
Цахим арилжаа
Цахим арилжааны систем trader.apex.mn болон гар утасны «Apex Traders» аппликэйшнээр дамжуулан та хөрөнгийн зах зээлд хаанаас ч, хэзээ ч оролцох боломжтой.

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж
Апекс Капитал ҮЦК нь дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ), нээлттэй хөрөнгө оруулалтын сан зэрэг бүх төрлийн үнэт цаасыг харилцагчдадаа хамгийн бага шимтгэлээр зуучлан санал болгож байна.
Дотоод хувьцааны зах зээл нь Монголын эдийн засгийн хөгжлийн чухал хэсгүүдийн нэг. Энэхүү зах зээлд оролцсоноор та зөвхөн хөрөнгө оруулалт хийж байгаа төдийгүй эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа юм.
Цахим арилжааны систем trader.apex.mn болон гар утасны Apex Traders аппликэйшнээр дамжуулан хөрөнгийн зах зээлд хаанаас ч, хэзээ ч оролцох боломжтой. Манай шинжээчдийн баг зах зээлийн чиг хандлага, компаниудын санхүүгийн үзүүлэлтэд судалгаа хийж, бодит мэдээллийг тогтмол хүргэнэ.
Монголын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаж буй бүх төрлийн үнэт цаасанд Апекс Капиталаар дамжуулан хөрөнгө оруулна.
Компанийн хувьцааг худалдан авснаар тухайн компанийн хэсэгчилсэн эзэмшигч болж, ашгаас нь хувь хүртэх эрхтэй болно.
Хувьцаа гэж юу вэ?Урьдчилан тодорхойлсон хүүгийн өгөөжтэй, хугацааны эцэст үндсэн хөрөнгөө буцаан авах нөхцөлтэй, төгрөгөөр нэрлэгдсэн хөрөнгө оруулалт.
Шинэ бондын саналТодорхой хөрөнгийн мөнгөн урсгалаар баталгаажсан, тогтмол орлоготой үнэт цаас.
Олон хөрөнгө оруулагчийн хөрөнгийг нэгтгэн мэргэжлийн менежер удирддаг сан. Нэг хөрөнгө оруулалтаар багцаа төрөлжүүлэх боломж.
Танилцуулгад дурдсан үнэт цаас нь худалдан авах зөвлөмж биш. Ханш, шимтгэл болон арилжааны нөхцөлийг захиалга өгөхөөс өмнө шалгана уу.
Цахим арилжаа, хамгийн бага шимтгэл, шинжээчдийн судалгаа — нэг дор.

Цахим арилжааны систем trader.apex.mn болон гар утасны «Apex Traders» аппликэйшнээр дамжуулан та хөрөнгийн зах зээлд хаанаас ч, хэзээ ч оролцох боломжтой.

Дотоодын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагдаж буй хувьцаа, бонд, ХБҮЦ, нээлттэй хөрөнгө оруулалтын сан зэрэг бүх төрлийн үнэт цаасыг хамгийн бага шимтгэлээр зуучилна.

Манай шинжээчдийн баг Монголын эдийн засаг, үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, компаниудын санхүүгийн үзүүлэлтэд судалгаа хийж, бодит мэдээлэл, үндэслэлтэй зөвлөмжийг тогтмол хүргэнэ.
Төгрөгөөр нэрлэгдсэн, тогтмол хүүтэй бондоор хөрөнгөө тогтвортой өсгөнө.
Бонд нь урьдчилан тодорхойлогдсон хүүгийн өгөөж болон хугацааны эцэст үндсэн хөрөнгөө буцаан авах нөхцөлтэй байдаг тул эрсдэл хязгаартай хөрөнгө оруулалт юм.
Хугацаа, өгөөжийн хувь, эрсдэлийн түвшнээр ялгаатай олон төрлийн бондын мэдээллийг харьцуулж, өөрт тохирохыг нь сонгоно.
Эзэмшиж буй бондоо шаардлагатай үедээ хоёрдогч зах зээл дээр арилжаалан бэлэн мөнгө болгох боломжтой.
Шийдвэр гаргахаасаа өмнө үндсэн ойлголтоо бататгаарай.
Хөрөнгө оруулалтын тодорхойлолт, эрсдэл ба өгөөжийн харилцан хамаарал.
Унших ХУВЬЦААХувьцааны төрөл, үнэ хэрхэн тогтдог, ноогдол ашиг гэх мэт үндсэн ойлголт.
Унших БОНДБонд буюу өрийн бичгийн төрлүүд, купон хүү, өгөөж, эрсдэл.
Унших ПЛАТФОРМДанс нээх, хувьцаа болон бондын арилжаанд оролцох алхам алхмаар заавар.
УншихДанс нээхээс эхлээд захиалгаа өгөх хүртэл.
Доорх алхмуудыг Apex Traders гар утасны апп эсвэл trader.apex.mn-ээр хийнэ. Тодруулах зүйл гарвал 7510-7500 дугаараар холбогдоорой.
Apex Traders апп эсвэл trader.apex.mn-ээр бүртгүүлж, овог нэр, регистрийн дугаар, утас, и-мэйл хаягаа оруулна. Утсанд ирсэн 6 оронтой кодоор баталгаажуулснаас хойш ажлын 1–2 хоногт таны данс нээгдэнэ.
Apex Traders аппын мөнгө оруулах хэсэгт заасан зааврын дагуу арилжааны дансаа цэнэглэнэ.
Маркет хэсгийн хайлтаар хувьцааны симболыг (жишээ нь: APU) оруулаад авах эсвэл зарах товчийг дарж, үнэ болон тоо хэмжээгээ оруулан захиалгаа баталгаажуулна.
Арилжаа хийгдсэнээс хойш ихэвчлэн T+2 ажлын өдөрт тооцоо хийгдэнэ. Мөнгөө апп эсвэл trader.apex.mn-ээр хүсэлт гаргаж банкны дансандаа татна.
Өөр асуулт байна уу?
Манай багтай холбогдохApex Traders апп болон trader.apex.mn сайтаар бүртгэл үүсгэж үнэт цаасны дансаа нээнэ. Иргэний үнэмлэх, утасны дугаар, и-мэйл хаяг шаардлагатай бөгөөд данс ажлын 1–2 хоногт нээгдэнэ.
Тийм. Өөр брокер дээр данстай ч Апекс Капиталд үнэт цаасны данс шинээр нээх боломжтой.
Болно. Эцэг эх буюу хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хүүхдийн нэр дээр данс нээнэ. Бүртгэлийн үед «хүүхэд эсэх» товчийг идэвхжүүлнэ үү.
Тийм. Apex Traders апп-аар үнэт цаас худалдах, худалдан авах, багцаа харах, зах зээлийн мэдээлэл авах, мөнгө оруулах, гаргах зэрэг үндсэн үйлчилгээг авна. App Store болон Google Play-аас татна.
Тийм. Хувьцааг хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй худалдах боломжтой бөгөөд үнэ нь эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог.
Ихэнх тохиолдолд арилжаа хийгдсэнээс хойш T+2 ажлын өдрийн дараа таны дансанд орж ирнэ.
Арилжаа хаагдсан эсвэл өгөөж хуваарилагдсан үед Apex Traders апп эсвэл trader.apex.mn вебээр мөнгө хүсэх хүсэлт гаргана. Хүсэлт баталгаажсаны дараа мөнгө таны банкны дансанд шилжинэ.
Дотоодын бонд нь төгрөгөөр, ам.долларын бонд нь гадаад валютаар нэрлэгддэг. Валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалах эрсдэл болон өгөөжийн бүтэц өөр тул хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн хүлцлээсээ хамааруулан сонгоно.
Боломжтой. Гэхдээ зах зээлийн нөхцөл, үнэлгээ болон зарим тохиолдолд гэрээний lock-up нөхцөл үйлчилж болзошгүй.
Таны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.
БҮГДИЙГ ҮЗЭХТаны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.
Таны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.
Таны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.

Төв банкны худалдан авалт, бодлогын хүү буурах хүлээлттэй хамт алтны үнэ 2,150–2,350 USD/oz хүрэх баз сценари давамгайлах төлөвтэй.

2024 онд олон улсын нийт элсэн чихрийн үйлдвэрлэл ойролцоогоор 185 сая тонн хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 2–3%-иар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү тайланд Хас банкны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлангийн шинжилгээ . . .

Өдөр тутмын