
Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж

€500 тэрбум- 2026–2035 онд ЕХ болон Их Британид зарцуулагдах дэд бүтцийн нөхөн сэргээлтийн нийт зардлын таамаг
Судалгааны тойм: Bloomberg Intelligence-ээс гаргасан энэхүү судалгаанд Европын бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн эрсдэл улам бүр ноцтой болж буйг онцолжээ. Үүнтэй холбогдуулан Европын Холбооноос уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын хэрэгцээг авч үзсэн байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн гол үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалт төвлөрөх төлөвтэй салбарууд болон эдгээр салбарт үйл ажиллагаа явуулж буй голлох компаниудын хөрөнгө оруулалтын боломж, хэтийн төлөвийг судалгаанд тусгажээ.
Европ бол дэлхийн хамгийн хурдан дулаарч буй тив. Уур амьсгалын хэт өөрчлөлт Европын улс орнуудыг дэд бүтцийн хувьд илүү их "бэлтгэх, нөхөн сэргээх" шаардлагатай нөхцөл байдалд хүргэж байна. Энэ байдлаараа 2035 он хүртэл нийт €500 орчим тэрбумын зардал гарна гэж Bloomberg Intelligence (BI) тооцжээ.
2026 оны байдлаар ЕХ болон Их Британийн засгийн газрын зардал €28.7 тэрбум байгаа бол 2035 он гэхэд €80 орчим тэрбумд хүрнэ гэж тооцоолсон ба энэ нь цахилгаан сүлжээ, барилга, хөргөлт, ус болон хөдөө аж ахуйн салбарын нийлүүлэгчдэд урт хугацааны өсөлтийн боломж олгоно гэж үзэж байгаа аж.
Мөн нөхөн сэргээлтийн зардал өмнө нь зөвхөн яаралтай тусламжид зарцуулагддаг байсан бол одоо төмөр зам, усан зам, цахилгаан сүлжээг илүү өндөр стандартаар сэргээхэд чиглэж байна. Зардлын хэмжээ 2011 оноос хойш таван жил тутамд 2 дахин нэмэгдэсээр иржээ.
Цаг агаарын өөрчлөлт: Баруун Европ 2026 онд түүхэн хамгийн халуун зунаа өнгөрөөж, 2003 оны дээд амжилтыг эвдсэн байна.
Түймэр: ЕХ-д 620 мянган га-аас илүү талбай түймэрт өртсөн нь 20 жилийн дунджаас 120 гаруй хувиар өндөр үзүүлэлт болсон
Үер: 2020–2025 онд Европт үерийн хохирол €88.6 тэрбум байсан нь 2010–2019 оноос 19.1%-иар их байна.
Европын Комиссын үнэлгээгээр ЕХ-д 2050 он хүртэл жил бүр €70 орчим тэрбумын байгалийэн гамшигт дасан зохицолтын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзсэн бөгөөд, үүний хамгийн том эрэлт нь дэд бүтэц дээр ногдож байгаа юм.

Уур амьсгалын өөрчлөлт хамгийн ихээр нөлөөлж буй болоод эрэлтийн хэрэгцээ үүсэж байгаа 5 САЛБАРыг авч үзвэл:
1. Дэд бүтэц, барилгын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдэнэ.
Европын хуучирсан барилгын материалын үнэ, дулаан, үер, суулт, усны стрессээс үүдэлтэй өсөн нэмэгдэж буй зардалтай тулгарч байгаа нь хөргөлт, хяналт, эрчим хүчний үр ашгийн хэрэгцээг нэмэгдүүлж байна. Зөвхөн Англид л гэхэд ойролцоогоор 84 тэрбум фунт стерлингийн /404 их наяд төгрөг/ эрчим хүчний үр ашгийн шинэчлэл хийх шаардлагатай бөгөөд Европын Холбооноос үерийн хамгаалалтад жилд 7.5 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцоолжээ.
Дэд бүтцийн салбарын хүрээнд BI (Bloomberg Intelligence)-ийн тооцооллоор, ЕХ болон Их Британийн засгийн газруудын дэд бүтцийг бэлтгэх, засварлахтай холбоотой зардал 2026 онд 28.7 тэрбум евро байснаас 2035 он гэхэд 80 тэрбум евро орчимд хүрч, 2026-2035 оны хооронд нийт 500 тэрбум еврод хүрэх төлөвтэй байна гэж тооцоолсноос энэхүү төлөвлөгөөнд эрчим хүчний сүлжээг бэхжүүлэх, үерийн хамгаалалт, гамшгийн дараах сэргээн босголт, мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан хохирлын дараа дэд бүтцийн байгууламжуудыг илүү өндөр стандартаар дахин барих зэрэг ажлууд багтаж байна.

Энэ зардал нь эрчим хүч, цахилгаан хангамж, халаалт болон усны дэд бүтцийн тоног төхөөрөмж, дэд бүтцийн нийлүүлэгчдийг дэмжиж байгаа бөгөөд өндөр чанартай үл хөдлөх хөрөнгө нь үнэ цэнийг хамгаалах боломжтой.
Англид 11 сая гаруй өрх эрчим хүчний хувьд хамгийн доогуур ангилалд багтдаг бөгөөд тэдгээрийг сайжруулахад £84 орчим тэрбумын зардал гарна гэж үзжээ.

Цахилгаан сүлжээ, дата төв
Нийт сүлжээний 40 орчим хувь нь 40-өөс дээш жил ашиглагдсан тул түймэр, үерийн эрсдэлд өртөмтгий болсон. Хэт халуунаас үүдэн нүүрсустөрөгч, атомын цахилгаан үйлдвэрийн гаралт хумигдаж, батарей болон уян хатан эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэж байна.
Европын Комиссын тооцоогоор 2030 он хүртэл сүлжээнд €584 тэрбумын хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж үзжээ.
Ойн түймэр, үер болон цаг агаарын бусад эрсдэлүүд нь Европын хуучирсан цахилгаан сүлжээнүүдийн эмзэг байдлыг ил болгож байгаатай холбогдуулан эрчим хүчний компаниуд сүлжээний дэд бүтцийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулалтаа өсгөж байна. Цахилгаан сүлжээг өргөтгөх, бэхжүүлэх, шугамыг газар доогуур байршуулах зэрэг хөтөлбөрүүд нь "Prysmian" компанид томоохон төслүүдийг хэрэгжүүлэх эрх авахад дэмжлэг болжээ.

Өрхийн хувьд агааржуулагч( HVAC)-ийн хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн 2026 оны 7-р сарын хөргөлтийн тайланд дурдсанаар Европт өрхийн хөргөлтийн нэвтрэлт 2025 онд ойролцоогоор 23% байсан нь АНУ-д 90%, Хятадад 79% байгаагаас хамаагүй бага байна.

Дулааны долгион нь салхины хүчийг сулруулж, усан цахилгаан станц болон цөмийн эрчим хүчний гаралтад дарамт учруулж, батерей болон диспетчерийн үйлдвэрлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлж болзошгүй.
Дата төвүүдэд хөргөлт, цахилгаан эрчим хүч, ус илүү их шаардлагатай.
Европын Холбооны зарим хэсэгт агаарын температур Цельсийн 40 хэмээс давж байгаа нь хөргөлтийн хэрэгцээг нэмэгдүүлж, эрчим хүч, ус хангамжийн системийн ачааллыг улам ихэсгэсэн байна. Иймд найдвартай цахилгаан, усны хангамж нь дата төвүүдийн үйл ажиллагааны болон, хөрөнгө оруулалтын зардалд чухал хүчин зүйл болж байгаа юм.
Шингэн хөргөлт яагаад чухал вэ?
Хиймэл оюун ухааны тооцоолол серверийн тавиур бүрийн эрчим хүчний хэрэглээг эрс нэмж, улмаар ялгарах дулааныг ихэсгэж байна. Үүнд Европын зарим нутагт 40°C-аас дээш халуун нэмэгдэж, хөргөлтийн хэрэгцээ өсөхийн хэрээр цахилгаан, усны системд ачаалал ордог. Хөргөлт доголдвол дата төв ажиллахаа зогсооно. 2022 онд Их Британид халуунаас болж Google, Oracle-ын дата төвүүдийн хөргөлт тасалдсан нь үүний жишээ юм.

Vertiv, Schneider Electric, Legrand болон nVent компаниуд шингэн хөргөлт, дулааны удирдлага, эрчим хүчний хуваарилалтын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа бол Ecolab дата төвүүдийн хөргөлтийн үр ашиг, усны менежментийг сайжруулах хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор энэ салбарын орлого жил бүр дор хаяж 20%-иар өсөх төлөвтэй байна.
Даатгал нь жил бүр үнийг өөрчлөх эсвэл хамрах хүрээг бууруулж болох бол банкууд хэдэн арван жилийн турш үл хөдлөх хөрөнгийн эрсдэлд өртөх боломжтой.
Урт хугацааны барьцаанд түймэр, үер болон бусад аюул улам эрчимтэй нөлөөлөх болж эрсдэлийг нэмэгдүүлсээр байгаа юм.
Даатгалын зөрүүнээс үүсэж буй эрсдэл банкууд руу чиглэж байна гэсэн үг.
Бизнесийн үйл ажиллагаа тасалдах үеийн даатгал: физик хохиролгүйгээр цахилгаан, программ доголдсоны улмаас үүсэх эрсдэлийн даатгалын шимтгэл 2025 онд ~$3 тэрбум байсан бол 2030 он гэхэд $5–11 тэрбум болно гэж үзжээ.
Испани эсвэл Францад түймрийн улмаас учирсан үл хөдлөх хөрөнгийн хохирлыг улсын дэмжлэгтэй байгалийн гамшгийн нөхөн олговрын схемээр хариуцдаггүй.
Францад үл хөдлөх хөрөнгийн даатгал өргөн хэрэглэгддэг боловч түймрийн давтамж нэмэгдэхийн хэрээр хүртээмж буурч, шимтгэл нэмэгдэж болзошгүй байна.
Францын хотуудын эргэн тойронд 2050 он гэхэд дунджаар өндөр эрсдэлтэй түймрийн өдрүүд 70%-иар нэмэгдэх боломжтой. Шимтгэл өндөр эсвэл хамрах хүрээ багассан нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг сулруулж, зээлийн үнэлгээний харьцааг нэмэгдүүлж, зээлдэгчийн орон сууцны зардлыг нэмэгдүүлж болзошгүй юм.
Одоогийн байдлаар Италид бизнесүүд гамшгийн даатгал заавал хийлгэх шаардлагатай болгосон бол Герман үүнийг хэлэлцэж байна. Испанид үерийн улмаас даатгагдаагүй хохирол 2025 онд $14.4 тэрбумд хүрч хамгийн өндөр хохирол амсжээ.
Даатгагдсан алдагдал жилд дунджаар $131 тэрбум байсан хэдий ч энэ нь нийт эдийн засгийн алдагдлын 39% л даатгагдсан байна.

Хэт халалт ба усны асуудал нь Европын холбооны фермийн зардлыг усжуулалт, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтэц рүү чиглүүлж байна.
Хөдөө аж ахуйн дасан зохицох нийт хэрэгцээ нь ургац, мал аж ахуй, усны хадгалалт, дахин ашиглалтыг хамарсан жилд ойролцоогоор 11.5 тэрбум евро гэж тооцоолж байгаа юм. Энэ жил Европын хөдөө аж ахуйн салбар хүнд дарамтанд орсон бөгөөд зургадугаар сарын хэт халуун нь үр тарианы ургац түүнээс бий болох орлогыг бууруулж, Европын холбооны зарим зуны ургацын ургац таван жилийн дунджаас 14%-иар доогуур байх төлөвтэй байна. Тариаланчид ган гачиг, халуун, өвчинд тэсвэртэй үрийн сортуудыг илүүтэй ашиглах болсноор KWS Saat, Bayer зэрэг үр үйлдвэрлэгчид үр шим хүртэх төлөвтэй болжээ. Уур амьсгалд ээлтэй газар тариалан жилд €7.8 тэрбум, 2050 он хүртэлх өнөөгийн үнэ цэнээр €135 орчим тэрбум шаардана. Гол чиглэл нь ган, халуунд тэсвэртэй үрэл, нарийвчилсан тариалан, услалт юм. ЕХ-ны шинэ ген засварлалтын дүрэм 2028 оны дунд үеэс үйлчилж эхэлнэ.
Харин AGCO, CNH зэрэг компаниуд ус болон үйлдвэрлэлийн орцын ашиглалтын үр ашгийг дээшлүүлдэг нарийн технологит газар тариалан (precision agriculture), мэдрэгч төхөөрөмжүүд болон нөөцийг ялгавартай тунгаар ашиглах технологид чиглэсэн хөрөнгө оруулалтын өсөлтөөс ашиг хүртэх боломжтой байр суурьтай байна.


Эль-Ниньо: гэдэг нь Номхон далайн экваторын төв болон зүүн хэсгийн далайн усны гадаргуугийн температур хэвийн хэмжээнээс илүү дулаарах байгалийн цаг уурын үзэгдэл.
Дээрх салбаруудад эрэлт өсөж үйл ажиллагаа илүү эрчимжих хандлага ч бас үүсэж байна.
Иймд салбаруудын бодит эрэлтээс хөрөнгийн зах зээл рүү шилжиж, холбогдох компаниуд хэрхэн ажиллах гэж буй талаас авч үзвэл.
Хөрөнгийн зах зээл ба үнэлгээ
Европын дасан зохицол болон сааруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 64 компанийг Bloomberg Intelligence сонгон судалгааны багц болгосон бөгөөд энэ нь албан ёсны хөрөнгийн зах зээлийн индекс биш ба үүнийг STOXX Europe 600 (Европын томоохон компаниудын ерөнхий индекстэй харьцуулж гаргасан байгаа юм.
Тус 64 компанийн бүлэг багцын хувьцаа сүүлийн таван жилд STOXX Europe 600 (тэнцүү жинтэй) индексээс жилд дунджаар 12.9 хувиар илүү өгөөж өгч байсан. Харин 2026 онд 8-р сар хүртэл зөвхөн 2.5 хувиар өсжээ.

Компани бүрийн хувьд уур амьсгалын дасан зохицол нь бизнесийн зөвхөн нэг хэсэг бөгөөд хиймэл оюун ухааны дэд бүтэц, цахилгаанжуулалт, батлан хамгаалах зардал зэрэг бусад хүчин зүйлтэй давхцдаг байна.
Европын хувьд уур амьсгалын өөрчлөлт нь хурцадмал асуудал болж байгаа тул ихээхэн хэмжээний мөнгөн зарцуулалт хөрөнгө оруулалтууд эргэлдэх боломж бүрдэж байгаа юм, үүнээс давуу тал бий болгож ашиг хүртэх боломжтой 10 компанийг авч үзжээ.


Компаниудын үнэлгээ өндөр байна.
Дараагийн 12 сарын ашгийн харьцааны үнэлгээнд зөвхөн уур амьсгалын сэдвээр бус, хиймэл оюун ухааны дэд бүтэц, цахилгаанжуулалттай холбоотой хүлээлтийг ч тусгасан байгаа.
Европын хувьд уур амьсгалын өөрчлөлт нь цаашид нэг удаагийн гамшиг, яаралтай тусламжийн асуудал байхаа больж, хэдэн арван жил үргэлжлэх тогтмол хөрөнгө оруулалтын мөчлөг болж хувирлаа. Түймэр, үер, халуун зэрэг нь тив даяар €500 тэрбумын зардал бий болгож байгааг нэг талаас эдийн засгийн эрсдэл, нөгөө талаас цахилгаан сүлжээ, барилга, хөдөө аж ахуй, усны менежментийн салбарт олон жилийн тогтвортой эрэлт бий болгож байна..
Гэхдээ энэ эрэлт бүх компанид адил тэгш ашиг авчрахгүй. Bloomberg-ийн судалгаанаас харахад, уур амьсгалын сэдэвтэй холбоотой компаниудын бүлэг сүүлийн таван жилд зах зээлээс тогтмол илүү өгөөж үзүүлсэн ч нэг л зуны хугацаанд хоорондоо эрс өөр үзүүлэлтэд хүргэж болж байна.
Иймд, уур амьсгалын эрсдэл бол одоо макро эдийн засгийн бодит хэмжигдэхүүн болсон, харин үүнээс ашиг хүртэх эсэх нь — хувьцаа, бизнес, бодлого хэнийх нь ч бай — хийсвэр сэдэв дагаад биш, харин тодорхой тоо, тодорхой гүйцэтгэл дагаад шийдэгддэг хэвээр байх болно.