МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛЫН БОДЛОГО

Апекс капитал ҮЦК ХХК нь харилцагчдад үйлчилгээ үзүүлэхдээ “Грийн сити” ХХК-ийн эзэмшил бүхий CASPO архивын системийг ашиглаж буй бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг зорьдог.

ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ШААРДЛАГА
ҮЦК нь харилцагчийн дараах хувийн мэдээллийг зөвхөн таны зөвшөөрөл болон гаргаж өгсөн хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэх, санал болгох эсвэл мэдээлэл өгөх зорилгоор цуглуулна. Үүнд:
  • Хувийн мэдээлэл буюу таны овог нэр, иргэний үнэмлэх, бүртгэлийн дугаар, гадаад улсын иргэн тохиолдолд Монгол улсад оршин суух эрхийн үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, оршин суухаяг, шуудан болон цахим хаяг, утасны дугаар, факс гэх мэт мэдээллүүд;
  • Харилцагчийг таньж мэдэх анкетын мэдээлэл;
  • Хөрөнгийн мэдээлэл, мэргэжлийн хөрөнгө оруулагчаар бүртгүүлэх тохиолдолд НДШ тодорхойлолт, банкны хуулга тодорхойлолт, эзэмшиж өмчилж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл;
  • Бусад шаардлагатай мэдээлэл.
ХАРИЛЦАГЧИЙН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ
Бид дараах тохиолдолд таны мэдээллийг аливаа үйлчилгээ авах хүсэлтийн маягт, цахим сувгууд, судалгаа болон санал асуулгаар дамжуулан цуглуулна:
  • Харилцагчаар бүртгүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээ авах болон данс нээлгэхээр биечлэн ирсэн тохиолдолд Харилцагчийн үйлчилгээний ажилтнаар дамжуулан ;
  • Apex trader аппликейшнээр дамжуулан ;
  • trader.apex.mn дамжуулан ;
  • Дуудлагын төв болон албан ёсны цахим болон сошиал сувгуудаар дамжуулан хүсэлт, санал, гомдол ирүүлэх үед;
ЗӨВШӨӨРӨЛ БА ТАТГАЛЗАЛ

Харилцагч нь өөрийн хүсэлтээр харилцагчаар бүртгүүлэх, гэрээний зүйл заалт, нөхцлүүд болон шаардлагатай үнэн зөв мэдээллүүдийг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд холбогдох үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлнэ.

Харилцагч нь гэрээ байгуулахын өмнө гэрээний нөхцөл, зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдолд ҮЦК-аас гэрээ байгуулах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй. Харин гэрээ байгуулсны дараа мэдээлэл гаргаж өгсөн зөвшөөрлөөсөө татгалзах бол татгалзлаа бичгээр илэрхийлнэ. Энэ тохиолдолд ҮЦК үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж холбогдох гэрээг цуцлах арга хэмжээ авна.

ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ АШИГЛАХ, ХАДГАЛАХ БОЛОН УСТГАХ

Бид Монгол улсын холбогдох хууль тогтоомж хувийн мэдээллийг хадгалах, архивлах болон устгах үйл ажиллагааг явуулна. Мэдээллийг дата хэлбэрээр хадгалах болон архивлах ажиллагааг систем нийлүүлэгчийн ҮЦК-д тусгайлан нээсэн дата баазад хадгалж, архивлана.

МЭДЭЭЛЛИЙГ ХУВААЛЦАХ
ҮЦК нь Таны мэдээллийг Монгол улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмын дагуу дараах эрх бүхий зохицуулагч байгууллага болон хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй.
  • Аливаа шүүх, прокурорын болон хууль сахиулах байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон тэдгээрийн эрх бүхий албан тушаалтны шаардлагаар;
  • Эрх бүхий зохицуулагч байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, гаалийн болон татварын алба түүний хянан шалгагч, улсын байцаагчийн эрх бүхий албан тушаалтан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан;
  • Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой хуулиар хүлээсэн үүргийн дагуу тайлан мэдээг бэлтгэн, эрх бүхий зохицуулагч байгууллагад хүргүүлэх;
  • Таны мэдээлэлд хандах эрхтэй буюу таныг төлөөлөхөөр итгэмжлэгдсэн эрх бүхий этгээдийн хүсэлтээр;
  • Хуульд заасан бусад үндэслэл, шаардлагаар;
ХАРИЛЦАГЧ ӨӨРИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛАХ

Харилцагч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, алдах, ашиглуулах, хэрэглэж буй тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг алдагдуулсан зэрэгт ҮЦК-аас хяналт тавих боломжгүй тул харилцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шалтгаалсан аливаа хохирлыг ҮЦК хариуцахгүй болно.

ХОЛБОО БАРИХ

Хэрэв танд асууж тодруулах зүйл байгаа эсвэл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Апекс капитал ҮЦК ХХК-ийн байр
Холбоо барих утас: 7510-7500
И-мэйл хаяг: info@apex.mn

© 2023 Апекс капитал ҮЦК ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Apex Capital (Апекс Капитал) ҮЦК