📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ЦАЛИНТАЙ ДАДЛАГАЖИХ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

“Апекс капитал ҮЦК” ХХК-аас 2 дахь удаагаа зохион байгуулж буй цалинтай дадлагажих “Apex Junior” хөтөлбөрийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэх гэж байна.

Дадлагын хөтөлбөрт хамрагдсанаар Танд:

  • Салбартаа тэргүүлэгч болсон шилдэг хамт олонтой хамтран ажиллах;
  • Өөрийн карьерт ахиц гаргахуйц төсөл хөтөлбөрт ажиллах;
  • Хөрөнгийн зах зээлийн ахисан түвшний мэдлэг, мэдээлэлтэй болох;
  • Сургуульд заадаггүй ур чадваруудад суралцах;
  • Дадлагажих хугацаанд өрсөлдөхүйц цалин авах ;
  • Шилдэг 1-2 оролцогчид үндсэн ажилтнаар ажиллах санал авах;
  • Үндсэн ажилтнаар ажиллах санал авсан оролцогчдод ирээдүйд өсөн нэмэгдэх карьер, өрсөлдөхүйц цалинг санал болгоно.

Дадлагажигчид тавих шаардлага:

  • Санхүүгийн менежмент эсхүл нягтлан бодогч мэргэжлийн төгсөх ангийн оюутан;
  • Хөрөнгийн зах зээлд санхүү, хөрөнгө оруулалт, судалгааны чиглэлээр ажиллах сонирхолтой;
  • Дадлагажих хугацаанд ажлын 5 хоногт 35 цаг ажиллах боломжтой;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Судалгаа мэдээлэл, цуглуулах, харьцуулах, логик сэтгэлгээтэй байх;
  • Бичих, найруулах, илтгэх чадвартай байх.
  • Дизайн, фотошоп програмууд дээр ажилладаг бол давуу тал болно.

Хийх ажил:

  • Харилцагчид хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдээлэл өгөх;
  • Харилцагчид үнэт цаасны танилцуулга хийх;
  • Харилцагчид амаар болон и-мэйлээр хөрөнгийн зах зээлийн мэдээлэл хүргүүлэх;
  • Хөрөнгийн зах зээл болон компанийн судалгаа хийх, танилцуулга бэлтгэх;
  • Контент бүтээлтэд хамтран оролцох;

Хөтөлбөрийн үе шат:

  • Анкет хүлээн авах хугацаа: 2023.05.18-2023.05.28
  • Ярилцлага: 2023.05.30-2023.06.02 өдрийн хооронд нэгдсэн байдлаар зохион байгуулна. /Хөтөлбөрийн анкетийн шатанд тэнцсэн оролцогчидтой уулзалт товлоно/
  • Хөтөлбөрт тэнцсэн оролцогчдын сургалт: 2023.06.12
  • Дадлагажих хөтөлбөр: 2023.06.12-2023.08.12

БҮРТГҮҮЛЭХ

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: