📞 7510-7500

✉️ investment@apex.mn

№01 Би Апексд юу сурсан бэ?

Өглөө бүр халуун кофе, дулаан инээмсэглэл, эрч хүчтэй хамт олонтойгоор ажлыг эхлүүлнэ гэдэг ямар ч ажлын ард гарч чадах энергийн ундарга болдог

Сайн байна уу, намайг Ц.Амгалан гэдэг. Би 2022 оноос “Апекс капитал” ХХК-ийн санхүүгийн албанд нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний хувьд өмнө нь “Говь” ХК-д нягтлан бодогчоор 4 жил гаран ажиллаж байгаад дараагийн сонголтоо хийхдээ нэлээн няхуур, судлаж байж “Апекс Капитал” ХХК-ийг сонгон ажиллаж байна.

“Апекс Капитал” компани нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу брокер, диллер, андеррайтерийн үйл ажиллагааг явуулдаг компани. Компани маань хөрөнгө оруулалтын чиглэлд ажиллаж, хамтран ажиллаж буй төсөл бүр нь үнэ цэнэ утга учрыг агуулдаг.

Хөрөнгө оруулалтын чиглэлийн компанид ажилладаг гэхээр хүмүүс намайг бизнесийн талаар их суралцаж байгаа байх гэж их асуудаг. Мэдээжийн хэрэг хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын тухай мэдлэг минь баяжуулагдан хэдэн арав дахин нэмэгдсээр байгаа.

Гэхдээ миний хамгийн эхэнд онцлох зүйл бол бие эрүүл байвал эрч хүчтэй, илүү бүтээмжтэй, чадамжтай байна гэх үзлийг баримталдаг энэ байгууллага багийн гишүүн бүрийг чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөж спортоор хичээллэх зуршил бий болгож байгаа нь миний амьдралд шинэ өнгө, салшгүй дадлыг бий болгож байна. Түүгээр ч зогсохгүй хамт олноороо энэ хугацаанд 2 ч тэмцээнд оролцож, оролцсон тэмцээн бүртээ шагналт байр эзэлсэн нь сэтгэл хөдөлгөм байсан. Апекс Капитал Үнэт Цаасны Компанид багийн гишүүнээр элсэн ороод оюун санааны болон бие махбодын хувьд эрүүл чийрэг дархлаатай болсоор байна. Утаатай хүйтэн өвөл жаахан даарахад л ханиад хүрдэг би энэ өвлийг эрч хүчтэй даван гарлаа.

Үргэлж шинэ зүйлийг хийж эхлэхийг, оролдоод үзэхийг санал болгоод зогсохгүй түлхэж, дэмждэг энэ компанийн соёлын ачаар шинийг сурах хүсэл тэмүүлэл минь улам нэмэгдсээр байна.

Ажил амжилттай байхын хамгийн чухал нөлөөллүүдийн нэг бол нэгэн чигт харж, хамтдаа тэмүүлж чаддаг баг хамт олон гэж би боддог. Эрч хүчтэй, зорилгынхоо дор нэгдэж чадсан дулаан хамт олны дунд илүү бүтээмжтэй ажилладаг гэдгийг хамт олон минь өдрөөс өдөрт мэдрүүлсээр байгаа. Өглөө бүр халуун кофе, дулаан инээмсэглэл, эрч хүчтэй хамт олонтойгоор ажлыг эхлүүлнэ гэдэг ямар ч ажлын ард гарч чадах энергийн ундарга болдог.

Миний сонголтоо хийсэн хамгийн чухал хэсэг компанийн өсөлт, хамт олны уур амьсгал, хувь хүний болоод мэргэжлийн хувьд өсөж хөгжих боломж байсан. Цаашид ч улам илүү хөгжиж, ажиллаж буй салбартаа үнэ цэнтэй байна гэдэгтээ итгэлтэй байна.

✅ Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэх зөвлөгөө авахыг хүсэж байвал манай мэргэжлийн багтай холбогдох боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.

Apex Capital | Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: