Банкны салбарын нийт актив оны эхнээс 9 орчим хувиар өсөж 2023 оны 3-р улирлын байдлаар 49.5 их наяд төгрөгт хүрсэн байна. Нийт активын хувьд хаан банк хамгийн өндөр буюу банкны салбарын нийт 33% хувийг бүрдүүлж байгаа бол дараагаар нь ХХБ 21%-иар орсон байна. Түүнчлэн топ 5 банк нийлээд банкны салбарын нийт 89.8%-ийг бүрдүүлж байгаа юм.

Цэвэр ашгийн хувьд хаан банк бүх банкийг тэргүүлж ₮424 тэрбумын ашигтай ажилласан бол голомт банк ₮130 тэрбумын ашгаар удаалсан байна. Харин цэвэр ашгийн өсөлтийн хувьд төрийн банкнаас бусад бүх банк ашгийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй гарсан бөгөөд богд банк хамгийн өндөр буюу 71%-иар өсжээ.

Цэвэр ашгийн өөрчлөлт /YOY/ | |
---|---|
Богд банк | 71% |
Голомт банк | 66% |
ХХБ | 28% |
Хас банк | 25% |
Хаан банк | 21% |
Төрийн банк | -31% |
Банкнуудын орлого ашиг өсөж байгаа хэдий ч хувьцааны ханш уруудсаар . . .
Тухайлбал хаан банкнаас бусад бүх банк IPO хийсэн ханшнаасаа доош орсон үзүүлэлтэй байгаа юм. Хаан банк IPO ханшнаасаа 2023/11/02-ны өдөр хүртэл 11 орчим хувиар өссөн бол бусад банкуудын хувьд 10-30% хүртэл ханш нь унасан үзүүлэлттэй байна.
IPO ханш | 2023.11.06 | Өөрчлөлт | |
---|---|---|---|
Хаан банк | 959 | 1060 | 10.53% |
Хас банк | 677 | 580 | -14.33% |
ХХБ | 33,000 | 26,300 | -20.30% |
Төрийн банк | 590 | 474.97 | -21.30% |
Богд банк | 127 | 91.5 | -27.95% |
Голомт банк | 1285 | 894.27 | -30.41% |
Ханш буурч байгаа нь хэдийгээр таагүй үзүүлэлт хэдий ч нөгөө талдаа компанийн актив, цэвэр ашиг зэрэг суурь үзүүлэлтүүд өсөж байгаа нь тухайн банкнууд улам хямдарч байгааг харуулж байна. Банк тус бүрийн үнэ дансны үнийн харьцаа /PB ratio/-г авч үзэхэд төрийн, голомт, богд банкнууд 1-с доош буюу дансны үнээсээ хямд үнэлгээгээр арилжаалагдаж байгаа юм.

Leave a Reply