Хөрөнгийн зах зээлд хаанаас эхлэн, хэрхэн оролцох талаар та мэдэхгүй байгаа бол энэхүү нийтлэлийг дуустал нь уншаарай.
Хөрөнгийн зах зээлд олон төрлийн бүтээгдэхүүн байдаг ч таны хөрөнгийг эрсдэл багатайгаар өсгөхөд ердөө 2 төрлийн энгийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байхад хангалттай ба тэдгээр нь бонд болон хувьцаа юм. Бондыг аж ахуйн нэгж болон улсын засгийн газар үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор гаргаж хөрөнгө оруулагч нарт бодлогын хүүтэй уялдуулан банкны хадгаламжаас өндөр хүүг санал болгодог. Мэдээж энэхүү бүтээгдэхүүн нь тодорхой эрсдэлтэй хэдий ч та сайн Үнэт цаасны компани сонгож үйлчлүүлснээр өндөр өгөөжтэй эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийх боломжтой.
(Бондын талаарх бичлэгийг ЭНД дарж үзээрэй.)
Харин хувьцаанаас 2 төрлөөр ашиг хүртэх боломжтой.
- Компанийн хувьцааг бага үнэ дээр авч тодорхой хугацааны дараа ханш нь өсөхөөр зарах буюу ханшийн зөрүүгээс ашиг хийх боломжтой.
- Мөн хувьцааны ноогдол ашгаас буюу тухайн хувьцаат компани нь цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд хуваарилж буй ашиг юм.
(Хувьцааны талаарх бичлэгийг ЭНД дарж үзээрэй.)
Энэхүү 2 бүтээгдэхүүнээр та хөрөнгө оруулалтын багц үүсгэснээр санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бүрэн боломжтой. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд ковид, дайны нөхцөл байдал зэргээс үүдэлтэй инфляц өсөж, дэлхийн шилдэг компаниудын үйл ажиллагаа удааширснаар хувьцааных нь ханш уналттай байсан билээ. Хувьцааны ханш унах нь сөрөг мэт сонсогдож байгаа ч нөгөө талаараа ханшийн зөрүүнээс ашиг хийх маш том БОЛОМЖ юм.
Мөн инфляцаас үүдэлтэй манай улсын бодлогын хүү 13%-д хүрсэн нь 2016 оноос хойших хамгийн өндөр хүүгийн түвшин ба үүний нөлөөллөөр бондын өгөөж дунджаар 18-20% болсон.

Энэхүү 2 бүтээгдэхүүнээр та хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх боломжтой. Жишээлбэл та жилийн 19%-ийн өгөөжтэй, сар бүрийн хүүгийн төлөлттэй бондод та 100 сая төгрөгөөр хөрөнгө оруулснаар таны нэг сарын хүүгийн орлого 1,405,479 төгрөг буюу 407 (Монгол банк 05/25/2023 ханш) ам.доллар байна. Энэхүү дүнгээр ямар хөрөнгө оруулалт хийх боломжтойг доорх график дээр харууллаа.

АНУ-ын топ 500 аж ахуйн нэгжийг багцалсан S&P 500 Index-д та 2018 оны 5-сараас хойш сар бүр 400 ам. долларыг хөрөнгө оруулсан бол өнөөдрийн байдлаар 29,320 ам.доллар буюу 101,274,489 (Монгол банк 05/25/2023 ханш) төгрөгийн хөрөнгө оруулалттай байхаар байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь хамгийн пассив буюу хамгийн энгийн төрөл.
SPY/ S&P 500 INDEX

Мөн энэхүү арга барилаар та ирэх 3 жилд хөрөнгө оруулбал нийт 16,309 ам.долларын индексийн хөрөнгө оруулалтын багцтай болох боломжтой. (S&P 500 индексийн жилийн дундаж өгөөжөөр тооцоолов). S&P 500 индексээс гадна дээрх хувьцаануудад мөн тууштай тогтмол хөрөнгө оруулснаар илүү ашиг хүртэх боломжтой.
Дээрх жишээтэй ижил өгөөжтэй, сар бүрийн төлөлттэй бонд болон дээрх олон улсын хувьцаануудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай. Мөн хөрөнгө оруулалттай холбоотой тодруулах зүйл байвал 88030543 дугаараар бидэнтэй холбогдоорой.
Мөн эдийн засаг тогтворгүй энэ үед сайн компаниудын хувьцааны ханш уналттай байгаа нь маш том боломжийг олгож байгааг дахин хэлье.
Leave a Reply