
Ѳнгѳрсѳн үйл явдал: Анх биржийн бус зах зээл 2021 оны 9-р сард нээгдэх үед Апекс капитал ҮЦК-ийн зүгээс идэвхи санаачлага гарган “Альфа зон” тѳслийн нийт 20 тэрбум тѳгрѳгийн бондын бүтээгдэхүүнийг танилцуулж санал болгосон. Улмаар “Альфа зон” тѳсѳл амжилттай хэрэгжиж эхний үр дүнгээ харуулахад тун ойрхон байна.

Бостон Браун – Тѳслийн онцлог: “Тэсо Пропертис” ХХК нь дотоодын үл хөдлөхийн салбарт олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулан ажиллаж, өсөн нэмэгдэх үнэ цэн бүхий үл хөдлөх хөрөнгө бий болгох зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг ба 2021 оноос эхлэн Улаанбаатар хотын хамгийн идэвхтэй цэгүүдийн нэг болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэлэг шийдэл, тансаг амьдралын хэв маягийг цогцлоох бизнес зэрэглэлийн “Альфа зон” цогцолбор хотхоны төслийг хэрэгжүүлж эхэлсэн. “The New Luxury” буюу “Шинэ тансаглал” гэх консепцтойгоор хэрэгжиж буй уг төсөл нь бусад орон сууцны барилгуудтай харьцуулахад энгийн боловч өвөрмөц шийдлүүдийг шингээж өгсөн нь энэхүү төслийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байна. Барилгын улаан хүрэн барилгын өнгө нь “Boston Brown” буюу АНУ-ын Бостон хотын барилгуудад байдаг онцлог өнгө төрхийг шингээсэн нь Монгол улсдаа анхдагч байдлаар ашиглаж эхэлсэн.

30 жилийн турш шинээрээ: “Альфа Зон” бизнес зэрэглэлийн орон сууц нь хотхоны дунд хэсэгт байрлах оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эзэмшлийн хэсгээс авто замын хэсгийг тусгаарласнаа эрүүл аюулгүй амьдрах ээлтэй орчинг бүрдүүлсэн ба хотхон хоорондын зай нэгнээ сүүдэрлэхээргүй зохион байгуулагдаж айл бүрт байгалийн гэрэл сайн тусахаар төлөвлөгдсөн давуу талтай юм. Барилгын хувьд олон жил амжилттай ажилласан чадварлаг инженер, гүйцэтгэгч компаниудаар багаа бүрдүүлж олон улсын стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг хийж байна. Төслийн барилгын чанар хийцээс дурдвал бүрэн цутгамал төмөр бетон хийцтэй ба барилгын суурь нь ус тусгаарлалтын Герман материал, технологиор хамгаалагдсан. Мөн барилгын гадна талыг 30-н жилийн турш өнгө чанараа алдахгүй металл болон хөнгөн цагаан фасадаар шийдсэн нь бусад барилгын тѳслүүдээс тод ялгарч байна.

Тѳлѳвлѳгѳѳ ба үр дүн
Төслийн явцын хувьд нийт 6 блок орон сууцнаас 102, 104 болон 106 дугаар орон сууцны барилга угсралтын ажил дууссан бөгөөд 2-р фазын 101 блокын 13 давхар, 106 блокын 2 давхар, 103 блокын зоорьны давхарын барилга угсралтын ажлыг дуусгахаар ажиллаж байна. Барилга угсралтын ажил дууссан 102 болон 104 дүгээр блок орон сууцны сантехник, салхивч, цахилгаан шилэн фасад, гадна фасад болон дотор заслын ажлууд дуусах шатандаа байгаа ба тус орон сууцнууд нь 2024 оны эхний улиралд ашиглалтад орохоор байна.
Ѳгѳѳж хүртсэн хэрэглэгчид
Тус төсѳл нь 2021 онд биржийн бус зах зээлээр дамжуулан 20.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн ба 2023 оны 8 дугаар сарын байдлаар хуваарийн дагуу 4.7 тэрбум төгрөгийн хүүгийн ѳгѳѳжийг хөрөнгө оруулагч нарт төлсөн байна. Бондын харилцагч нар зѳвхѳн хүүгийн ѳгѳѳжѳѳр хязгаарлагдахгүй тус тѳслийн байрнаас 5 хувь хямдаруулж авах нэмэлт боломжтой болсон.
Санхүүжилтийн ач тус
“Альфа Зон” ХХК нь 2021 онд төслийн хүрээнд нийт 20 тэрбум төгрөгийн бондын санхүүжилт татсанаар уг санхүүжилт нь 100 хувь барилга угсралт, бараа материалын татан авалтад зарцуулагдсан. Санхүүжилтийг татсанаар төслийн хувьд бараа материалын үнийн өсөлтөнд өртөхгүй байх, нийлүүлэлт тасалдахгүй байх, гүйцэтгэгчид олгох санхүүжилт хэвийн үргэлжлэх зэргээр хэвийн ажиллах нөхцөл бүрдэхэд өндөр ач холбогдолтой байсан. Тухайлбал, арматурыг бүтэн жилээр урьдчилж захиалан үнийг түгжиж үнийн өсөлтѳѳс хамгаалсан. Мѳн бетон зуурмагийн нийлүүлэгчид гол түүхий эд болох цементийг урьдчилан их хэмжээгээр захиалж цементийн хомсдолоос хамгаалж чадсан. Улмаар туслах материалын захиалгуудыг урьдчилан хийснээр ханшийн алдагдалаас сэргийлсэн олон ач холбогдолтой байлаа.
Ѳгѳѳж хүртэх шинэ боломж
“Тэнхлэг зууч” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сард гаргасан тайлангаас үзэхэд 2021 онд Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоох, хил хаах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байсан хэдий ч шинэ орон сууцны нийлүүлэлт дээрх хүчин зүйлсээс үл хамаарч буураагүй гэсэн үзүүлэлттэй ба 2022 оны байдлаар ч мөн шинэ орон сууцны нийлүүлэлт хэвийн явагдсан байна.
Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд Коронавируст цар тахлын оргил үед хүнд уналтад орж эдийн засгийн өсөлт 2016 оноос хойш түүхэн хамгийн бага түвшинд хүрч байсан. Харин цар тахлын үеэр эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүү буурч, засгийн газраас олон тѳрлийн зээлийн хѳнгѳлѳлт хийгдсэний үр дүнд 2021 оны жилийн эцсийн байдлаар эдийн засаг эрчимжсэн. Улмаар 2022 онд эдийн засгийн ѳсѳлт 4.8 хувьд хүрсэн ба үл хѳдлѳхийн салбар маш идэвхитэй байсан.
Дэлхийн банкны төсөөллөөр Монгол улсын эдийн засгийн өсөлт эрчимжиж 2023 онд 5.2 хувь болон 2024 онд 6.3 хувьд хүрэх эерэг төсөөлөлтэй байна. Барилгын салбар 2016 оноос ДНБ-д 3 орчим хувийг эзэлж байгаа ба цаашид энэ харьцаа хадгалагдана гэж үзвэл ДНБ-ийг даган өсөлттэй байх боломжтой.
Дээрх санхүүжилтийн ач тусыг үргэлжлүүлэн “Альфа Зон” компани “Апекс Капитал”-тай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн, хѳрѳнгѳ оруулагч нарт найдвартай ѳгѳѳжийг тогтмол хүргэхээр ажиллаж байна.
Хэрэв та бондын хѳрѳнгѳ оруулалтын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх товч дээр дарж холбогдох мэдээллээ бүртгүүлнэ үү.
