Өсөлтөөр тэргүүлэгч 3
Санал болгосон ханшаас · 2026.10.07-ний тайлан
- FTNTFortinet+122.66%
- AAPLApple+49.58%
- MSFTMicrosoft+23.97%

Өнөөдрийн хөрөнгө оруулалт — маргаашийн боломж
Апекс Капитал ХХК нь 2018 оноос хойш хөрөнгийн зах зээлд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, харилцагчдынхаа хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллаж байна.
Энэ хүрээнд 2020 оноос дэлхийн тэргүүлэгч брокерын платформуудын нэг болох Interactive Brokers-ээр дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах үйлчилгээг нэвтрүүлсэн.
Тус үйлчилгээгээр харилцагчид 35 гаруй улсын 170 гаруй хөрөнгийн биржид арилжаалагддаг үнэт цааснаас сонгон хөрөнгө оруулах боломжтой. Тухайлбал, дэлхийн тэргүүлэх компаниудын хувьцааг шууд эзэмшихээс гадна түүхий эдийн зах зээл болон технологи, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт хөрөнгө оруулдаг ETF-үүдийг багцдаа бүрдүүлэх боломжийг нээсэн юм.
Ингэснээр харилцагчид санхүүгийн зорилго, хөрөнгө оруулах хугацаа, эрсдэл хүлээх чадвартаа нийцүүлэн багцаа улс орон, салбар болон хөрөнгийн төрлөөр төрөлжүүлж, олон улсын зах зээлийн өсөлтөд оролцох боломжтой.
Компанийн нэр дээр дарж судалгаа, улирлын тайланг үзээрэй. ETF-ийн нэр нь сангийн албан ёсны сайтыг нээнэ.

Хэрэглээний технологи

Тооцоолол, хагас дамжуулагч

Цахим худалдаа, үүлэн үйлчилгээ

Уул уурхай

Цахилгаан автомашин, эрчим хүч

Дижитал үйлчилгээ
Ханшийг 24 цаг тутам шинэчилнэ. Ханшийн огноо, цагийг Улаанбаатараар үзүүлэв.
Танилцуулгад дурдсан үнэт цаас нь худалдан авах зөвлөмж биш. Ханш, шимтгэл болон арилжааны боломжийг захиалга өгөхөөс өмнө шалгана уу.
Компани бүрийн гүйцэтгэл. Багцын бүтэн зураглал.
Эх тайлангийн дугуйлсан хувь хэмжээгээр харуулав.
Санал болгосон ханшаас · 2026.10.07-ний тайлан
| Компани / Тикер | Санал болгосон ханш | Тайлангийн ханш | Өөрчлөлт | Зорилтот ханш | Санал болгосон огноо |
|---|---|---|---|---|---|
AAPLApple | $225.07 | $336.67 | +49.58% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
NVDANVIDIA | $199.29 | $237.47 | +19.16% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
FTNTFortinet | $85.01 | $189.28 | +122.66% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
AMZNAmazon | $213.77 | $259.92 | +21.59% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
NKENike | $40.35 | $34.36 | -14.85% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
MSFTMicrosoft | $427.34 | $529.76 | +23.97% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
SMCISuper Micro Computer | $41.32 | $44.94 | +8.76% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
ERDErdene Resource Development | $6.69 | C$5.84 | -12.71% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
ETHEGrayscale Ethereum Trust | $22.95 | $20.62 | -10.15% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
TSLATesla | $350.00 | $377.81 | +7.95% | ЗагварБаталгаажсан ханш энд | ЗагварСанал болгосон огноо энд |
Энэ нь архивын тайлан бөгөөд одоогийн ханш, багцын нийт өгөөжийг илэрхийлэхгүй. Ханш болон валютын тэмдэглэгээг эх тайлангийн дагуу харуулав.
Олон улсын зах зээл дээр арилжаалагдаж буй ам.долларын Монгол бондуудад тогтмол хүүгийн өгөөжтэй хөрөнгө оруулна.
Дуусах хугацаа: 2027.07.07
Дуусах хугацаа: 2031.07.07
Дуусах хугацаа: 2029.12.20
Дуусах хугацаа: 2027.08.21
Дуусах хугацаа: 2029.06.05
Дуусах хугацаа: 2028.01.19
Дуусах хугацаа: 2029.12.20
Валютын ханшийн савлагаанаас үүдэх алдагдлаас хамгаалж, тогтмол хүүгийн өгөөжтэй, харьцангуй эрсдэл багатай бүтээгдэхүүнийг сонгох нь хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах нэг арга юм.
Өрсөлдөхүйц хүүгийн өгөөжтэй ам.долларын бондуудыг багцдаа нэмснээр долларын хөрөнгө оруулалтаа төрөлжүүлж, урт хугацаанд тогтвортой өгөөж хүртэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Купон хүү нь бондын жилийн нэрлэсэн хүү юм. Худалдан авах үнэ, өгөөж болон арилжааны боломж нь зах зээлийн нөхцөлөөс хамаарах тул захиалга өгөхөөс өмнө мэргэжилтэнтэй холбогдож тодруулна уу.
Шийдвэр гаргахаасаа өмнө зөв асуултаас эхэлье.
Эдгээр асуулт нь судалгаагаа цэгцлэхэд тусална. Нэг үзүүлэлтийг дангаар нь шийдвэрийн үндэс болгохгүйгээр хамтад нь авч үзээрэй.
Данс нээхээс эхлээд захиалгаа өгөх хүртэл.
Доорх алхмуудыг Apex Traders гар утасны аппаар хийнэ. Тодруулах зүйл гарвал 7510-7500 дугаараар холбогдоорой.
Apex Traders гар утасны аппыг татаж, хувийн мэдээллээ оруулан үнэт цаасны дансаа нээнэ. Данс нээх бүртгэлээ үүсгэснээс хойш ажлын 2 хоногт таны үнэт цаасны данс нээгдэхийг анхаарна уу.
Гадаад арилжаанд оролцох гэрээг та Apex Traders апп дээрээс байгуулна.
Apex Traders аппын гадаад арилжааны хэсэг рүү нэвтэрч, орлого хийх зааврын дагуу дансаа цэнэглэнэ.
Хөрөнгө оруулах хувьцаа, ETF-ээ Apex Traders аппын Market хэсгээс компанийн нэр эсвэл тикерээр хайж, тухайн хувьцаа/ETF дээрээ захиалга үүсгэнэ.
Өөр асуулт байна уу?
Манай багтай холбогдохApex Capital-д бүртгүүлж, гадаад арилжааны данс нээх нөхцөл болон шаардлагатай мэдээллээ манай багаас тодруулаарай. Данс, валют болон арилжааны тохиргоо бүрдсэний дараа захиалга өгнө.
Өөрийн дансанд тохирох валют, хүлээн авагч банк, дансны дугаар болон гүйлгээний утгыг Апексийн багаас баталгаажуулж авна. Өөрийн нэр дээрх данснаас зааврын дагуу шилжүүлж, баримтаа хадгалаад орлогоо шалгана. IBKR Client Portal ашиглах эрхтэй бол Transfer & Pay → Transfer Funds → Deposit Funds хэсгээс заавар авна. Deposit notification нь банкнаас мөнгө автоматаар шилжүүлэхгүй. Дэлгэрэнгүй алхмуудыг энэ хуудасны Арилжааны хөтөч хэсгээс үзээрэй.
Татах боломжтой үлдэгдлээ шалгаж, Апексийн баталгаажсан сувгаар дүн, валют болон өөрийн нэр дээрх банкны дансаа өгнө. IBKR Client Portal ашиглах эрхтэй бол Transfer & Pay → Transfer Funds → Withdraw Funds хэсгээр хүсэлт гаргана. Борлуулалтын төлбөр тооцоо, шилжүүлгийн хязгаарлалт, банкны ажиллагаанаас хугацаа хамаарна. Таталтын болон дамжуулагч банкны шимтгэлийг урьдчилан тодруулна.
Симбол, бирж, валют, авах эсвэл зарах чиглэл, тоо ширхэг, үнийн нөхцөл болон хүчинтэй хугацааг нягтална. Апексээр дамжуулдаг бол баталгаажсан захиалгын сувгаа ашиглана. IBKR Client Portal эрхтэй бол Trade → Order Ticket хэсэгт нөхцөлөө оруулж, Preview-ээр дүн ба шимтгэлийг шалгаад Submit хийнэ. Захиалга илгээгдсэн болон биелсэн төлөв өөр тул биелэлтийг заавал шалгана.
Market захиалга нь зах зээлийн тухайн үеийн үнээр гүйцэтгэх тул сүүлийн харагдсан ханшаар биелэх баталгаагүй. Limit захиалга нь худалдан авах дээд, эсвэл зарах доод үнийг тогтоодог. Тухайн үнэд эсрэг захиалга хүрэлцэхгүй бол хэсэгчлэн биелэх эсвэл огт биелэхгүй байж болно.
Хувьцаа нь нэг компанийн эзэмшлийн эрхийг илэрхийлдэг. ETF нь олон хөрөнгийг багцалсан, биржээр арилжаалагддаг сан юм. Хоёул үнийн хэлбэлзэл болон хөрөнгө оруулалтын эрсдэлтэй.
Шимтгэл, доод дүн болон бусад зардал нь зах зээл, үнэт цаас, дансны нөхцөлөөс хамаарна. Арилжаанаас өмнө хүчинтэй нөхцөлийг харилцагчийн үйлчилгээний багаас аваарай.
Энд харуулсан багцын ханш, өөрчлөлт нь тайланд дурдсан өдрийн архивын мэдээлэл юм. Одоогийн ханшийг арилжааны платформоос шалгана уу.
Тийм. Гадаад валютаар үнэлэгддэг хөрөнгийн төгрөгөөр илэрхийлсэн үнэ цэнэ нь үнэт цаасны үнэ болон валютын ханшийн өөрчлөлтөөс хамаарна.
Үгүй. Өмнөх гүйцэтгэл, загвар багц болон зорилтот үнэ нь ирээдүйн өгөөжийг батлахгүй. Зах зээлийн үнэ, валютын ханш болон компанийн нөхцөлөөс хамааран үндсэн хөрөнгийн зарим эсвэл бүх хэсгийг алдах боломжтой. Хөрөнгө оруулах хугацаа, зорилго болон алдагдал хүлээх чадвараа урьдчилан үнэлээрэй.
Үгүй. ETF-ийн эрсдэл нь эзэмшиж буй хөрөнгө, төвлөрөл, стратегиас хамаарна. Нэг салбар, улс эсвэл компанид чиглэсэн сан хангалттай төрөлжүүлэлт өгөхгүй байж болно. Сангийн танилцуулга, үндсэн хөрөнгө, жилийн зардал, арилжааны шимтгэл болон NAV-аас зөрөх үнийг шалгана. Хөшүүрэгтэй бүтээгдэхүүний нэмэлт эрсдэлийг тусад нь судална.
Баталгаагүй. Арилжааны хэмжээ бага эсвэл зах зээл огцом хөдөлсөн үед авах, зарах үнийн зөрүү тэлж, захиалга хэсэгчлэн биелэх эсвэл хүлээгдэх боломжтой. Биржийн цагийн хуваарь, хөрвөх чадвар, захиалгын төрөл болон төлбөр тооцооны хугацааг шалгана уу.
Таны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.
БҮГДИЙГ ҮЗЭХТаны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.
Таны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.
Таны хөрөнгө оруулалтын анхны болон дараагийн шатны шийдвэрт бидний бэлтгэсэн судалгаа туслах болно. Баталгаат эх сурвалж бүхий мэргэжлийн шинжилгээ, тайланг тогтмол хүргэж байна.

Төв банкны худалдан авалт, бодлогын хүү буурах хүлээлттэй хамт алтны үнэ 2,150–2,350 USD/oz хүрэх баз сценари давамгайлах төлөвтэй.

2024 онд олон улсын нийт элсэн чихрийн үйлдвэрлэл ойролцоогоор 185 сая тонн хүрэх төлөвтэй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 2–3%-иар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү тайланд Хас банкны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлангийн шинжилгээ . . .

Өдөр тутмын



