📞 7510-7500

✉️ investment@apex.mn

№02 Би Апексд юу сурсан бэ?

Санхүүгийн боломжийг хүн бүр тэгш хүртэх боломж бол хөрөнгийн зах зээл юм. Өндөр хөгжилтэй орнуудад хөрөнгийн зах нь бусад санхүүгийн тѳрлѳѳсѳѳ хамгийн том нь байдаг бол манай улсын хувьд хөрөнгийн зах зээл хөгжөөд 30 жил болж байгаа ч банк, уул уурхай зэрэг бусад салбартай харьцуулахад хангалтгүй буюу жижиг хэвээр байна. Хөрөнгийн захыг хөгжүүлэх нь улсын хөгжилд ѳндѳр нѳлѳѳ үзүүлдэг ба хөрөнгийн урсгалыг зөв удирдах, хөрөнгийг үр ашигтай байршуулан бүтээн байгуулалтуудыг дэмжих, инновацыг хөгжүүлэх, нэгжид ногдох бүтээмжийг өсгөх зэрэг сайн нөлөөтэй. Хөрөнгийн зах зээл манай улсад сайн хөгжиж чадахгүй байгаа шалтгаан нь иргэд энэ талаар мэдлэг хомс байгаатай холбоотой гэж би боддог. Учир нь би ч бас 20 нас хүртлээ хөрөнгийн зах зээлийн тухай ямар ч ойлголтгүй явсаар их сургуулиа төгсөн хөрөнгийн зах зээлийг Монголдоо хөгжүүлж, үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжин ажиллаж, салбартаа тэргүүлэгчдийн нэг болж буй Апекс Капиталын багийн нэг гишүүн болж тэднээс суралцах ховорхон боломжийг атгасан юм.

Миний нэр Амартайван. Би програм хөгжүүлэгч мэргэжлээр МУИС-г төгсөж, үргэлжлүүлэн мэргэжлээрээ судалгааны магистрт суралцаж байгаа ба Апекс Капиталд Бизнес хөгжүүлэлтийн албанд мэдээлэл, технологийн зөвлөх хийдэг. Өнгөрсөн жил хагас гаруйн хугацаанд Монголын Хөрөнгийн Бирж дээр олон нийтэд гаргасан CU IPO, OMNI ABS, MonBeef IPO, Биржийн бус зах зээлийн Misheel City болон Alpha Zone зэрэг томоохон төслүүд дээр сошиал маркетинг, вебсайт хөгжүүлэлтийн багт ажиллаж, хөрөнгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулах, олон мундаг хүмүүстэй танилцаж, хамтран ажиллах боломж тохиожээ. Одоо тун удахгүй харилцагч нарын гарт хүрэх шинэчилсэн арилжааны системийн дэвшилтэт хувилбарыг нэвтрүүлэх хөгжүүлэлтийн багт ажиллаж байна.

Мэдээлэл технологийн салбараас санхүүгийн салбарт шилжин ажилласан энэ хугацаанд сурсан зүйлсээ товч хуваалцвал:

1. Хөрөнгө оруулалт зөвхөн мөнгөөр хязгаарлагддаггүй

Хөрөнгө оруулалтыг заавал мөнгөтэй байж хийдэггүй. Ном уншиж тархиа цэнэглэх, дасгал хөдөлгөөн хийж бие бялдараа хөгжүүлэх нь хүртэл хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм. Манай хамт олон эрүүл эрч хүчтэй байхын тулд спортоор тогтмол хичээллэж, төрөл бүрийн сэдвээр уншсан зүйлээ бусадтайгаа хуваалцах байдлаар оюуны хөрөнгө оруулалт хийдэг.

2. Хуримтлалын гайхамшиг бол дадал хэвшлээс эхэлдэг

Хүн өдөр бүр хийж байгаа зүйлээ өчигдѳрөөсөө 1% илүү хийж чадвал жилийн дараа одоогийнхоосоо 37 дахин сайжирсан байх болно гэж “Atomic Habits” номд өгүүлсэн байдаг. Энэ зарчим миний хувьд санхүүгийн дээд боловсрол эзэмшээгүй ч гэсэн санхүүгийн суурь, тайлан баланс унших, компанийн засаглал, менежментийн талаар ойлголттой болох зэргээр нөлөөлсөн. Одоо ч гэсэн санхүү, хөрөнгийн зах зээлийн салбараас суралцсаар л байна.

3. Хөрөнгө оруулалт утга учиртай байх хэрэгтэй

Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалтын маш олон сонголтууд байдаг. Гэхдээ эдгээр сонголтуудаас бидний хөрөнгө оруулж байгаа мөнгө яг юуг санхүүжүүлж байгааг харах ёстой. Зарим бизнес хэдий өндөр ашиг амлах боловч ирээдүйд бүтээж буй үнэ цэнээрээ ашиггүй байж болдог. Манай компанийн хувьд улсын хөгжил цэцэглэлд чухал хувь нэмрээ оруулж буй үндэсний бүтээн байгуулагч компаниуд болох Хүннү эйр, Грийн групп, Баян шувуу зэрэг компаниудтай хамтран ажилладаг. Учир нь хүнс болон тээврийн салбар ямар ч улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой байдаг.

4. Жижиг зүйлд ч ёс зүйтэй байх ёстой

Бизнесийн ертөнцөд итгэлцэл бол бүхний суурь. Компани, хувь хүн аль нь ч байсан амжилттай, урт удаан оршин тогтноё гэвэл жижиг зүйл дээр ч ёс зүйтэй, шударга байх ёстой. Бид хийж байгаа үйлдлээрээ бусдаас итгэл үнэмшил олж, өөрсдийн үнэ цэн, бүтээгдэхүүнийг бусдад түгээж амьдардаг.

Танд амжилт хүсье.

✅ Та хөрөнгө оруулалтын өгөөжөө хамгаалж, багц бүрдүүлэх зөвлөгөө авахыг хүсэж байвал манай мэргэжлийн багтай холбогдох боломжтой ба манай Facebook (Apex Capital – Better Investing) хаягаар болон ☎️7510-7500 утсаар холбогдоно уу.

Apex Capital | Apply Persistence.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: