Аялал жуулчлал эрчимжиж буй 2023 онд Монгол Улсын агаарын тээврийн салбар хүн бүрийн анхаарлыг татаж байна. Энэ жилээс Монгол Улсын нийт нислэгийн тоо нэмэгдэж цар тахлын ѳмнѳх үеэс илүү нислэг үйлдсэн жил болж байна. Бас нэгэн онцлох үйл явдал нь БНСУ-c ирэх болон явах нислэг улам эрчимжиж гадаадын авиа компаниуд тус чиглэлд идэвхтэй оролцож эхэллээ. Мѳн Монгол Улс болон АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээр амжилттай хийгдэж 2024 оны 2 дугаар улиралд багтаан нислэг үйлдэж эхлэхээр болсон.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жилээр зарлаж нийт 1,000,000 жуулчин авна гэдэг зорилттой байгаа ч “Байгаль орчин, аялал жуулчлалын яам”-ны тогтмол гаргаж буй мэдээллийн дагуу 8 дугаар сарын 21-ний байдлаар 411,883 жуулчин орж ирсэн нь энэ жилийн зорилт бүрэн биелэх боломж бага байгааг харуулж байна.

Гэсэн хэдий ч ѳнѳѳдрийн аялагчид ирээдүйн зочдод нѳлѳѳлж байдаг тул энэ жилийн “Welcome to Mongolia” зорилтот ажлын үр дүн ирээдүйд ч гэсэн үр нѳлѳѳтэй байх нь дамжиггүй юм. Мѳн олон улсын “инфлюнсер”-үүдийг урьж “Nas Summit” зэрэг үйл ажиллагааг Улаанбаатар хотод зохион байгуулсан нь цаашид Монголд зочлох боломжтой дэлхийн олон хүнд томоохон нөлөөллийг үзүүлж байгаа тул Монгол улсын хувьд ирэх зочидыг авч ирэх болон хүлээн авах бэлтгэл ажилдаа анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай цаг мөч дээр бид амьдарч байна.
Гэвч энэ том зорилтын ард Монгол Улсын нисэхийн салбар бэлэн үү?
Дэлхийн банкны зүгээс Монголын аялал жуулчлалын салбараас авсан судалгааны үр дүнд олон улсын нислэгийн олдоц болон нислэгийн зардал их байгаа нь аялал жуулчлал хѳгжихѳд саад болж байна гэж дүгнэсэн. Судалгаанд оролцогчдын 85 хувь нь Монгол Улсад ирэх нислэгийн олдоц муу байна гэж хариулсан ба 83 хувь нь нислэгийн зардал ѳндѳр байгаа нь аялахад асуудал болж байна гэж хариулсан.

Эдгээр асуудлын хүрээнд сүүлийн жилүүдэд Монгол Улсын засгийн газар агаарын тээврийн салбарын зохицуулалт болон нэмэлт боломжуудыг бүрдүүлэн шинэ нисэх буудлын үйл ажиллагааг сайжруулах, гадаадын авиа компаниудтай хамтран ажиллах болон гадаад улс орнуудын аялагчдыг богино хугацаанд визгүй зорчуулах шат дараатай арга хэмжээг авсаны үр дүнд нислэгийн идэвхи нэмэгдсээр байна.
БНСУ чиглэлийн ѳрсѳлдѳѳн
2022 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оныг дуустал Монгол Улсад 90 хүртэл хоног визгүй зорчуулах засгийн газрын шийдвэр гарсан нь Монгол Солонгосын нисэх чиглэлийн нислэгийн эрэлт огцом өссөн.
Үүний үр дүн “Air Busan”, “Jeju Air”, “Korean Air”, “T’way Air” болон “Asiana Airlines” зэрэг гадаад улсын авиа компаниуд нислэг үйлдэж эхэлсэн ба Монгол авиа компаниуд ч гэсэн ѳѳрийн давуу талыг сайжруулж Солонгос жуулчдын урсгалыг ѳѳртѳѳ татах боломж бүрдэж байна. Энэхүү ѳрсѳлдѳѳний үр дүнд нислэгийн үнэ буурахаас гадна Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэх нѳхцѳл бүрдэх давуу талууд олон байна.
Дотоодын нислэгийн салбарын алтан боломж

Монголоос олон орны чиглэлд харилцан нисэх тусам биднийг зорих жуулчид нэмэгдэх тѳдийгүй дамжин ѳнгѳрѳх гадаадын зорчигчдын тоо нэмэгдэнэ. Ялангуяа 2024 онд АНУ болон Монгол Улсын хоорондын шууд нислэг эхэлснээр гадаадын зорчигчид Чингис хаан нисэх буудлаар дамжин АНУ-ыг зорих том үүд хаалгыг нээнэ.
Мөн нөгөө талд нь зорчигч урсгал нэмэгдэж буй энэ цаг хугацаанд үндэсний авиа компаниуд хүчин чадлаа нэмэх гарцаагүй шаардлагатай үүсээд байна. Үүний хүрээнд “МИАТ” компани холын зайнд нисэх чадалтай хоёр “Boeing Dreamliner 787-900” нисэх онгоцыг түрээслэхээр болсон ба “Хүннү эйр” болон “Аэро Монголиа” компаниудын хувьд ч гэсэн нэмэлт нисэх онгоцоор хүчин чадлаа нэмж, тогтмол нэмэгдэх зорчигчдын урсгалыг авах бүрэн боломж бий болоод байна. Энэхүү өсөлтийн цаг мөчид та бид ч мөн хамт байж, оролцох боломжтой.
Хэрэв та нислэгийн салбартай холбоотой хѳрѳнгѳ оруулалтын боломжийн тухай мэдээлэл авахыг хүсвэл доорх товч дээр дарж холбогдох мэдээллээ үлдээнэ үү.
Leave a Reply