📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Эрүүл санхүү, эрүүл мэндийн хамаарал

Таны санхүүгийн эрүүл байдал ба эрүүл мэндийн хамаарал

Хурдтай хувьсан өөрчлөгдөж буй өнөөгийн орчинд эрүүл мэнд болон хувийн санхүүгээ тогтвортой хадгалах нь сэтгэл хангалуун амьдралын хоёр чухал тулгуур юм. Ялгаатай мэт санагдах эдгээр талууд нь бодож байснаас ч илүү хоорондоо нягт холбоотой байдаг. Эрүүл санхүү ба эрүүл бие хоёрын холбоо хамаарал болон санхүүгийн зөв дадал нь бие махбодын хүчтэй байдалд хэрхэн эергээр нөлөөлдөг вэ?

Дадал зуршил боломж

“Ром нэг өдрийн дотор баригдаагүй” гэж эртний сургаал үг байдаг. Үүнтэй адил эрүүл чийрэг, хүчтэй бие махбодыг та нэг өдөрт хөдөлмөрлөөд бүтээх боломжгүй. Тогтмол дасгал хөдөлгөөн, чанартай нойр болон эрүүл хооллолт зэргийг дадал зуршил буюу амьдралын эерэг хэв маяг болгосноор дээрх үр дүнд хүрдэг. Хувийн санхүү дээр мөн адил. Санхүүгийн эерэг дадал хэвшлийг өөрт суулгаж, тууштай байхыг шаарддаг. Тухайлбал та сар бүрийн орлого болон зардлаа тодорхойлж, үнэ цэнэ багатай илүүдэл зардлаас зайлсхийж, илүү гарсан орлогоос хуримтлал үүсгэн тогтмол хөрөнгө оруулан, тодорхой санхүүгийн зорилготой байх хэрэгтэй. Богино хугацаанд хөрөнгөө өсгөх боломжтой хэдий ч яарах тусам эрсдэл нэмэгддэг тул тууштай том зорилгын төлөө тэмүүлэх нь зөв. Хөрөнгийн зах зээл нь ханшин өсөлт, хуримтлагдсан хүүгийн өгөөж болон бусад хөрөнгийг тань өсгөх боломжуудыг олгодог тул та тодорхой, зөв системтэй санхүүгээ удирдсанаар “Санхүүгийн стресс”-гүй эрүүл амьдарч чадна. Санхүүгийн дарамтаас ангид тайван байх нь стресс, түгшүүрийг бууруулж, эрүүл амьдралын хэв маягийг сонгох боломжийг олгон цаашлаад сэтгэцийн болоод бие махбодын хувьд эрүүл байх аз жаргалтай амьдралын эхлэл юм.

Тэгвэл хувийн санхүүгээ хэрхэн тогтвортой байлгаж өөрийн хөрөнгөө тогтмол өсгөж байх вэ?

Зардлаа багасган илүү гарсан орлогоос дийлэнх хүмүүс хуримтлал үүсгэдэг хэдий ч гаргадаг нэгэн түгээмэл алдаа нь тэд мөнгөө арилжааны банкны өгөөж багатай хадгаламжийн дансанд хадгалдаг. Гэвч хадгаллаа гээд мөнгө өөрөө өсдөггүй. Манай улсын инфляц өнөөдрийн байдлаар 10.6 хувь байгаа нь дийлэнх бүтээгдэхүүн болон үйлчилгээ өнгөрсөн жилийн мөн үеэс хамгийн багадаа дээрх хэмжээгээр өссөн гэдгийг харуулж байна. Гэтэл таны хуримтлал хадгаламжийн дансанд 10 орчим хувьтай байгаа нь таны хөрөнгө бодитоор өсөөгүй байгааг илтгэнэ.

Иймд та өөрийн хувийн санхүү болон эрүүл мэндийн төлөө тодорхой хэмжээний цагийг зарцуулж, хадгаламжийн данснаас гадна таны хөрөнгийн өсгөх хувьцаа, бонд болон бусад ямар хөрөнгө оруулалтын боломжууд байгааг сайтар судалж мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайн зах зэл дээр мэргэшсэн, туршлагатай хамт олноос зөвлөгөө авснаар та өөрт тохирсон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээ тодорхой болгох нь хамгийн зөв алхам юм. Энэ нь таны цагыг хэмнэж, эрсдэлийг бууруулах болно.

Апекс Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээг 2018 оноос үзүүлж байгаа ба дээр дурдсан хувийн санхүү болон хөрөнгө оруулалтын зөвлөгөөг үнэгүй хүргэж байна. Хэрэв та бидэнтэй холбогдож санхүүгийн зөвлөгөө болон хадгаламжаас өндөр өгөөжтэй, эрсдэл багатай бүтээгдэхүүн сонирхож байвал доорх холбоос дээр дараарай.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: