Хүн төрөлхтний хамгийн чухал анхдагч хэрэгцээний нэг бол хүнсний бүтээгдэхүүн байдаг билээ. Тиймдээ ч улс орны нийгмийн эрүүл мэнд, хүн амын хэрэглээ, эдийн засгийн нөхцөл байдал тухайн улсын хүнсний хэрэглээ, аюулгүй байдалтай салшгүй холбоотой юм. Тэгвэл уг нийтлэлээр хүнсний салбарын чухал хэсэг болох өндөгний салбарын талаар авч үзье. Анх 1963 онд анхны шувууны аж ахуй болох Шувуун фабрик байгуулагдаж, 1973 оны үеэр нийт 86.9 мянган өндөглөгч шувуутайгаар аж ахуй өргөжин тэлж эхэлсэн байна. Тэгвэл 2022 оны байдлаар нийт өндөглөгч шувууны тоо 822 мянгад хүрч сүүлийн 5 жилийн хугацаанд 22.3%-иар өсжээ.

Харин өндөгний хэрэглээг авч үзвэл улсын хэмжээнд нэг хүнд ногдох өндөгний хэрэглээ 2022 оны байдлаар жилд 112 ширхэг байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад 5 дахин өссөн бөгөөд МУ-ын нэг иргэн 3 хоног тутамд нэг өндөг хэрэглэдэг гэсэн үг юм.

Тэгвэл уг үзүүлэлт хангалттай юу гэвэл үгүй. Судалгаанаас харахад АНУ-ын нэг хүн жилд дунджаар 277 өндөг хэрэглэдэг бол дундаж наслалт болон эрүүл амьдралын хэв маягаараа алдартай Япон улсын нэг хүн жилд 337 өндөг хэрэглэдэг буюу бараг өдөрт 1 өндөг хэрэглэдэг ажээ. Уг үзүүлэлтээс харахад Монгол хүний өндөгний хэрэглээ Дэлхий улс орнуудтай харьцуулахад 3 дахин бага байгаа бөгөөд энэ хэрээр хэрэглээ нэмэгдэх цаашлаад өндөгний зах зээл нэмэгдэх бүрэн боломжтой байна.

ТАНЫ МЭДЛЭГТ: ӨНДӨГНИЙ АЧ ТУС

МОНГОЛ УЛСЫН ӨНДӨГНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ

Бидний өндөгний хэрэглээ бага байгаагаас гадна дотоодын нийт хэрэглээний 48.6%-ийг буюу бараг талийг нь импортоор авч байгаа юм. Гаднаас хүнсний анхан шатны хэрэгцээгээ хангах нь хүнсгүй аюулгүй байдал, валютын ханш цаашлаад эдийн засагт тодорхой хэмжээнд сөрөг нөлөөг үзүүлдэг билээ. Иймд дотоодын томоохон үйлдвэрлэгч нар импортын өндөгний хэмжээг багасгаж өндөгний хэрэгцээгээ 100% дотоодоосоо хангах тал дээр эрчимтэй ажиллаж байна.
Жишээлбэл: Түмэн шувуут компани түмэн шувуут 2.0 төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төсөл дууссанаар тус компани өнгөрсөн онд 117 сая ширхэг үйлдвэрлэсэн бол уг 80 саяар өсөх боломжтой ажээ. Мөн үндэсний хамгийн том үйлдвэрлэгч НВЦ компанийн хувьд үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлж 1 сая ширхэг өндөглөгч шувуутай болох зорилгоор өндөглөгч шувууны 7 болон 8-р байран дээр санхүүжилт татан ажиллаж байна.
ТЭГВЭЛ
Эдгээр төслүүд хэрэгжиж дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж чадсанаар импортыг бууруулж, хүнсний салбарт томоохон хувьсгал болоод зогсохгүй дотоодын үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, борлуулалт тэр чинээгээр нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. Энэ нь зөвхөн үйлдвэрлэгчдээс бус Монгол иргэн бүрийн оролцоо маш чухал билээ. Харилцагч та НВЦ компанийн дээрх шинэ төсөлд хөрөнгө оруулалт хийх боломжтой бөгөөд энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд зогсохгүй түүнээс гадна зах зээл дээрх өрсөлдөхүйц өндөр хүүгийн өгөөжийг САР БҮР хүртэх маш том давуу талтай юм.
Уг хөрөнгө оруулалтыг сонирхъё
Leave a Reply