📞 7510-7500

✉️ investment@apex.mn

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөнөөс та, бид юу хүлээж болох вэ?

Дэлхий нийтийн хөгжил хурдтай явагдахын хэрээр бид ч тэрхүү хөгжил дэвшилд бэлдэхгүй бол өөрчлөлтийн хар шуурганд өртөж мэднэ. Эдгээр өөрчлөлтийг илэрхийлдэг нэг том төлөөлөл нь “Аж үйлдвэрийн хувьсгал” байдаг.

Яагаад аж үйлдвэрийн хувьсгал гээд дурдсан талаар хүмүүс гайхах байх. Учир нь манай улсад өрнөж буй “Хүнсний хувьсгал” гэх энэхүү ажлын гол хөдөлгүүр нь ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ, ҮЙЛДВЭРЛЭГЧИД байх юм. Тэднийг дэмжихийн тулд ажиллах боловсон хүчин, шинэ тоног төхөөрөмж, санхүүгээр дэмжих ажлууд манай улсад эхэлчихсэн хэрэгжиж байгаа. Тиймээс л бид эх орондоо хүнсний хувьсгалыг амжилттай хийж чадвал, цаашлаад аж үйлдвэрийн хувьсгалд бэлтгэгдэж байгаа гэсэн үг юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, инфляц 16 хувийг давж, ард иргэдийн амжиргаа, улс орны эдийн засагт хүндээр туссан. Цар тахал, дайны нөлөөнөөс тээвэр ложистикд хүндээр нөлөөлж улмаар зарим улс орнууд хүнсний бүтээгдэхүүний экспортоо зогсооход хүрсэн. Жишээ нь: Украйн дэлхийн хамгийн том хүнсний бүтээгдэхүүний экспортлогч орон. Үүнээс улбаалаад хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өсөж зарим орнуудад хомсдол үүсэх тохиолдол ч гарсан. Уг үйл явдлууд хэнд хүндээр туссан бэ гэвэл үйлдвэрлэгч бус импорчлогч орнуудад хүндээр туссан. Иймд хүний хамгийн анхдагч хэрэгцээ болох хүнсний бүтээгдэхүүний хувьд гадны улс орноос хамааралтай байна гэдэг нь хүнсний аюулгүй байдал ямар хэмжээнд байгаа вэ гэдгийг илтгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны тавдугаар сараас орон даяар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашид хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилтыг санаачлан дэвшүүлсэн.

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэгчид дараах дэмжлэгийг авах боломжтой.

  • Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх
  • Хүнс үйлдвэрлэлийн зээлийн хүүг жилийн 3%-5% болгон бууруулах
  • Хүнс үйлдвэрлэлийн зээлийн хугацааг 3-5 жил болгож нэмэгдүүлэх
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх
  • Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурилыг НӨАТ-аас чөлөөлөх
  • Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөлөх
  • Дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх
  • Дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх
  • Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт 65.8 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Мал аж ахуйн салбарт 17.2 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Газар тариалангийн салбарт 52.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
  • Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлөх

Монгол Улсын 2023 оны төсөвт суулгасан 223 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жилд хийгдээгүй төсвийн дэмжлэг гэнэ. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 орчим хувийг гадаадаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг гадаадаас импортолсон байна. Өнөөдөр бид мах, гурил, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт бөгөөд олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон гэдгийг санах хэрэгтэй.

Энэхүү аян хэрэгжсэнээр дотоодын хүнсний үйлдвэрүүд хөгжиж, хүчин чадлаа нэмэгдүүлснээр тээвэрлэгдэн ирж буй бүтээгдэхүүний үнийн өсөлтийг сааруулах, хүнсний аюулгүй байдал сайжрах, цаашлаад Монгол хүн, Монгол Улсын өрсөлдөх чадвар дээшлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Энэ нь зөвхөн үйлдвэрлэгчдээс бус Монгол улсын иргэн таны оролцоо маш чухал билээ.

Иймд “Апекс Капитал ҮЦК”-ийн хамт олон бид дотоодын хүнсний салбарын компаниудыг онцлон сонгож хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байна. Учир нь бидний харилцагчиддаа санал болгох хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь нийгэм эдийн засагт ач холбогдолтой, тогтвортой өсөх боломжтой байж, эрэлт хэрэгцээ өндөртэй байж хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын эрсдэл бага, оролцогч талуудад харилцан ашигтай байх зэрэг шалгуур үзүүлэлтийг хангах ёстой.

Бид яг энэ цаг хугацаанд харилцагч хөрөнгө оруулагчиддаа дотоодын хүнсний салбарт үйл ажиллагаа явуулж буй “Баян шувуу” ХХК зэрэг томоохон үйлдвэрлэгчдэд тогмол хүүтэй бондын хөрөнгө оруулалт хийн тогтвортой өгөөж авах боломжуудыг санал болгож байна.

Та ч мөн бидэнтэй хамт хүнсний салбарт бондын болон хувьцааны хөрөнгө оруулалт хийн тогтвортой өгөөж авахыг хүсвэл ЭНД дарж холбогдоорой.

ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАА ХАМТДАА САНХҮҮЖҮҮЛЬЕ

Таны хөрөнгө оруулалтын түнш – Апекс Капитал ҮЦК

Leave a Reply

Blog at WordPress.com.

%d