📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Омни ассет ХБҮЦ-ыг танилцуулах хөрөнгө оруулагчдын арга хэмжээ

Хөрөнгийн зах зээл дээр шинээр гарч буй “ОМНИ” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас танилцуулах арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Skygarden Residence, Winter garden-д амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд харилцагч, хөрөнгө оруулагчид болон тэдний төлөөлөл болсон нийт  40 гаруй хүн оролцов.

“Омни Капитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэг:

“Омни Капитал” ББСБ нь 2016 онд үүсгэн байгуулагдсан ба нийгэм орчны хувьсан өөрчлөгдөж буй нөлөөллийн явцад тасралтгүй үйл ажиллагаа явуулан хурдацтай өсөн хөгжиж буй компани юм.

Тухайлбал: “Омни Капитал” ББСБ-ын

  • Нийт хөрөнгө 2020 онд 8.3 тэрбум төгрөг байсан бол 2023 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 4.3 дахин өсөж 35.8 тэрбум төгрөг;
  • Зээлийн багц 2020 онд 7.1 тэрбум төгрөг байсан бол 2023 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 4.1 дахин өсөж 29.0 тэрбум төгрөг;
  • Нийт орлого 2020 онд 2.5 тэрбум төгрөг байсан бол 2023 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар 4.2  дахин өсөж 10.2 тэрбум төгрөг болсон үзүүлэлттэй байна.

Мөн “Омни Капитал” ББСБ-ын сүүлийн 4 жилийн дундаж зээлийн өсөлт 47 хувь байсан бол салбарын дундаж 31 хувьтай, нийт хөрөнгийн өсөлт 55 хувь байсан бол салбарын дундаж өсөлт 27 хувь байжээ. 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй компани хэдий ч салбарын дунджаас давсан тогтвортой өсөлтийг үзүүлж, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

Үнэт цаасжуулах хөрөнгийн багц нь нийт 426 зээлдэгчийн 6.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий 432 зээлийн гэрээг багцалсан ба зээлүүдийн барьцаа нь автомашин, хөдлөх хөрөнгө, газар болон үл хөдлөх хөрөнгүүд байна.

“Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор:

“Омни Капитал” ББСБ-ын анхны бондын бүтээгдэхүүн 2019 онд гарч, 2022 онд анх ХБҮЦ”-ийг хѳрѳнгѳ оруулагч нарт санал болгосноор нээлттэй бүтээгдэхүүний зах зээлд хѳл тавьсан. Энэ удаа илүү ѳгѳѳжтэй, зах зээлд ѳрсѳлдѳхүйц бүтээгдэхүүнийг санал болгож байгаагаар давуу талтай юм. Шинээр санал болгож буй үнэт цаас нь 24 сарын хугацаатай, жилийн 19.6% өгөөжтэй байна. Та тус хѳрѳнгѳѳр баталгаажсан үнэт цаасанд хѳрѳнгѳ оруулснаар бондтой адил улирал бүр тогтмол хүүгийн ѳгѳѳж авах бѳгѳѳд оруулсан үндсэн тѳлбѳрѳѳ хугацааны дундуур болон эцэст тэнцүү хувааж авах юм.

Арилжааны банкнуудын 12 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү 11.87% байгаа бол, хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй 12 сарын хугацаатай бондуудын дундаж хүү 18% байна. Арилжааны банкнуудын 24 сарын хугацаатай хадгаламжийн дундаж хүү 12.84% байгаа бол, хөрөнгийн биржээр арилжаалагдаж буй 24 сарын хугацаатай бондуудын дундаж хүү 17.7% байгаа юм. ОМНИ ХБҮЦ нь жилийн 19.6% өгөөжтэй, татварын дараах өгөөж нь 18.62% байгаа нь банкны хадгаламж болон бусад бондуудаас өндөр өгөөжтэй байгаа нь харагдаж байна.

ОМНИ ХБҮЦ нь  хөрөнгө оруулагчдад дараах давуу талууд ыг бий болгож байна.

  • Өндөр өгөөж:  19.6%
  • Хүүгийн татвар:  5%
  • Хөрвөх чадвар өндөр буюу нээлттэй бүтээгдэхүүн тул хүн бүхэн оролцож, хөрөнгийн биржээр дамжуулан арилжих боломжтой.
  • Зохицуулагч байгууллагуудад бүртгэгдсэн тул хөрөнгө оруулагчдын эрсдэлийг хамгаалаах зохицуулалт өндөр байна.

 “Апекс Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор,  “Омни Капитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал Ч.Эрэлхэг нар үнэт цаасны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж,  хүрэлцэн ирсэн хөрөнгө оруулагч нар арилжаанд оролцох заавар, данс нээлгэх, хувийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах болон бусад үнэт цаасны талаарх мэдээллүүдийг авсан үр бүтээлтэй арга хэмжээ болж өнгөрлөө.

“ХБҮЦ”-ийн туршлага
Омни капиталын анхны бондын бүтээгдэхүүн 2019 оноос эхлэлтэй ч, 2022 онд анх
“ХБҮЦ”-ийг хѳрѳнгѳ оруулагч нарт санал болгосноор нээлттэй бүтээгдэхүүний зах
зээлд хѳл тавьсан. Энэ удаа илүү ѳгѳѳжтэй, зах зээлд ѳрсѳлдѳхүйц
бүтээгдэхүүнийг санал болгож байна.


Шинэ “ХБҮЦ”-ийн нѳхцѳл:

Үнэт цаас гаргагч: “Омни ассет ТЗК” ХХК Татан тѳвлѳрүүлэх дүн: 6 тэрбум тѳгрѳг Ширхэгийн үнэ: 100,000₮ Хугацаа: 24 сар Хүүгийн ѳгѳѳж: 19.6% (Жил тутам)
Хүүгийн тѳлѳлт: Улирал тутам Үндсэн тѳлѳлт: 12 сар тутам тэнцүү хуваан тѳлнѳ Ѳгѳѳжийн татвар хѳнгѳлѳлт: 50%
Арилжаа нээх ѳдѳр: 2023.11.22


Ѳгѳѳжѳѳ хэрхэн авах вэ?
Та тус хѳрѳнгѳѳр баталгаажсан үнэт цаасанд хѳрѳнгѳ оруулснаар бондтой адил
улирал бүр тогтмол хүүгийн ѳгѳѳж авах бѳгѳѳд оруулсан үндсэн тѳлбѳрѳѳ
хугацааны дундуур болон эцэст тэнцүү хувааж авах юм. Тус бүтээгдэхүүнийг
хувьцаа арилжааны брокерын дансаар дамжуулан арилжина.


Хэрэв та урьдчилсан захиалга ѳгѳхийг хүсвэл доорх товч дээр дарж бүртгүүлнэ үү.

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d