📞 7510-7500

✉️ investment@apex.mn

ХӨДӨЛМӨРЧ ХӨРӨНГӨ

Монголд хөрөнгийн зах зээл бий болоод 30 гаруй жил болж буй хэдий ч иргэдийн оролцоо, идэвх дутмаг байсан. Харин сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, цахим орчны хамрах хүрээ, хүртээмж нь нэмэгдэж санхүүгийн салбарын мэдээ мэдээлэл цаг алдалгүй олон нийтэд хүрэх болсноор хөрөнгийн зах зээлийн идэвх болон оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Хөрөнгийн зах зээл нь олон сонголт болон боломжтой тул хөрөнгө оруулж эхлэхэд оройтох эсвэл хоцрох гэсэн ойлголт байдаггүй. Тийм ч учраас энэхүү чиг хандлага нь цаашид үргэлжлэх төлөвтэй байна.

2017 онд хөрөнгийн зах зээл нь нийт санхүүгийн зах зээлийн 7.5%-ийг бүрдүүлэн 2.4 их наяд төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2023 оны байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.3 их наяд хүрч нийт санхүүгийн зах зээлийн 16.5%-ийг бүрдүүлж байна. Энэхүү өсөлт нь оролцогч талуудын(ААН, иргэд) тоо нэмэгдсэнээс хамааралтай байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

2017 оноос хойш Монголын Хөрөнгийг Бирж-д шинээр 22 аж ахуйн нэгж нээлттэй хувьцаат компани болж нийт 614.63 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Мөн IPO-с гадна бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, хөрөнгө оруулалтын сан зэрэг олон хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нэмэгдэн гарч байгаа нь энэхүү зах зээлд оролцогчдын тоо улам нэмэгдэх, цаашлаад салбарын өсөлтөд эергээр нөлөөлөх хандлагатай байна. 

Учир нь эдгээр хөрөнгө оруулалтын хэрэгслүүд нь өөр өөрийн шинж чанартай тул харилцагчдын сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгодог давуу талтай. Мөн Монгол улсаар хязгаарлагдахгүй олон улсын, дэлхийд тэргүүлэгч байгууллагуудад хөрөнгө оруулах боломжийг хөрөнгийн зах зээлд ажиллагч байгууллагууд олгож байна.

Таны хөрөнгө таны төлөө

Инфляц улсын хэмжээнд 10.6% байгаа нь таны хөрөнгө энэ хэмжээгээр үнэ цэнэ алдаж байгааг харуулж байна. Иймд таны хөрөнгө дээрх хувиас илүү өгөөж бүтээх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар зах зээлийн дундаж өгөөжийн түвшин 12-18 хувийн хооронд байгаа ба үүнд багтах бүтээгдэхүүнүүд нь тогтмол өгөөжтэй, хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж гэж тооцогддог.

Эдгээр хөрөнгө оруулалтууд нь эрсдэлгүй, хөрөнгийг тань инфляцаас хамгаалах амар төрлийн бүтээгдэхүүн хэдий ч санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хангалтгүй. Иймд дээрх уламжлалт бүтээгдэхүүнүүдээс гадна хэдий эрсдэл өндөр ч үүнийгээ дагаад өгөөж нь өсөх хувьцаанд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Хувьцааны хөрөнгө оруулалт нь компанийн үйл ажиллагаа, эдийн засгийн байдал, арилжааны идэвх зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг тул хувьцааны ханш нь байнга өөрчлөгдөж байдаг. Жишээлбэл АПУ ХК- хувьцааны ханш сүүлийн нэг жилд 9.37%-иар, Говь ХК -7.56%-иар буурсан бол МХБ-ийн Top 20 Индекс 3.21%-ийн өсөлттэй байна. Үргэлж унаж байдаг уу? гэвэл бас үгүй.2021 онд Говь ХК 72.24%-иар, АПУ ХК 199.9%-иар тус тус өссөн.

Долларын хөрөнгө оруулалт буюу дэлхий тэргүүлэгч компаниудын хувьцааны ханш мөн адил савлагаатай байдаг. Бидний сайн мэдэх Apple-ийн хувьцаа сүүлийн 1 жилд 8.48%-иар, Facebook 85.94%-иар, S&P 500 Index 9.14%-иар тус тус өсөөд байна. Эдгээр хувьцаанууд нь мөн адил байнга өсөлттэй байдаггүй. Тухайлбал 2022 онд Facebook 63%, Apple 29.23%, S&P 500 Index 19.73%-иар буурч байсан.

Өгөөж өндөр ч судалгаа болон шинжилгээгүй хөрөнгийн зах зээлд оролцох нь хөрөнгөөрөө хохирч, алдагдалд орж ч болох эрсдэлтэй. Хөрөнгө оруулалтын орчин нь тодорхой туршлага, судалгаа хийн харьцуулах цаг болон мэдлэг шаарддаг тул танд зөвлөгөө болон чиглэл өгөх мэргэжлийн байгууллагад хандаж өөрт тохирсон хөрөнгө оруулалтын багцаа бүрдүүлэх нь таны цагийг хэмнэн,эрсдэлээ бууруулж, хөрөнгөөсөө өгөөж хүртэж эхлэх анхны алхам юм.

Хөрөнгө оруулалтын багц нь таны хөрөнгийг зохих хэмжээгээр ялгаатай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд тараан байршуулахыг хэлж байгаа ба багц нь өгөгдсөн эрсдэлийн түвшинд хамгийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгодог.

ЗӨВЛӨГӨӨ

Х2увьцааны хөрөнгө оруулалт хийж байгаа бол тодорхой үнийн дүнгээр тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээр эрсдэлээ хаасны дараагаар та өсөх ирээдүйтэй компаниудын хувьцааг цуглуулах байдлаар авах хэрэгтэй. Хувьцааны ханш нь байнга хэлбэлзэж байдаг тул нэг дор хөрөнгө оруулснаас илүү олон давтамжтай, тууштай байх нь ханшийн уналтаас сэргийлнэ.

Үүнд заавал өдөр бүр цаг зарцуулах бус эхний элжинд өөрийн суурь зуршил хандлагаа өөрчлөх, дараа нь яаг таны зорилгод нийцэх хөрөнгө оруулалтыг орлогын төвшин, орлогын давтамжтайгаа уялдуулан хийх нь зүйтэй.




Leave a Reply

Blog at WordPress.com.

%d bloggers like this: