Мѳнгѳндѳѳ хариуцлагатай хандах гэж юу вэ?
Урт хугацааны хѳдѳлмѳрѳѳр бий болгосон мѳнгѳн хуримтлалаа хүү тооцуулан арвижуулах нь мѳнгѳндѳѳ хариуцлагатай хандаж буйн нэг хэлбэр. Та 100 сая тѳгрѳгийн мѳнгѳн хадгаламжийг ѳнѳѳдрийн байдлаар бий болгосон байна гэж үзээд нэг жилийн турш зүгээр гудсан доороо хадгалсны дараа зарцуулах гэтэл хорвоо ертѳнц илүү үнэтэй буюу гадуур зарагдаж буй эд зүйлс, үйлчилгээний үнэ ѳссѳн байх болно. Тиймээс мѳнгѳн хуримтлалаа аль болох тогтвортой ѳсгѳхийг эрмэлзэх нь зүйтэй.
Мѳнгѳѳ хэн нэгэнд зээлэх байж уу?
Ядаж нэг хүнд 20 хувьтай зээлүүлээд хүү тооцуулж байвал 100 сая тѳгрѳгѳѳ 120 сая тѳгрѳг болгоно. Гэхдээ тэр хүн эргүүлээд тѳлѳх үгүйг мэдэхгүй юм. Залилан болоод дуусвал юу ч үгүй хоцорно.
Ѳндѳр ѳсѳлттэй хѳрѳнгѳ оруулалт хаана байгаа бол?
Ѳсѳлттэй шинэ бизнес хийх гэж байгаа хүмүүс олон байна. Санаа нь ч үнэхээр мундаг юм. Гэхдээ хувь эзэмшээд орлоо гэхэд хэзээ ѳгѳѳжѳѳ ѳгѳх бол? Миний мѳнгѳ тухайн бизнесийн хий хоосон зардал болоод дуусвал алдагдалтай компанийн хувь эзэмшигч болоод дуусна.
Тэрний оронд ѳѳрѳѳ бизнес хийж үзвэл ямар вэ?
Ер нь ѳѳрѳѳ бизнес нээгээд худалдаа эрхэлж үзвэл болох л юм. Гэхдээ ажилд хүн авна, цалингийн зардал, бусад зардал гээд бараагаа хурдан борлуулж чадахгүй бол зардал нь хэтрээд дэмий зүйл болох эрсдэлтэй.
Үл хѳдлѳх ер нь гарт баригдаад амар юм уу?
Үл хѳдлѳхѳѳ түрээслээд давхар орлоготой байж болох л юм. Гэхдээ засварын зардал, урсгал зардал бас мѳнгѳ хэрэгтэй болох үед байр зарагдахгүй байвал үнээ буулгаж зарахаас ѳѳр аргагүй болно.
Өөр ямар шийдэл байж болох вэ?
Хадгаламжаас илүү ѳндѳр ѳгѳѳж авъя гэж бодохоор бонд илүү ѳгѳѳжтэй юм. Ѳндѳр ѳгѳѳжийг дагаад эрсдэлээ тооцох хэрэгтэй. Гэхдээ найдвартай том компанийн бонд байвал санаа амар жилийн 19 хувь хүртэхэд хамгийн зѳв шийдэл болох нь. Нэмээд хүүгээ сар тутам хувааж ѳгч байвал дараах тооцооллын дагуу хүүгийн тѳлбѳрѳѳ эргүүлж хийгээд ѳгѳѳжѳѳ нэмэгдүүлж болно.
ТООЦОЛОЛ
Хэрэв 100 сая тѳгрѳгийн хѳрѳнгѳ оруулалтыг жилийн 19 хувийн ѳгѳѳжтэй хѳрѳнгѳ орууллаа гэж бодоход таны сар тутмын хүүгийн орлого 1.6 сая орчим тѳгрѳг болно. Эргүүлээд сар болгон хүүгийн орлогоосоо 1 сая тѳгрѳгѳѳр дахин бонд худалдан авлаа гэж бодоход жилийн дараа таны нийт хүүгийн ѳгѳѳж хорь зууны таван хувь болох буюу нийт хѳрѳнгѳ оруулалтаас 20,049,945.21 тѳгрѳгийн ѳгѳѳж авах юм. Харин сар болгоны хүүгээ эргэж хѳрѳнгѳ оруулахгүй тохиолдолд таны нийт ѳгѳѳж 19,000,000 сая тѳгрѳг болно.


Та өөрийн хөрөнгөө банкны хадгаламжаас өндөр хүүтэй, сар бүр хүүгийн өгөөжөө өгдөх бондод хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бол дараах холбоосоор дамжуулан хүсэлтээ бидэнд ирүүлээрэй.
Leave a Reply