Гадаад арилжаанд анхлан оролцохдоо яг ямар хувьцаа авах хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу тэгвэл танд уг нийтлэлд анхаарлаа хандуулна уу.
Анхлан хөрөнгө оруулж буй харилцагч нарт хамгийн тохирох бүтээгдэхүүн бол дан хувьцаанаас илүүтэйгээр ETF тохиромжтой байдаг. Тэр дундаа АНУ-ын зах зээлийн голлох индекс болох S&P 500, Dow Jones индексүүд хамгийн сайн сонголт болж чадна.
S&P 500 индекс /ETF – SPY/
Анх 1957 онд уг индексийг үүсгэсэн бөгөөд АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр жигнэсэн анхны индекс юм. Тус индекст АНУ-ын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын топ 500 компани багтдаг бөгөөд эдгээр нь нийт зах зээлийн үнэлгээний 80 орчим хувийг эзэлдэг.
Dow Jones индекс /ETF – DIA/
Уг индекс нь 1896 онд үүссэн бөгөөд АНУ-ын аж үйлдвэрийн тэргүүлэх 30 компани багтдаг. Dow Jones болон S&P 500 индекс нь хоёул АНУ-ын хөрөнгийн зах зээлийн гол хэмжүүр болоод зогсохгүй тухайн улсын ерөнхий эдийн засгийн төлөв байдлыг харуулах хамгийн чухал хэмжүүрүүдийн нэг юм.
ЯАГААД ТУС ИНДЕКСҮҮДЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЁСТОЙ ВЭ?
Эрсдлийн хувьд тараан байршсан.
Индексүүд нь АНУ-ын ерөнхий салбарын бүх төлөөллүүдийг багтаасан байдаг тул нэг салбараас хамаарах хамаарал бага юм. S&P 500 индексэд 11 салбарын хувьцаат компаниуд багтдаг бол Dow Jones индекс үл хөдлөх, дэд бүтцээс бусад 9 салбарын хувьцаанууд багтдаг тул салбарын эрсдэл хангалттай сайн тараан байршсан байдаг.


Эх сурвалж: spglobal.com
S&P 500 индексэд хамгийн өндөр жинг буюу 25.8%-ийг технологийн салбар бүрдүүлдэг бол Dow Jones индексийн хувьд санхүүгийн салбар 20.4%-ийг бүрдүүлдэг юм.
Мууг хасаж сайныг нэмж индексээ сайжруулж байдаг.
Хугацааны явцад индексэд багтаж буй ямар нэгэн компанийн борлуулалт, цэвэр ашиг, үйл ажиллагаа муудлаа гэхэд тус муудаж буй компанийг хасаж оронд шинэ сайжирч буй компанийг оруулж индексээ шинэчилж байдаг. Жишээлбэл Tesla компани үйл ажиллагаа тэлж, борлуулалт, үнэлгээ нэмэгдэхийн хэрээр S&P 500 индексэд 2020 оны 12 сард нэмэгдэж харин үзүүлэлт нь таруухан байсан Apartment Investment and Management компани хасагдаж байсан юм. Иймд та индексэд муу компани байх вий эсвэл багтаж буй компанийн үйл ажиллагаа нь муудах вий гэж айх шаардлагагүй байх нь.
Ханшийн савалгаа бага
Олон компаниас бүрдэж ханш нь жинэлсэн дунджаар хөдөлдөг тул хувьцаатай харьцуулахад ханшийн савалгаа бага байдаг. Үүнийг жишээ авч тайлбарлая:
Хэрэв та $1,000-р Apple компанийн хувьцаа авч хөрөнгө оруулалт хийсэн гэвч магадгүй тайлан шинэжээчдийн таамагт хүрээгүй тул 5%-иар унасан гэж үзье. Тэгвэл таны хөрөнгө оруулалтын үнэлгээ $950 болж буурах юм. Харин Dow Jones /эсвэл S&P 500 ч байж болно/ индексэд хөрөнгө оруулалт хийсэн байвал Apple 5%-иар унасан ч бусад 29 компанийн ханш жинэлсэн дунджаар 5% өссөн байвал та ямар нэгэн алдагдал хүлээхгүй гэсэн үг юм.
Тасралтгүй өсөн нэмэгдэх өгөөж

Хэрэв та S&P 500 индексэд 5 жилийн өмнө хөрөнгө оруулсан бол 11.69%, Dow Jones индекс бол 9.49%-ийн жилийн өгөөж хүртэл байжээ.
Гадаад арилжаа нь мөн хувьцааны ханшийн өгөөжөөс гадна төгрөг суларч байгаа цаг үед долларын ханшийн өгөөж давхар хүртэх боломжтой байдаг. S&P 500 болож Dow Jones индексийн ханшийн өгөөж дээр ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өсөлтийг давхар авч төгрөгийн өгөөжийг тооцож үзье.

Хэрэв та 2020/01/01-нд ₮1,000,000-р S&P 500 худалдан авсан бол 2023/05/07-ны өдрийн байдлаар нийт хөрөнгө оруулалт ₮1,275,910-д хүрэх байжээ. Харин давхар ам.долларын өгөөжийг авч үзвэл ₮1,545,070-д хүрч нийтдээ 51.51%-ийн ашигтай байх ажээ.
Түүнчлэн индекс дагасан хөрөнгө оруулалтыг олон мэргэжлийн хөрөнгө оруулагчид үргэлж санал болгосоор ирсэн. Жишээ нь алдарт хөрөнгө оруулагч Berkshire Hathaway-ийн үүсгэн байгуулагч Warren Buffet анхлан хөрөнгө оруулагчидад шимтгэл багатай индекс дагасан санг маш ихээр зөвлөдөг бөгөөд тэр дундаа S&P 500 индексийн санг хамгийн сайн сонголт болно гэж хэлсэн байдаг. Харин та гадаад хувьцаанд хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн үү?
Хэрэв эхлээгүй мөн гадаад арилжааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоно уу.
Утас: 8803 0543; 88031563
Leave a Reply