📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Хаан банк хөрөнгийн зах зээлд орж ирснээр…

10 жилийн өмнө иргэд хөрөнгөө зөвхөн банкинд хадгалж өгөөж хүртдэг байсан бол өнөөдөр хүмүүс хувьцаа бондын талаар ойлголттой болж банкинд хадгалахаас илүүтэйгээр хөрөнгийн зах зээлийг сонирхож тус зах зээлийн эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байна.

Тухайлбал хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2018-2022 оны хооронд 2.4 дахин өсөж нийт үнэлгээ 6.89 их наяд төгрөгт хүрчээ. Харин Монголын хамгийн том банк болох Хаанбанк IPO хийсний дараагаар тус үзүүлэлт 8.25 их наяд болж нэмэгдэх юм.

Хөрөнгийн зах зээл нь баялгийн тэгш хуваарилалтийг бий болгох, компаниудын засаглал сайжирч ил тод болох, гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж валютын нөөц үүсэх, иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх гэх мэт маш олон талын ач холбогдолтой байдаг.

Түүнчлэн зах зээлийн үнэлгээнээс гадна тухайн улс орны хөрөнгийн зах зээлийн хөгжил ямар шатандаа явж буйг илтгэх өөр нэгэн үзүүлэлт бол хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ны хэд орчим хувийг эзэлж байна вэ гэдэг үзүүлэлт юм.

Сүүлийн 5 жилийн хугацаанд хөрөнгийн зах зээлийн ДНБ-д эзлэх хувь дунджаар 10 орчим % байсан бол хаан банк IPO хийсний дараагаар 16%-д хүрэх боломжтой.

Тэгвэл уг 16%-ийн үзүүлэлт хангалттай үзүүлэлт үү гэвэл үгүй. 2020 оны Дэлхийн банкны судалгаанаас харахад улс орнуудын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нийт ДНБ-ын дунджаар 133%-ийг эзэлж байна. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай улсын үзүүлэлт хамаагүй доогуур хөгжил муу байгаа хэдий ч нөгөөтэйгүүр тус зах зээл өсөж хөгжих ямар их орон зай боломж байгаа вэ гэдгийг бидэнд харуулж байгаа юм.Одоогоор АПУ ХК 1.5 их наяд төгрөгийн үнэлгээтэйгээр хамгийн том ХК байгаа бол Хаанбанк орж ирсэнээр №2-т бичигдэж эхлэх юм. Хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй нийт 183 хувьцаат компани байгаа бөгөөд нийт зах зээлийн 21 хувийг АПУ ХК дангаар эзэлж, үлдсэн 79 хувийг 182 компани бүрдүүлж байна.

Хөрөнгийн зах зээлд өндөр үнэлгээ бүхий, зах зээлдээ тэргүүлэгч компани байх нь хувьцааны арилжааны идэвхийг нэмэгдүүлэх мөн шинэ хөрөнгө оруулагчдыг зах зээлд оруулж ирэх давуу талуудыг үүсгэдэг. Жишээ нь 2022 оны хамгийн идэвхитэй буюу олон ширхэг арилжаалагдсан хувьцаагаар АПУ ХК тодорсон ба нийт 43.8 сая ширхэг хувьцааг хөрөнгө оруулагчид арилжаалжээ.

Зах зээлд шинээр IPO гаргаж буй компаниуд нэмэгдэж банкууд хувьцаат компани болсноор хөрөнгийн зах зээл дээр явагдаж буй нийт арилжааны хэмжээ өсөж байна. 2021-2022 онд хөрөнгийн биржийн арилжааны хэмжээ өмнө нь байгаагүй өндөр төвшинд хүрчээ. Хаан банк хөрөнгийн зах зээлд орж ирснээр цаашид арилжааны идэвхи өсөн нэмэгдэх хүлээлттэй байна.

Арилжааны идэвх нэмэгдэхээс гадна биржийн хувьцаат компанийн сонголт мөн 1 сайн компаниар нэмэгдэж байна. Одоогийн байдлаар биржээс сайн хувьцаа сонгоё гэвэл гарын 10 хуруунд багтах төдий. Өндөр хөгжилтэй улс орнуудын жишээнээс харахад топ компаниуд бүгд нээлттэй биржээр нь арилжаалагдаж гаднын хөрөнгө оруулагчид худалдан авахад хэзээд нээлттэй байдаг.

Жишээлбэл

АНУ-ын 2022 оны Топ 100 компанийн 89 нь нээлттэй компани бол Монголын Топ 100 компанийн ердөө 12 нь л нээлттэй арилжаалагдаж байна. Энэ нь одоогийн хөрөнгө оруулагчдад сонголт ямар цөөн байгаа вэ гэдгийг мөн цаашид эдгээр компаниуд IPO хийх маш том боломж орон зай байгааг харуулж байна.

Тухайн Топ 100 жагсаалтын 4-т эрэмбэлэгддэг Хаан банк нээлттэй болж байгаа нь хөрөнгө оруулагчдад дахин 1 чанартай сонголт нэмэгдэж багцдаа сайн бүтээгдэхүүн нэмэх боломж бүрдэж байна. Харин та багцдаа хаан банкийг нэмсэн үү ?

Хэрэв та Хаан банкны IPO-д оролцох бол энд дарна уу

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: