Түгээмэл асуулт
37 мэдээлэл
ЕРӨНХИЙ
Данс хэрхэн нээх вэ?
Харилцагч та Apex Traders апп болон Trader.apex.mn сайтаар орж үнэт цаасны дансаа нээх боломжтой.
Дэлгэрэнгүй заавар →Өөр брокер дээр данстай байсан ч данс нээж болох уу?
Харилцагч та өөр брокер дээр данстай ч Apex Capital-д үнэт цаасны данс шинээр нээх боломжтой.
Дэлгэрэнгүй заавар →Насанд хүрээгүй хүүхэд данс нээж болох уу?
Насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр данс нээж болно, гэхдээ эцэг эхийн гар үсэг болон хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөл шаардлагатай.
Дэлгэрэнгүй заавар →Мобайл апликэйшн байгаа юу?
Apex Capital мобайл апп-аар та хөрөнгө худалдах, худалдан авах, портфолио харах, зах зээлийн мэдээлэл авах, мөнгө оруулах гаргах зэрэг бүх үндсэн үйлчилгээг авч болно.
Дэлгэрэнгүй заавар →Broker-dealer, underwriter хоёрын ялгаа санхүүжилттэй холбоотойгоор юу вэ?
Broker-dealer нь хөрөнгө оруулагч болон зах зээлийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Underwriter нь анхдагч зах зээл дээр үнэт цаас гаргах, үнэ тогтоох, хөрөнгө босгох үйл явцыг хариуцдаг. Apex Capital нь санхүүжилтийн төслүүд дээр underwriter-ийн чиг үүргийг гүйцэтгэдэг.
Дэлгэрэнгүй заавар →KYC/AML шалгалт хөрөнгө оруулалтын данс нээхэд хэр явагддаг вэ?
KYC/AML шалгалт нь хөрөнгө оруулалтын данс нээхэд заавал хийгддэг процесс юм. Иргэний үнэмлэх эсвэл паспорт Харилцагчийн мэдээлэл Харилцагчийн анкет KYC асуултууд Мэдээллийн нууцлалыг чанд хадгална.
Дэлгэрэнгүй заавар →Хөрөнгө оруулалтын мөнгөө яаж татаж авах вэ?
Арилжаа хаагдсан эсвэл өгөөж хуваарилагдсан үед Apex Traders апп эсвэл Trader.apex.mn вебээр мөнгө хүсэх хүсэлт гаргана. Хүсэлт баталгаажсаны дараа мөнгө таны банкны дансанд шилжинэ.
Дэлгэрэнгүй заавар →ХУВЬЦАА
Хувьцааны арилжаанд хамгийн бага дүн (minimum ticket size) хэд вэ?
Хувьцааны арилжаанд оролцох хамгийн бага дүн нь тухайн үнэт цаасны нэгжийн үнэ болон зах зээлийн нөхцөлөөс хамаарна. Apex Capital нь боломжит хамгийн бага дүнгээр хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.
Дэлгэрэнгүй заавар →Хувьцааг secondary market дээр худалдах боломжтой юу?
Тийм. Хувьцааг хоёрдогч зах зээл дээр чөлөөтэй худалдах боломжтой бөгөөд үнэ нь эрэлт, нийлүүлэлтээс хамаарч тогтдог.
Дэлгэрэнгүй заавар →Хувьцааг хугацаанаас өмнө зарахад ямар нөхцөлтэй вэ?
Зарим бүтээгдэхүүнд lock-up хугацаа үйлчилж болзошгүй. Хугацаанаас өмнө зарах нөхцөл нь гэрээ, бүтээгдэхүүний онцлогоос хамаарна.
Дэлгэрэнгүй заавар →Хувьцаа зарсан мөнгө хэд хоногийн дараа орж ирэх вэ?
Ихэнх тохиолдолд арилжаа хийгдсэнээс хойш T+2 ажлын өдрийн дараа таны дансанд орж ирнэ.
Дэлгэрэнгүй заавар →БОНД
Дотоодын бонд ба ам.долларын бондын ялгаа юу вэ?
Дотоодын бонд нь төгрөгөөр, ам.долларын бонд нь гадаад валютаар нэрлэгддэг. Валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалах эрсдэл болон өгөөжийн бүтэц өөр тул хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэлийн хүлцлээс хамаарч сонгоно.
Дэлгэрэнгүй заавар →Гадаад бондын хамгийн бага хөрөнгө оруулах дүн хэд вэ?
Гадаад бондод хөрөнгө оруулах хамгийн бага дүн нь 5,000 ам.доллар байна.
Дэлгэрэнгүй заавар →Бондын өгөөжийг урьдчилан тооцоолох боломжтой юу?
Тийм. Бондын нэрлэсэн үнэ, хүү, хугацаанд суурилсан өгөөжийн тооцоолуур ашиглан урьдчилан тооцоолох боломжтой. Бондын тооцоолуур руу очих
Дэлгэрэнгүй заавар →Арилжаалагдаж буй бондуудын жагсаалтыг хаанаас харах вэ?
Бондын хуудсан дахь “Арилжаалагдаж буй бондуудын жагсаалт” хэсгээс харна.
Дэлгэрэнгүй заавар →Гадаад бонд авахад хэрхэн холбогдох вэ?
Мэргэжилтэнтэй холбогдож арилжааны дүн, нөхцөлийг тодруулсны дараа захиалга өгнө.
Дэлгэрэнгүй заавар →Бондоо хугацаанаас өмнө зарахад ямар нөхцөлтэй вэ?
Боломжтой. Гэхдээ зах зээлийн нөхцөл, үнэлгээ болон зарим тохиолдолд гэрээний lock-up нөхцөл үйлчилж болзошгүй.
Дэлгэрэнгүй заавар →Бондын худалдан авалт/борлуулалтын шимтгэл, зардал ямар байдаг вэ?
Бүтээгдэхүүн болон арилжааны хэлбэрээс хамаарч өөр өөр байдаг. Нарийвчилсан мэдээллийг мэргэжилтнээс авна.
Дэлгэрэнгүй заавар →Бондын татварын нөхцөл (хүүгийн орлогод татвар ногдох эсэх) ямар вэ?
Бондын төрөл болон холбогдох хууль эрх зүйн зохицуулалтаас хамаарна. Тухайн бүтээгдэхүүн бүрээр нь тодруулна.
Дэлгэрэнгүй заавар →Анхлан хөрөнгө оруулагчид аль төрлийн бонд илүү тохиромжтой вэ?
Тогтмол хүүтэй, ойлгомжтой бүтэцтэй бонд нь анхлан хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой.
Дэлгэрэнгүй заавар →ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХ
Хөрөнгө оруулалтыг би хэдэн төгрөгөөр эхэлж болох вэ?
Хөрөнгө оруулах доод дүн ₮100,000.
Дэлгэрэнгүй заавар →Хөрөнгө оруулахад заавал их мөнгөтэй байх ёстой юу?
Үгүй. Хамгийн чухал нь урт хугацааны стратеги, сахилга бат юм.
Дэлгэрэнгүй заавар →Хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулахад зөвлөх яаж тусалдаг вэ?
Хөрөнгө оруулалтын багц нь таны хөрөнгийг тараан байршуулдаг тул нэг хувьцаанаас хамаарах эрсдэлийг бууруулдаг.
Дэлгэрэнгүй заавар →Анхлан хөрөнгө оруулагчид хамгийн их гаргадаг алдаа юу вэ?
Богино хугацаанд их ашиг хүлээх, эмоцоор шийдвэр гаргах, судалгаагүй арилжаа хийх нь нийтлэг алдаа юм.
Дэлгэрэнгүй заавар →Хөрөнгө оруулалтын арилжаагаа хэзээ зогсоох ёстой вэ?
Тавьсан зорилго биелсэн эсвэл эрсдэлийн түвшин хүлээн зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн үед зогсоох нь зүйтэй.
Дэлгэрэнгүй заавар →Өөртөө тохирох хөрөнгө оруулалтын стратегиа яаж олох вэ?
Орлого, санхүүгийн зорилго, эрсдэлийн хэр мэдрэг, зан төлөв зэрэгт үндэслэн тодорхойлно.
Дэлгэрэнгүй заавар →Хөрөнгө оруулалтын аль бүтээгдэхүүн анхлан суралцагчид тохиромжтой вэ?
Эрсдэл багатай, тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнээр эхлэн суралцсаны дараагаар багцаа өөрчлөх.
Дэлгэрэнгүй заавар →Хөрөнгө оруулалтын арилжааг өдөр бүр хийх ёстой юу?
Арилжаа болон хөрөнгө оруулалт нь тусдаа ойлголт билээ.
Дэлгэрэнгүй заавар →Хувьцааны үнэ унавал яах вэ?
Сандрахгүйгээр зах зээлийн суурь хүчин зүйлсийг шинжилж, зөвлөхтэйгөө зөвлөлдөх нь зүйтэй.
Дэлгэрэнгүй заавар →САНХҮҮЖИЛТ
Танайх ямар хэмжээний (min/max) дүнтэй санхүүжилт дээр ажилладаг вэ?
Үнэт цаас буюу бонд, нэмэлт хувьцаа гаргах ажил нь үнийн дүн үл хамаарч нэг ижил процессоор дамждаг. Иймд компани болон андеррайтер нар холбогдох зардлыг хамтран ярилцаж оновчтой санхүүжилтийн дүнг тогтооно. Бага хэмжээний санхүүжилт татан төвлөрүүлэхэд холбогдох шимтгэл, төлбөр хэт өндөр санагддаг тул үүнийг анхаарах нь зүйтэй.
Дэлгэрэнгүй заавар →Санхүүжилт авахад аль салбарын компаниуд илүү тохиромжтой вэ?
Тогтвортой мөнгөн урсгалтай аль эсвэл тухайн төсөл хөтөлбөр нь ирээдүйд тодорхой орлого олох боломжтой, зарцуулалт болон үр ашгийн тооцоолол хийгдсэн байх хэрэгтэй. Мөн хууль зүйн шалгуур шаардлага хангасан зөв засаглал нэг шалгуур болно. Компаниудын хувьд өсөлтийн орон зай бүхий салбарт үйл ажиллагаа явуулдаг байвал давуу талтай.
Дэлгэрэнгүй заавар →Санхүүжилт авахад ашиггүй (loss) тайлантай компанид боломж бий юу?
Тийм. Хэрэв бизнес модел, ирээдүйн өсөлт тодорхой бол боломжтой.
Дэлгэрэнгүй заавар →Санхүүжилтэд барьцаа заавал шаардлагатай юу?
Санхүүжилтийн бүтэц болон төрлөөс хамаарна. Эргэн төлөгдөх буюу бондын хувьд барьцаа, баталгаа шаарддаг бөгөөд тухайн компанийн цар хүрээ, нэр хүндээс хамаарч хөнгөлөлт авах боломжийг журмаар зохицуулсан байдаг.
Дэлгэрэнгүй заавар →Хүүгийн түвшин юунаас хамаардаг вэ?
Эрсдэлийн түвшин, зах зээлийн нөхцөл буюу бодлогын хүү, компанийн санхүүгийн үзүүлэлтээс хамаарна.
Дэлгэрэнгүй заавар →Санхүүжилт амжилтгүй бол ямар зардал гардаг вэ?
Урьдчилгаа зөвлөх үйлчилгээний зардал л гарна.
Дэлгэрэнгүй заавар →Шимтгэлийн бүтэц ямар вэ?
Компаниуд урьдчилсан судалгаа, мэдээлэл авахад шимтгэл байхгүй бөгөөд андеррайтерийн үйлчилгээг авах гэрээг байгуулсан нөхцөлд санхүүжилт татагдаж холбогдох шимтгэл зэргийг төлнө.
Дэлгэрэнгүй заавар →Нууцлал яаж хамгаалагддаг вэ?
Андеррайтерийн зүгээс тухайн компанийн ерөнхий мэдээлэл буюу анхан шатны материалыг нууц үл задруулах гэрээг байгуулсны үндсэн дээр авах бөгөөд үүнд тулгуурлан хамтран ажиллах боломжтой санхүүжилт, түүний төрөл болон нөхцлийг тодорхойлдог. Үүний дараа нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл солилцох процесс явагддаг.
Дэлгэрэнгүй заавар →
