📞 7510-7500

✉️ investment@apex.mn

Бидний тухай

Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хөгжлийн дараагийн шатанд гарч, тус зах зээл нь өндөр чадамжтай байх боломжтой гэж харан “Апекс капитал” ҮЦК нь 2018 анх компанийн менежментийн багийг шинэчилж одоогийн мэргэжлийн удирдлагын баг ажиллаж байна.

Апекс Капитал Үнэт Цаасны Компани нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгосон тусгай зѳвшѳѳрлийн дагуу брокер, диллер, андеррайтерийн үйл ажиллагааг явуулдаг. Манай баг эрч хүч, тэмүүлэл дүүрэн, Монголын хѳрѳнгийн зах зээлийн шинэ эрин үеийг бүтээлцэх чин хүсэлтэй ажиллаж байна.

Манай компани нь нийт 30,000 гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна.


Монголд хөрөнгийн зах зээл бий болоод 30 жил болж буй хэдий ч уламжлалт санхүүгийн хэрэгсэл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнээс цааш гарч хөгжөөгүй байгаа нь “Апекс капитал” компанийн хөрөнгө оруулагч, баг хамт олон тус зах зээлд өөрсдийн нөөц, цаг хугацаагаа зарцуулахаар шийдвэрлэж анх үйл ажиллагаа эхэлсэн.

Бид хөрөнгө оруулагч, харилцагчиддаа Монголын төдийгүй дэлхийн үсрэнгүй хөгжиж буй салбаруудад оновчтой, түргэн шуурхай хөрөнгө оруулалт хийн ашиг хүртэж, бизнесээ өргөжүүлэхэд нь туслахаар мэргэжлийн стандартыг барин, тасралтгүй ажиллаж байна.

Техник технологийн хөгжлийн давуу талаар Та бид хаана амьдарч, юу хийдгээс үл хамаарч хөрөнгө оруулалтын нөхцөл боломж илүү хялбар, хямд болсон ч зөв сонголт хийж, эрсдэлээ бууруулахад мэргэжлийн багийн тусламж зайлшгүй хэвээр, иймээс Та “Апекс капитал”-ын баг, хамт олонтой ойр байгаарай, бид танд тусалж, хамт хөгжиж урагшлахдаа үргэлж баяртай байх болно.

Б.Лхамдолгор
Гүйцэтгэх захирал, Апекс Капитал ҮЦК


200,000,000,000₮

Бид 2018 оноос хойш 40 орчим албан байгууллагуудтай хамтран, нийтдээ 200 тэрбум тѳгрѳгийн санхүүжилтийн ажлыг гүйцэтгээд байна.

Blog at WordPress.com.