📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Цахилгаан машины зах зээл 2022

Бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэлүүд нь байгаль орчин болон эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө жил бүр нэмэгдсэнээр байгаагаас үүдэлтэй цахилгаан машины зах зээл сүүлийн жилүүдэд хурдтай өсөж байна. Тэр дундаа өнгөрсөн онд Орос болон Украины дайнаас үүдэлтэй газрын тосны үнэ дэлхий даяар нэмэгдэж , инфляц огцом өссөн нь сэргээгдэх эрчим хүч болон цахилгаан тээврийн хэрэгслийг зайлшгүй хөгжих естой гэдгийг бататгасан үйл явдал боллоо.

Цахилгаан машин 2022 онд

2020 онд Дэлхийн хэмжээнд 10 сая орчим цахилгаан машин замын хөдөлгөөнд оролцож байсан ба энэ нь нийт автомашины нөөцийн 1%-ийг эзэлж байсан. Харин 2022 оны байдлаар цахилгаан автомашины тоо 26.2 сая ширхэгт хүрч нийт машины нөөцийн 2.1%-ийн эзлэх болсон ба уг үзүүлэлт цаашид ч өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

Хятад тэргүүлсээр

Энэхүү зах зээлд Хятад улс тэргүүлсээр ирсэн ба нийт 13.8 сая ширхэг цахилгаан машинаар зах зээлийн 52.67%-ийг бүрдүүлж байна. Үүний дараагаар Европын холбооны орнууд орж байгаа ба 30 орчим хувийг эзэлж байна. Харин АНУ-ын хувьд 11.45%-ийг бүрдүүлж байгаа бол бусад орнууд нийт 6.1% байна.

Цахилгаан машины борлуулалт 55% өсөв.

2022 онд түүхий эдийн хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, инфляци, болон геополитикийн асуудлуудаас үүдэлтэй цахилгаан машины борлуулалтыг удаашрах болов уу гэсэн хүлээлттэй байсан ч дэлхий даяар нийт 10.5 сая ширхэг цахилгаан машин борлуулагдаж энэ нь 2021 онтой харьцуулахад 55%-иар өсжээ. 10.5 ширхэг цахилгаан автомашин борлуулагдсан нь нийт автомашины зах зээлийн 14%-ийг бүрдүүлсэн бөгөөд 2030 гэхэд 60%-д хүрэх цаашлаад 2050 он гэхэд 100%-д хүрэх боломжтой талаар судалгааг Дэлхийн эрчим хүчний агентлагаас гаргажээ.

5 жилд 10х

Сүүлийн таван жилийн хугацаанд буюу 2017-2022 оны хооронд цахилгаан автомашины борлуулалт 10 дахинөсөж 1 саяас 10 сая ширхэгт хүрчээ. Энэхүү борлуулалтын 60 гаруй хувийг Хятад, 15%-ийг Европын холбооны орнууд, 8 хувийг АНУ дахь борлуулалт тус тус бүрдүүлжээ.

Хятадын өсөлт үргэлжлэх үү?

Хятадын энэхүү хурдацтай өсөлтийн шалтгаануудын нэг нь яахын аргагүй засгийн газраас нь гаргасан тогтвортой бодлоготой хамааралтай. Улсын хэмжээнд цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлж, үүнд тохиромжтой дэд бүтцийг бүрдүүлсээр байна. Үүний үр дүнд тэд 2025 төлөвлөгөөндөө 2022 онд хүрлээ. Хятадын засгийн газар 2025 онд дотоодын машины нийт борлуулалтын 20%-ийг цахилгаан машин болгох зорилттой байсан бол 2022 онд 29%-д хүрч давуулан биелүүллээ.

Цаашид мөн Хятадын цахилгаан машины хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байгаа ба 2025 онд нийт цахилгаан машины тоог 39 саяд хүргэх, 2030 онд 103 сая хүргэхээр төлөвлөгөөтэй байна.

Дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэгчийн байр солигдлоо.

Цахилгаан машины борлуулалтаар 2018 оноос хойш дэлхийд тэргүүлж байсан Tesla 2022 онд Хятадын BYD-д гүйцэгдэв. BYD нь 2021 онд 0.59 сая ширхэг цахилгаан машин борлуулалттай дэлхийн #3 байсан бол 2022 онд 3 дахин нэмэгдэж

1,857 мянган цахилгаан машины борлуулалт хийн дэлхийн #1 боллоо. Энэхүү хэмжээ нь нийт зах зээлийн 18.4%-тай тэнцэж байна. Харин Tesla-ийн хувьд 1,314 мянган машины борлуулалт хийж удаах байранд орсон ба нийт зах зээлийн 13%-ийг эзэлж байна. Үүний дараагаар VW буюу Volkswagen Group 831 мянганборлуулалттай байна.

Дээрх компаниудын хувьцааны мэдээлэл

КомпаниТикерХаншХаншийн 1 жилийн өөрчлөлт (%)Зах зээлийн үнэлгээУлс
BYD Co Ltd1211234.2 HKD-1.76%$99.4 тэрбумХятад
Tesla IncTSLA160.61 USD-49.42%$508.1 тэрбумАНУ
Volkswagen AGVOW125.4 EUR-15.51%$77.32 тэрбумГерман
SAIC moto Corp60010413.95 CNY-15.91%$23.56 тэрбумХятад

Энэхүү судалгаа нь олон улсын компаниудыг хамарсан тул эдгээр компанийн хувьцаанууд өөр өөр бирж дээр арилжаалагдаж байгаа. Хэрэв та эдгээр компаниудын хувьцаа болон дэлгэрэнгүй мэдээллийг авaхыг хүсвэл бидэнтэй 88030543, 88031563 дугаараар холбогдоорой.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: