Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж үйл ажиллагаагаа тэлэв
Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2022 онд шинээр “Хөх Тэнгэр”, “Ухаалаг Хөрөнгө Оруулагч” төслүүдэд хөрөнгө оруулжээ. “Хөх Тэнгэр” төсөл нь Blue Sky цамхагийн нийт 40,000 м.кв-г токенжуулж иргэдэд хотын төвийн “A” цэгт үл хөдлөх салбарт хөрөнгө оруулах боломжийг нэмэгдүүлэх төсөл юм.
Хөрөнгө оруулалтын багцаа нэмэгдүүлэв
Ард Санхүүгийн Нэгдэл ХК олон төрлийн салбаруудад 2022 онд хөрөнгө оруулсан ба үүнд:
- Тэнгэрлэг мэдиа /41.8%/
- Grape city /45%/
- MOST /45%/
- Лотто /50%/
- Metaland /10%/
- Mongol DeFi /25%/
Харьцаа үзүүлэлт:
2022 онд үйл ажиллагааны зардлын харьцаа нь 2.8 гарсан нь өмнөх оны 8.3 гарсантай харьцуулахад нэлээд буурсан бөгөөд энэ нь зардлаа бууруулж үйл ажиллагааны орлогоо өсгөсөн сайн мэдээ болж байна.
Гэвч Орос Украйны дайн үргэлжилсэн нөхцөл байдал, Ковид-19 зэрэг давагдашгүй хүчин зүйлүүдээс шалтгаалан компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлөн хөрөнгө оруулалтын багц 153 тэрбумын алдагдалтай байна. Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үйл ажиллагааны цэвэр ашиг нь 2 тэрбум төгрөг байгаа нь өмнө жилээс 13.5% өссөн үзүүлэлттэй байна.
Leave a Reply