📞 7510-7500

✉️ investment@apex.mn

АПУ ХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлын тойм

Цэвэр ашиг буурлаа

2022 онд цэвэр борлуулалтын орлого 25.37%-иар өсөж ₮850.24 тэрбум хүрсэн байна. Харин бохир орлогын хувьд компани ₮1 их наяд давсан борлуулат хийж түүхэн дээд амжилтаа тогтоосон гэж гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг мэдэгдлээ. Хэдий борлуулалт өндөр байсан ч АПУ ХК-ны цэвэр ашиг өмнөх оноос 18.05% буурч ₮125.9 тэрбум болсон байна.

Борлуулалтын өртөг өмнөх оноос 39% нэмэгдэж ₮478.21 тэрбум, борлуулалт болон удирдлагын зардал 46%нэмэгдэж ₮201.93 тэрбумд хүрсэн бол бусад зардал 504.9%-иар өсөж 10.49 тэрбум болжээ. Үүнээс харвал байгууллагын зардал 2022 онд нэмэгдсэн нь цэвэр ашиг буурахад нөлөөлсөн байна. Хурлын үеэр Ц.Эрдэнэбилэг захирал мөн дээрх шалтгаантай ижил тайлбар тавьсан ба үүнд голлох хүчин зүйлс нь түүхий эд, туслах материалын үнэ 30-40%, тээврийн зардал 2-3 дахин, хүний нөөцийн зардал 30-40%-иар өссөнөөс үүдэлтэй хэмээн тайлбарлав. Компанийн зүгээс 2023 онд ₮1 их наяд борлуулалтын орлоготой байхаар төлөвлөж байна.

Хөрөнгийн хэмжээ өслөө

Нийт хөрөнгө 2022 онд 37% өсөж ₮842.13 тэрбум болсон байна. 2022 онд бараа материалын хэмжээ өмнөх оноос 111.9% нэмэгдэж ₮185.88 тэрбум хүрсэн ба цар тахал, олон улсыг хамарсан эрсдэлүүдээс үүдэлтэй үйлдвэрлэл зогсох, түүхий эд тасалдах боломжтой байсан тул удирдлагын зүгээс бараа бүтээгдэхүүн болон түүхий эд нөөцөлсөн хэмээх тайлбарыг өгсөн.

Нийт өр төлбөр 2022 онд 87% өсч ₮208.56 тэрбум болсон ба үүний дийлэнх буюу ₮129.644 тэрбум /62.16%/-ийг богино хугацаат өр төлбөр эзэлж байна. Тухайлбал АПУ ХК-ны богино хугацаат өр төлбөр ₮61.2 тэрбум байсан бол 2022 онд ₮129.64 тэрбум болж нэмэгдсэн байна.

2022 оны экспорт

  • ОХУ дахь экспортын хэмжээ 2021 оноос 88% өссөн
  • БНХАУ-д Эйпиюү трейд ХХК охин компанийн байгуулж, Өвөр Монголын Хөх хотод сэрүүн брэндийг гаргасан
  • БНСУ буюу дээрх 2 орны дараагаар орох зах зээлд GS25 сүлжээ 1000 салбаруудаар өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан
  • Тайланд Хаант улсын Кing Power компани буюу татваргүй барааны дэлгүүрүүдээр бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн
  • Польш улсын дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн

Дээрх орнуудад өнгөрсөн жил төвлөрөн ажилласан ба 2023 онд эдгээр улсуудаас гадна дээр АНУ-д бүтээгдэхүүнээ борлуулахаар төлөвлөж байна. Мөн экспортын гол цэгүүд нь Хятад, Орос, Солонгос улсууд байна. Өнгөрсөн 2 жилд цар тахлын байдлаас үүдэлтэй урд хил хаалттай байсан нь мөн Хятад дахь борлуулалт муу байсанд нь нөлөөлжээ. Мөн компанийн зүгээс ирэх 3-5 жилд нийт орлогын 20%-иас доошгүй хэмжээг олон улсаас олох зорилт, тэмүүлэлтэй байгаагаа мөн илэрхийллээ.

Ногдол ашиг 5-р сард тараана

Нээлттэй Асуулт болон хариултын үед 2023 оны 2-р сарын 13нд зарлагдсан ноогдол ашиг хэзээ орох талаар асуухад гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг ноогдол ашиг тараах төлөвлөгөөг 5-р сарын мөнгөн урсгалдаа оруулсан байгаа гэж мэдэгдэв.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: