Омни капитал ББСБ нь 2022 онд Омни актив хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж байсан нь хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлсэн онцлох бүтээгдэхүүн болж байсан.
Тодруулбал, Монголын хөрөнгийн биржээр нээлттэй арилжаалахаар бүртгэгдсэн 2 дох хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаас болохоос гадна анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны идэвхи өндөр бүтээгдэхүүн болж чадсан.
Омни актив ХБҮЦ нь 5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, 2023 оны 3 дугаар улирлын байдлаар 6 удаагийн хүүгийн төлөлт хийж, үндсэн төлбөрийн 50 хувийг цаг хугацаандаа төлөөд байна.
Хөрөнгө оруулагчдад төлсөн хүү болон үндсэн төлбөрийн мэдээлэл
Үндсэн төлбөр
Хүүгийн төлөлт
2,500,000,000 төгрөг
906,250,000 төгрөг
Hийт хийгдсэн эргэн төлөлт
3,406,250,000 төгрөг
Омни актив ХБҮЦ нь хоёрдогч зах зээлд ойролцоогоор 3.5 тэрбум төгрөгийн үнийн дүнгээр арилжаа хийгдсэн үзүүлэлттэй байна. Энэ нь анх гаргасан үнэт цаасны 70 хувьтай тэнцэх дүнгээр арилжаалагдсан буюу хөрвөх чадварын үзүүлэлт өндөр байгааг илтгэж буй юм
2022 онд гарсан Омни актив үнэт цаас нь 2 удаагийн хүүгийн төлөлт, 2.5 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрийг төлснөөр 2024 оны 3 дугаар сард хөрөнгө оруулагчдын үндсэн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлж дуусах юм.
Энэхүү цаг хугацаанд Омни капитал ББСБ нь өмнөх туршлага дээрээ үндэслэн хөрөнгө оруулагчдад эрсдэл багатай, өгөөж өндөртэй хоёрдох удаагийн хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаас болох ОМНИ АССЕТ ХБҮЦ-аа олон нийтэд нээлттэй санал болгож байна.

“Омни ассет” хѳрѳнгѳѳр баталгаажсан үнэт цаасны захиалга 11-р сарын 22-ны Лхагва гарагт 10:00 цагт нээгдэх гэж байна. Хэрэв та урьдчилсан захиалга ѳгѳхийг хүсвэл доорх товч дээр дарж холбогдох мэдээллээ бүртгүүлнэ үү.
Leave a Reply