлыг 1.3 сая төгрөг гэж үзэхэд нийтдээ 1.2 их наяд төгрөгийн зардал гарна. Хүнс, бараа материалаар дамжин нийт зардлын 60 орчим хувийг импортын бараа эзэлнэ гэж үзвэл 748 орчим тэрбум төгрөг гадаадын зах зээл рүү урсдаг байна. ТЭГВЭЛ 748 ТЭРБУМ ТӨГРӨГ ХЭР ИХ МӨНГӨ ВЭ?

748 тэрбум нь Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй үндэсний үйлдвэрлэгч

  • Говь ХК (Зах зээлийн үнэлгээ 202 тэрбум ₮)
  • Сүү ХК (Зах зээлийн үнэлгээ 160 тэрбум ₮)
  • Түмэн шувуут ХК (Зах зээлийн үнэлгээ 70 тэрбум ₮)
  • Монос хүнс ХК (Зах зээлийн үнэлгээ 45 тэрбум ₮)
  • Талх чихэр ХК (Зах зээлийн үнэлгээ 38 тэрбум ₮)
  • Махимпекс ХК (Зах зээлийн үнэлгээ 15 тэрбум ₮)

зэрэг компаниудыг нийлүүлснээс ч их мөнгө юм. Мөн саяхан IPO хийсэн системийн нөлөө бүхий банк болох Төрийн банкны үнэлгээнээс ч их мөнгө болно. Энэ хэмжээний хѳрөнгөөр үндэсний томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлж улсын хѳгжилд дэм болох бүрэн боломжтой юм. Өнөө үед залуучуудын бараа бүтээгдэхүүн сонгох сонголт нь глобалчлагдсан буюу хэрэглээний соёл нь өөр болжээ. Үндэсний үйлдвэрлэгчид хангалттай сайн сонголт, чанар дутуугаас үүдэлтэй хүмүүс гадны бүтээгдэхүүн сонгож байна. Хөрөнгө оруулагчид бид энэ үндэсний бүтээн байгуулагч үйлдвэрлэгчдээ хөрөнгө оруулалт хийж, бизнесээ тэлэх боломж олгосноор 5-10 жилийн хугацаанд дэлхийтэй өрсөлдөх хэмжээний том бүтээн байгуулалт бий болгож чадна.

Үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаа санхүүжүүлж хөгжүүлнэ гэдэг нь Та хөрөнгө оруулалт хийж хувьцаа, бонд худалдан авахдаа ямар компанид хөрөнгө оруулалт хийх дээрээ тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй чиглэлд өндөр ач холбогдол өгнө гэсэн үг юм. Дотоодын үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн өсөлт нь эргээд эдийн засгийн өсөлтийг бий болгож, хөрөнгө оруулагч та бүгдийн хөрөнгийн үнэ цэнийн өсөлтийг тогтвортой хадгалж чадах томоохон давуу талтай билээ.

✅ Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэх зөвлөгөө авахыг хүсэж байвал манай мэргэжлийн багтай холбогдох боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.

Apex Capital | Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: